Засгийн газар ээлжит бусаар /2023.05.09/ хуралдаж байна. Эргэн сануулбал, өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барьж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ. Энэ дагуу ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар дэмжиж, гишүүд тойрогтоо хуулийн төслийг танилцуулахаар ажиллаж буй юм.
Ээлжит бусаар хуралдах болсон шалтаан нь маргааш сайд нар орон нутагт ажиллахтай холбоотой учир өнөөдөр шилжүүлэн хуралдаж байгаа аж.
Өнөөдөр:
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
– “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,
– Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ