Сурагч харих замдаа зодуулсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Сурагч харих замдаа зодуулсан хэргийг шалгаж байна

Сурагч харих замдаа зодуулсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 21.35 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүн зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон байна. Цагдаагийн байгууллагаас уг үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон гэдгийг албаныхан мэдээллээ.
Мөн олон нийтийн сүлжээнд тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан үрлэн сумтай бууны бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг /2023.05.07/цацагдсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдийг олж тогтоон, мэдүүлэг авч эхэлсэн талаар мэдээлсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж