Махны шинэ захад бизнес эрхлэгчдийг урьж байна

Махны шинэ захад бизнес эрхлэгчдийг урьж байна

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махны худалдааны төвлөрсөн газар дутагдалтай байдаг. Хуучны уламжлалт махны захууд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, он удаан жил бактери үржсэн, бохир хуримтлагдсан орчинд мах зарах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж “Go.to market” шинэ үеийн захад махны төвлөрсөн худалдааны заал нээгдэх гэж байгаа тухай мэдээлэл хүргэе.

Шинэ үеийн зах “Go.to market” нь 1-р давхартаа 4,500мкв талбайд хүнсний өргөн сонголттой нэгдсэн зах төлөвлөсөн бөгөөд үүний 600мкв талбайг 81 цэгтэй махны заал эзэлж байна. Тус хүнсний зах нь үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангасан орчин үеийн интерьер засалтайгаас гадна бүрэн тохижилт хийж, тавилга хэрэгсэлийг байрлуулах учир бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болно.

Монголчуудын махны хэрэглээний онцлог.
Монгол хүн жилд дунджаар 69.4кг мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Өрхийн махны хэрэглээг авч үзвэл 1 өрх жилд дунджаар 168кг мах буюу 1 үхэр 2 хонь иддэг гэсэн тооцоолол гарсан байна. Насанд хүрсэн хүний 1 хоногийн махны дундаж хэрэглээ 190гр байхад хангалттай гэж үздэг бол Монгол хүний хэрэглээ 321гр мах буюу дунджаас 167%-аар өндөр байдаг байна. Эндээс дүгнэхэд мах махан бүтээгдэхүүн нь Монголчуудын хүнсний гол хэрэглээ учир эрүүл ахуйн шаардлагад нийцсэн махны шинэ захын эрэлт хэрэгцээ их байна.
“Go.to market” төвийн махны шинэ зах.
Шинэ үеийн зах “Go.to market” нь хотын төв цэгээс хойшоо 1.6 км зайтай, СБД-ийн 11 дүгээр хорооны 7-р хороололд баригдаж байна. Тус бүсэд нийт 158,000 айл өрх суурьшдаг бөгөөд 27.8 тэрбум төгрөгийн махны боломжит зах зээлтэй. Тиймээс “Go.to market” захын махны жилийн боломжит борлуулалт дунджаар 5,475 тонн мах байхаар тооцоологдож байна.

“Go.to market” захын махны заалны төлөвлөлт.
1-р давхартаа 4500мкв талбайтай хүнсний зах төлөвлөсөн бөгөөд үүний 600мкв талбайг 81 цэгтэй махны заал эзэлж байна.
Онцлог давуу тал:
• Цэг тус бүрт махны хөргөгч болон мах жижиглэх тавцан байрлуулсан, бүрэн тохижилттой.
• Махны заал нь тусдаа агааржуулалтын нэмэлт системтэй
• Махны лабораторитой
• Махны хөлдүү агуулахтай (-18-20) 3ш
• Мах бэлтгэх сэрүүн өрөөтэй (-2-0) 1ш
• Мах машиндах, яс хөрөөдөх өрөөтэй
“Go.to market” нь махны гинжин хэлхээг шийдвэрлэж өглөө бүр зах дээр зүүн аймгийн нэг шланз буюу 15 тонн мах буухаар төлөвлөсөн. Үүнийг задлаад үзвэл 400-500 хонины гулууз, 50 гаруй үхэр бууна. Махны гинжин хэлхээг шийдсэнэээрээ хэрэглэгчийн гарт шат дамжлагагүй махыг хүргэх боломж нь бүрдэж байгаа. Түүнчлэн нэгдсэн байдлаар мах зөөвөрлөх тэрэг, жин, жижиглэж бэлтгэх өрөө, хог хаягдалын менежмент зэргийг шийдэж байна.

Махны эрүүл ахуйн стандартыг хангасан.
Орчин үеийн хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг их анхаардаг болсон. “Go.to market” захын махны төвлөрсөн худалдаа нь өглөө мах гадаа ирэхээс эхлээд буулгах, эвдэж жижиглэх, заал руу болон хөргөгч рүү зөөх, хадгалах, эвдэж жижиглэн хэрэглэгчдийн гарт хүрэх зэрэг бүх процессыг нарийн судалсан. Махны эрүүл ахуйн стандартыг хангахын тулд хүсний зах дээрээ эрүүл ахуйч болон махны итгэмжлэгдсэн лабораторийг дотор нь шийдсэн. Махны заалыг үнэр багатай байлгах зорилготой нэмэлт агааржуулалтын хоолой суурилуулсан, өдөр бүр зааланд тогтмол цэвэрлэгээ хийж, нян бактер үржихгүй материалыг дотор засалд ашиглана. Түүнчлэн махны худалдагчид СБД-ийн нэгдсэн эмнэлэгт сар бүр эрүүл ахуйн шинжилгээнд оруулах зэрэг нарийн зүйлсийг нэг бүрчлэн төлөвлөсөн болно.

“Go.to market” нь гэр бүл, найз нөхөд, хамт олны уулзах газар бөгөөд хамтдаа хооллох, шоппинг аялал хийх, дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулах, төрөл бүрийн үйлчилгээ авах, хүүхдэдтэйгээ хамт салхилах хүмүүсийн цуглах орчинг бүрдүүлсэнээрээ бусад худалдаа үйлчилгээний төвүүдээс ялгаатай. Гаднаа 1.300мкв, дээвэр дээрээ 3.800мкв талбай бүхий террас, спорт комплекс, тоглоомын талбай зэрэг олон нийтэд зориулсан гадна тохижилттой. Хоол, энтертаймент, хүүхдийн тоглоомын төв, гэр ахуй, гоо сайхан, outlet дэлгүүрүүд болон хүнсний зах, пицца, шинэ талхны мухлаг, кофе шоп, эмийн сан, банк болон бөөний төвүүдийг төвлөрүүлсэн учир хүний хөл хөдөлгөөн өдөрт дунджаар 14 мянга байхаар тооцоологдож байна.

Төслийн байршил: СБД, 11-р хороо, 7-р хороолол
Албан ёсны пэйж хуудас: https://www.facebook.com/gotomarket.mongolia
Борлуулалт, түрээсийн алба: 7704-4444

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж