"RE/MAX Nomad" оффисын захирал Э.Сэлэнгэ
-Юуны өмнө танд ирж буй шинэ сарын мэнд хүргэе. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд яг одоо юу болж байна? Өмнөх оны хувьд хэрхэн өнгөрсөн тухай бидэнтэй хуваалцаач.
Баярлалаа. Танд ч бас шинэ сарын мэнд хүргэе. Ремакс номад оффисын хувьд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлттэй байсан амжилттай үе байлаа. Нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд өмнөх жил нийт Давхардсан тоогоор ҮХЭЗХЗ-ын байгууллага нийт 5469 хэлэлцээр, 1,4 сая мк талбай, 927,5 тэрбум төгрөгний үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлжээ. 2022 онд засгийн газраас ипотек зээлийг 8- 6 хувь болгон бууруулж, 10 их наядын цогц төлөвлөгөө батлагдаж, энэ хүрээнд барилгын салбарын ажлын байрыг хадгалах, иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрт ипотекийн зээлийг 2 их наядын санхүүжилтээр олгох зорилтыг тавин ажилласан.
Энэ зорилтын хүрээнд 2021 онд хоёр их наядын нэг их наядыг 13 мянган зээлдэгчдэд олгоод үлдсэн нэг их наядыг 2022 онд олгох байснаас 656 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 7166 зээлдэгчид олгосон бөгөөд үлдсэн 350 тэрбумыг 2023 оны зургаан сарыг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн байгаа.
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хаашаа явж байна бэ? Та бүгдийн хувьд ямар зах зээл дээр түлхүү ажиллаж байна бэ?
Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийгдэж буй нийт худалдааны гүйлгээний 60 орчим хувьд нь арилжааны хэлцэл буюу тодорхой хувьд нь бартер оролцуулах, хуваарьт төлөлт тохиролцох нөхцлүүд их хийгдэж байна. Энэ нь дээр дурьдсан эдийн засгийн өөрчлөлт, иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хомсдол, удаа дараалсан хил гаалийн асуудал болон гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх гэх мэт мега асуудлуудтай холбоотой.
Энэ үед барилгын төслүүд амжилттай борлуулж дуусгах, иргэд аж ахуй нэгжүүд үл хөдлөх хөрөнгөө эргэлтэнд оруулахын тулд төлбөрийн олон төрлийн нөхцлүүдийг санал болгож байгаа нь бүхэлдээ зах зээлд өөрчлөлт, шинэчлэлт авч ирж байна.
Бидний хувьд яг энэ нөхцөл байдлыг дүгнэн үзэж Улаанбаатар хотын хамгийн том нүүдэл болох Big Нүүдэл арга хэмжээг зохион байгуулах эд бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн байна.
-Сонирхолтой байна. Тэгэхээр Big Нүүдэл гэж яг ямар арга хэмжээ бэ? Илүү дэлгэрэнгүй танилцуулбал?
-Үл хөдлөх хөрөнгөө шинэчлэх, томруулах хүсэлтэй хүмүүс шинээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа бартерын нөхцөл, хөнгөлөлттэй нөхцөл, банкны зээлийн таатай нөхцлөөр худалдаж авах цогц боломжийг нэг дор олгох зорилготой Улаанбаатар хотоор нүүдэллэж явах борлуулалтын арга хэмжээ юм. Бид уг арга хэмжээндээ Улаанбаатар хотын шилдэг барилгын төслүүдийг нэгтгэн худалдан авагчдад зориулсан төлбөрийн таатай нөхцөл, зах зээлийн бодит үнэ, олон талт боломжуудыг олгохоор зорин ажиллаж байна.
Тансаг, бизнес, стандарт зэрэглэлийн, байршилын хувьд дөрвөн зүг, найман зовхист хүрэлцээтэй байлгахаар төслүүдээ онцгойлон сонгож, тухайн төслийн байршил дээр худалдан авагчид хүрэлцэн ирж төсөлтэй танилцах, газар дээр нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний зөвлөгөө үйлчилгээг авах, банкны зээлийн шалгуур нөхцөлтэй танилцах, үл хөдлөх хөрөнгийн даатгалын үйлчилгээ, өөрт байгаа бартерын хөрөнгөө /үл хөдлөх хөрөнгө, газар, авто машин, тоног төхөөрөмж, барилгын материал гэх мэт/ оролцуулан худалдаж авах зэрэг олон давуу талыг бий болгосноор бүх оролцогч талууд хожлын нүүдлийг хийж байгаа юм.
-Тэгэхээр хэрэв би байраа томруулмаар байгаа бол энэ арга хэмжээн дээр ирээд хуучин байраа өгөөд шинэ байр авах боломжтой байх нь. Зөв үү?
-Тийм ээ. Зөвхөн байраар хязгаарлахгүйгээр автомашин, барилгын материал, тоног төхөөрөмж, газар гэх мэт бартерт оролцуулах боломжтой зүйлсээ арилжаанд оруулах боломжтой. Мөн бартерын нөхцлөөс гадна арга хэмжээнд зориулсан хөнгөлөлттэй үнэ, хувь лизинг хийх боломжууд мөн бий.
-Уг арга хэмжээ хэзээнээс эхлэх вэ? Хэрхэн оролцох боломжтой вэ?
-"Big Нүүдэл" арга хэмжээ нь 2023 оны тавдугаар сараас эхлэх бөгөөд манай "Big нүүдэл" пэйж хуудсан дээр барилгын төсөл болон өдөрлөгийн хугацаа зарлагдах юм. Гэхдээ тухайн зарлагдсан өдөр ирж амжаагүй хүмүүс маань санаа зоволтгүй манай агентуудтай холбогдон тухайн төслийн талаарх мэдээлэл авч, худалдан авалт хийх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон төсөлд нэгдэхийг хүсвэл 9700-0073, 8802-9454 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Та бүгдийн дараагын төлөвлөгөө юу байна?
-Бид "Big Нүүдэл" арга хэмжээгээ уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудыг нэгтгэсэн коммунити үүсгэхээр зорин ажиллаж байна. Мэдээж худалдан авагчид, харилцагчиддаа зориулсан зөвлөгөө үйлчилгээгээ улам сайжруулах, чадварлаг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд бэлдэх, олон улсын зэх зээлд гарч ажиллахаар зорин ажиллаж байна.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Үл хөдлөх хөрөнгө сонирхож байгаа харилцагчдад хандаж өгөх таны зөвлөгөөгөөр энэ ярилцлагыг өндөрлөе.
"Мөнгөтэй нь бус мэдээлэл, боломжинд ойр байдаг хүн үл хөдлөх хөрөнгөтэй болдог болохоор та мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, зөвлөгөө авч байгаарай. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.