Кадыров байлдааны талбарт "LV"-ээр гангарав

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Кадыров байлдааны талбарт "LV"-ээр гангарав

Кадыров байлдааны талбарт "LV"-ээр гангарав

Чеченийн удирдагч Рамзан Кадыровын сүүлийн үеийн зураг бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татав. Учир нь тэр "Louis Vuitton" брэндийн ногоон цамц өмссөн байсан. Энэ цамц нь 2370 еврогийн үнэтэй гэж Украины Дотоод хэргийн сайд Антон Геращенко хэлэв. Ногоон өнгөтэй, хээтэй учраас Кадыров энэ цамцыг цэрэг хувцастай андуурсан бололтой гэж "The new voice of Ukraine" хуудас егөөджээ.

Кадыров өмнө нь 1300 ам.долларын үнэтэй "Prada" брэндийн гутал өмссөн байсан. Тухайн үед интернет хэрэглэгчид мөн л Кадыровын тухай элдвээр хэлэлцэж, "Цэрэг гуталтай андуурсан юм байлгүй" гэлцэж байжээ. Уг гутал нь 2019 оны намар худалдаанд гарснаасаа хойш загварын ертөнцийн хамгийн эрэлттэй гуталд тооцогдох болсон.

Олон нийтийн өмнө гарахдаа үнэтэй хувцас сэлтээр гангарах нь Кадыров, Путин зэрэг удирдагчийн нэрийн хуудас болсон бололтой. Гэхдээ Кадыровын хувьд загварын салбарын цоо шинэ тоглогч ч бас биш юм. Түүний охин Айшат нь загвар зохион бүтээгч бөгөөд Парисын загварын шоунуудад оролцдог. Гэсэн хэдий ч Кадыровын хувьд Путинээс үлгэр жишээ авдаг байх магадлалтай аж.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж