Үер, хөрсний нуралтын улмаас 400 гаруй хүн нас баржээ

Үер, хөрсний нуралтын улмаас 400 гаруй хүн нас баржээ

Үер, хөрсний нуралтын улмаас 400 гаруй хүн нас баржээ

Бүгд найрамдах Конго улсын өмнөд Кивү мужид өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноор үерт автсан. Өмнөд Кивү мужийн Бушушу болон Нямүкүби тосгонд үер, хөрсний нуралтын улмаас 401 хүн нас барсныг мужийн захирагч Тео Каси хэллээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас харахад байшингууд ус болон шаварт автаж, элдэв хог хаягдалд булуулжээ.

Зам талбай шаварт автсан учраас аврагчид ажлаа хийж чадахгүй байгааг Калехе дахь нэгэн идэвхтэн хэллээ.

"Конго улсын засгийн газар болон түншүүд хохирогчдыг нүүлгэн шилжүүлэх аюулгүй газар олох хэрэгтэй. Мөн урсгал ус, нуурын усыг ашиглахгүй байхыг оршин суугчдаас шаардах ёстой. Зам талбайд тогтсон шаврыг цэвэрлэх машин техник байхгүй байна. Хүмүүс ус, нуурыг өөрсдөө гаталж байгаа нь бас нэг аюул" гэв.

Хүндрэлтэй зүйлс байгаа хэдий ч аврагчид ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Үерт нэрвэгдэгсдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байгаагаас гадна нас барагсдын оршуулах ёслолын зардлыг төрөөс санхүүжүүлж байгаа аж. Мөн шархадсан хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламжийг ч төрөөс санхүүжүүлнэ. Нас барсан хүмүүсийн төлөө үндэсний хэмжээнд гашуудал зарласныг тус улсын ерөнхийлөгч Феликс Цисекеди хэллээ.

Конго улс нь үерийн гамшиг байнга тохиодог Конго голын сав газарт оршдог. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад гамшгийн давтамж болон цар хүрээ улам л нэмэгдэх хандлагатай байгааг Дэлхийн банк тайлагнажээ. Конго улсын нийслэл Киншаса хотод хүчтэй аадар борооны улмаас 120 гаруй хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан. Үүний дараа өнгөрсөн сард мөн л аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 39 хүн нас баржээ.

Өмнөд Кивү мужийн хувьд зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдийнэ ороо бусгаа байдалтай байсан. 2020 онд үерийн улмаас тус мужид 15 мянгаг аруй байшин нурж, 25 хүн нас барж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж