Хятадын дарга Ши Жиньпин энэ сарын сүүлээр станы орнуудын удирдагч нартай "C+C5" хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулна гэдгийг мэдээлэв. Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ, тус чуулганаар "бүс-зам" санаачилга зэрэг асуудлуудыг хэлэлцэх бөгөөд "хамтын ажиллагааны шинэ эрнийг эхлүүлэх", "чухал ач холбогдолтой" үйл явдал гэж тодорхойлжээ.
Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргизстан, Туркменистаны удирдагч нар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа нүүр тулан уулзах гэнэ.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэбин хэлэхдээ, "Энэ нь Хятад улс энэ онд зохион байгуулж буй анхны томоохон дипломат арга хэмжээ бөгөөд Бээжин эдгээр улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 31 жилийн хугацаанд анх удаа зургаан улсын төрийн тэргүүн нарын биечлэн уулзсан дээд хэмжээний уулзалт болно" гэв.
Чуулга уулзалт тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд болж, Хятад-Төв Азийн орнуудын харилцааны шинэ зургийг гаргаж, улс төрийн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэнэ.
Хятад улс нь Төв Ази дахь авторитар дэглэмтэй орнуудад хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж эхэлсэн. Тодруулбал, бүс зам санаачилгын хүрээнд хэрэгжсэн ажлын талаарх тайланг өнгөрсөн сард танилцуулахдаа, Хятад улс 2020 оны эцэс гэхэд Төв Азийн орнуудад жилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний талаас илүү хувь нь Казахстан улсад хийгдсэнийг онцолжээ. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сард Ши Жиньпин хэлэхдээ, энэ хөрөнгө оруулалтын хэмжээг жилд 70 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ