Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Марүяама дахиад л Абэг дийлсэнгүй

Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Марүяама дахиад л Абэг дийлсэнгүй

Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Марүяама дахиад л Абэг дийлсэнгүй

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.08/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг болон эмэгтэйчүүдийн -52 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн -66 кг-д Ё.Басхүү, -52 кг-д Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нар өрсөлдсөн.

Ё.Басхүү С хэсгийг чансаагаараа тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Оросын Абрек Нагучевыг, удаах тойрогтоо Румыны Лусиан Борс Думитрескуг хэсгийн аваргын төлөө Италийн Элиос Манзиг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, хагас шигшээд Японы Жоширо Марүяамад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хүрлийн төлөө Гүржийн Важа Маргвелашвилиг ялснаар дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Энэ жинд таамаг ёсоор Абэ Хифүми түрүүлж, Жоширо Марүяама мөнгөн медаль, Ё.Басхүү, Францын Валиде Хяар нар хүрэл медаль хүртжээ. Жоширо Марүяама дахиад л Абэ Хифүми давж гарч чадсангүй. Ийнхүү тэрбээр ирэх Парисын олимпод оролцох эрхээ бараг л алдчихлаа. Ид үеэ Абэгийн сүүдэр дор өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Угтаа түүнийг энэ удаад Абэг дийлнэ гэж олон хүн хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Абэ дэлхийн аварга эхлэхийн өмнө надад өрсөлдөж байхгүй гэдэг нь ч оргүй байсангүй.

Харин -52 кг-д Л.Сосорбарам эхний барилдаанаа Бельгийн Амбэр Рихуэлийн эсрэг хийн ялагдсан бол анхны дэлхийн аваргадаа оролцсон М.Нандин-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, удаах даваандаа Израилийн Гефен Примод ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Энэ жинд мөн л таамаг ёсоор Абэ Үта түрүүлж, Узбекистаны Диёора Келдиёорва мөнгө, Францын Амандине Бушар болон Италийн Одетте Жиуффрида нар хүрэл медаль хүртжээ.

Ах дүү Абэ нар дахин алтан медаль хүртэж, өнөө цагийн жүдогийн ертөнцөд ноёрхож байгаа гэдгээ харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кса 2023-05-09 202.126.90.97

Манай жүдочдын чансааны оноо их өндөр мөртлөө амжилт муу байдаг. Энэ нь улсын болоод Баттулгын буянаар том, жижиг бүх тэмцээнийг алгасахгүй оролцож хиймлээр чансааны оноо түүж улс орон, ард түмэн, өөрсдийгөө хуурч байна. Бүх л жинд их л мундаг дэлхийн эхний арав, хориуд. Тэгээд байдаггүй ээ.

Avatar

Нэргүй 2023-05-09 203.91.115.48

Ямар ч байсан сөраг хүмүүс нь хүртэл шимтээд байна гэдэг том амжилт шүү

Avatar

Зочин 2023-05-09 103.229.120.186

Басхүү үлдсэн хэдээсээ арай өөр л дөө, одоо Цогтбаатар нэг юм зууж магадгүй, өөр ч үзэх юм байхгүй дээ, ер монголын жүдо, женкогийн мояа менежмент явахаа болилоо доо, эрс шинэчлэл хийхгүй бол цаашдаа улам л уруудна, олимп энэ тэр бол зүгээр л мөрөөдөл

Avatar

Нэргүй 2023-05-09 202.9.40.190

Ё.Басхүү дайчин, тэвчээртэй анхааралтай сайхан барилдаан үзүүлж Монгол түмнээ баярлууллаа. Бүх барилдаан нь сайн байсан. Маруяаматай ч сайн барилдсан. Бусап бөхчүүд Басхүүгээс суралцдаггүй юм байхдаа. Эмэгтэйчүүд яагаад Уранцэцэг, Сумъяа, Отгонцэцэг шиг барилдаж тэдний мэхийг хийдэггүй юм бэ. Мэхийг нь хийхийг хориглочихсон байдаг юм уу. Хочр торгуульчихсан байхад л доошоо хэвтээд идэвхигүй барилдаад 3 торгуулиад хожигдаж тэнэгтэх юм. Торгуулиар хожигдвол сайн байдаг юмуу. Багш нар нь юу заагаа

Avatar

зочин 2023-05-09 202.131.241.34

Абенуудыг бахархаж байна…их ухаан, агуу хөдөлмөр…

Avatar

WWW333 2023-05-09 202.72.245.121

Odoo yaya gekhev dee khuvi tavilantaigaa evlerch amidrakhaas.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж