Ч.Маралмаагийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Ч.Маралмаагийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Ч.Маралмаагийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

НЭМЭЛТ:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан тул Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргажээ. Түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

ШҮҮХ Ч.МАРАЛМААГИЙН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралмаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2023.05.09/ болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2023.03.06/ урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болсон.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасч, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан билээ. Шүүгдэгч Ч.Маралмаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж