Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Марүяама дахиад л Абэг дийлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Марүяама дахиад л Абэг дийлсэнгүй

Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Марүяама дахиад л Абэг дийлсэнгүй

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.08/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг болон эмэгтэйчүүдийн -52 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн -66 кг-д Ё.Басхүү, -52 кг-д Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нар өрсөлдсөн.

Ё.Басхүү С хэсгийг чансаагаараа тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Оросын Абрек Нагучевыг, удаах тойрогтоо Румыны Лусиан Борс Думитрескуг хэсгийн аваргын төлөө Италийн Элиос Манзиг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, хагас шигшээд Японы Жоширо Марүяамад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хүрлийн төлөө Гүржийн Важа Маргвелашвилиг ялснаар дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Энэ жинд таамаг ёсоор Абэ Хифүми түрүүлж, Жоширо Марүяама мөнгөн медаль, Ё.Басхүү, Францын Валиде Хяар нар хүрэл медаль хүртжээ. Жоширо Марүяама дахиад л Абэ Хифүми давж гарч чадсангүй. Ийнхүү тэрбээр ирэх Парисын олимпод оролцох эрхээ бараг л алдчихлаа. Ид үеэ Абэгийн сүүдэр дор өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Угтаа түүнийг энэ удаад Абэг дийлнэ гэж олон хүн хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Абэ дэлхийн аварга эхлэхийн өмнө надад өрсөлдөж байхгүй гэдэг нь ч оргүй байсангүй.

Харин -52 кг-д Л.Сосорбарам эхний барилдаанаа Бельгийн Амбэр Рихуэлийн эсрэг хийн ялагдсан бол анхны дэлхийн аваргадаа оролцсон М.Нандин-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, удаах даваандаа Израилийн Гефен Примод ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Энэ жинд мөн л таамаг ёсоор Абэ Үта түрүүлж, Узбекистаны Диёора Келдиёорва мөнгө, Францын Амандине Бушар болон Италийн Одетте Жиуффрида нар хүрэл медаль хүртжээ.

Ах дүү Абэ нар дахин алтан медаль хүртэж, өнөө цагийн жүдогийн ертөнцөд ноёрхож байгаа гэдгээ харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж