Хятадын дарга Ши Жиньпин энэ сарын сүүлээр станы орнуудын удирдагч нартай "C+C5" хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулна гэдгийг мэдээлэв. Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ, тус чуулганаар "бүс-зам" санаачилга зэрэг асуудлуудыг хэлэлцэх бөгөөд "хамтын ажиллагааны шинэ эрнийг эхлүүлэх", "чухал ач холбогдолтой" үйл явдал гэж тодорхойлжээ.
Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргизстан, Туркменистаны удирдагч нар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа нүүр тулан уулзах гэнэ.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэбин хэлэхдээ, "Энэ нь Хятад улс энэ онд зохион байгуулж буй анхны томоохон дипломат арга хэмжээ бөгөөд Бээжин эдгээр улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 31 жилийн хугацаанд анх удаа зургаан улсын төрийн тэргүүн нарын биечлэн уулзсан дээд хэмжээний уулзалт болно" гэв.
Чуулга уулзалт тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд болж, Хятад-Төв Азийн орнуудын харилцааны шинэ зургийг гаргаж, улс төрийн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэнэ.
Хятад улс нь Төв Ази дахь авторитар дэглэмтэй орнуудад хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж эхэлсэн. Тодруулбал, бүс зам санаачилгын хүрээнд хэрэгжсэн ажлын талаарх тайланг өнгөрсөн сард танилцуулахдаа, Хятад улс 2020 оны эцэс гэхэд Төв Азийн орнуудад жилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний талаас илүү хувь нь Казахстан улсад хийгдсэнийг онцолжээ. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сард Ши Жиньпин хэлэхдээ, энэ хөрөнгө оруулалтын хэмжээг жилд 70 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Заагч 2023-05-09 202.9.46.195
Зочин нэрт хятад сэгээ чиний хог хятадаас херенге оруулалт Монгол авахгvй учир нь хятадын залгидас болгох чиний хошного емхий санааг Монголчууд мэднээ золбин хятад сэгээ.
Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2023-05-09 202.55.188.42
Тэ.нэг оросууд Украйнд хядуулж, эдийн засгаа сүйрүүлж байхад хятадууд хуучин СССР-н 5станыг нь эдийн засгаар эзэлж бх гэж. Украйн оросын зодооноос цорын ганц хожигч нь Америк ч биш Европ ч биш харин хятад юм. Элийрсэн Пу тин ва сүүлчийн оросын эзэнт гүрнийг сүйрүүлэгч гэх цорын ганц гавьяатай оросын сүүлчийн царь Иван.
ХЭхэ 2023-05-09 64.119.23.83
Төв Ази гэдэгггүй Дундад Ази гэдэг байгаа …
Манай улсыг хараин Төв азийн бүс гэж болно …
Зочин 2023-05-09 103.212.119.182
Монгол бас Хятадын хөрөнгө оруулалтыг татаж л байх хэрэгтэй. Ялангуяа УБ-д метро тавиулах, Ховд-Чойбалсан, ЗамынҮүд-Сүхбаатар гэсэн хурдны галт тэрэгний зам тавиулах тал дээр
Зочин 2023-05-09 59.153.112.39
УБ хот 10 сая оршин суугчтай байж гимээж нь МЯТРО чинь дөнгөж өдрийн зардлаа л барьна