Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо гэж юу вэ?

Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо гэж юу вэ?

Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо гэж юу вэ?

-Санхүүгийн боловсролд-


Олон улсад түгээмэл хэрэглэдэг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо нь банкны олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, санхүүгийн хоёрдогч зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу урт хугацаат бонд гаргадаг үйл ажиллагаа юм. Улмаар ипотекийн зээл барьцаалсан бонд гаргаснаар нэг талд арилжааны банкуудын балансаас тухайн  зээлүүдийг худалдан авснаар дараа дараагийн иргэн зээл авах, нөгөө талд талд зээлийн иргэн төлөлтөөр дараагийн өрх айлд шинээр ипотекийн зээл олгох боломж бүрддэг санхүүгийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцтэй, богино хугацаатай зээлийн эх үүсвэрийг 30 хүртэлх жилийн урт хугацаатай болгож баталгаажуулдаг.

Иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2013 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкнууд, Монголын ипотекийн корпораци гэх зэрэг байгууллагууд хамтран оролцож, төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийг бий болгож амжилттай нутагшуулсан байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 110 мянга гаруй өрхийн зээлийг үнэт цаасжуулсан бөгөөд худалдаж авсан зээлийн 90 гаруй хувийг системийн нөлөө бүхий банкууд болох Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкны олгожээ.

Хувийн хэвшлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага болох “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь 2006 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах төрийн бодлогын хүрээнд ипотектийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж