Сурвалжлага: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

Сурвалжлага: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

Сурвалжлага: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

“… Манай хүүхэд одоо 10 настай. Чипс, чихэр, печениэс авхуулаад хүссэн зүйлийг нь авч өгсөөр байгаад одоо шүдний ихэнх нь хорхой идчихсэн”. Сарын өмнө шүд нь өвдөөд шөнө унтаж чадахгүй уйлсаар байгаад маргааш өглөө нь  шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Таван шүдэнд нь эмчилгээ хийлгэлээ. Хүүхдэдээ амттан авч өгсөн ч идсэнийхээ дараа заавал шүдээ угаах хэрэгтэй гэдгийг ойлгуулж, заах ёстой юм билээ” гэж Т.Энхцэцэг ярилаа. Тэрбээр хүүгийнхээ шүдийг эмчлүүлж яваа аж.

Сүүлийн үед монгол хүүхдүүдийн шүд хар багаас нь өвчлөх болсныг эмч нар хэлдэг. Энэ нь чихэрлэг амттаны хэрэглээ ихэссэнтэй холбон тайлбарлах нь бий. Үнэндээ ч эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах нэрээр чихэр,жимсээр хооллох нь элбэгшсэн. Энэ нь шүдний цооролтод нөлөөлж, улмаар дотоод эрхтнүүдийн өвчлөл үүсгэх шалтгаан болдог байна.

"Монголчууд шүд, амны хөндийгөө муу арчилдаг. Ихэнх нь амны хөндийн үрэвсэлтэй. Үүнээс  нь болоод амнаас нь муухай үнэртэх нь цөөнгүй". Энэ бол шүдний эмчийн яриа. Шүдээ үзүүлэхээр ирсэн үйчлүүлэгчдийн дийлэнх нь амны эвгү үнэртэй ирдгийг хэлсэн юм.

Монголчуудын хувьд амны хөндийн эрүүл ахуйн ойлголт нь төдийлөн хангалтгүй байдаг  учраас шүдний өвчлөл нь бусад улсуудтай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байдаг аж. Эрүүл байхад амны хөндийн арчилгаа маш чухал, тиймээс иргэд шүдний эмнэлэгт гурван сар тутамд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй байдаг. Гэвч үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүйгээс болж шүдний цоорол хүндэрч, тэвчиж чадахгүй өвдөлт мэдэрснийхээ дараа эмнэлэгт хандах нь элбэг.

Ихэнх иргэд урьдчилан сэргийлэх эмчилгээ гэхээс илүүтэйгээр шүдний цоорлын хүндрэл болгож, эмнэлэгт хандсанаар эдийн засгийн хувьд ч багагүй төлбөр төлөхөд хүрдэг аж. Өвчилсөн шүдээ эмчлүүлж, ломбодуулахад 300 мянган төгрөг зарцуулах нь наад захын үнэ. Цаашлаад  өвчлөлийн зэрэг, эмнэлгийн орчин, үйлчилгээний чанар, стандартаасаа шалтгаалаад үнэ нэмэгддэг.

Цоорлын хүндрэл нь сувгийн эмчилгээнд орох цаашлаад шүдийг авах хүртэл сөрөг нөлөөтэй. Тэгэхээр шүдний цоорол болон цоорлын хүндрэлээс сэргийлэхэд амны хөндийн арчилгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгийг хэвшмэл болгох хэрэгтэйг шүдний эмч нар хэлж, сануулдаг.

"PDIC" эмнэлэг өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажилладаг.  Үдээс хойш, ажил тарж байгаа болоод ч тэр үү, үйлчлүүлэгч цөөтэй байлаа.  эмчилгээний их эмч Н.Мөнхмөрөн "Амны хөндийн өвчлөл дундаас шүд цоорох өвчлөл элбэг тохиолддог. Шүд цоорох өвчний хүндрэл илүү байгаа гэсэн үг. Мөн тулгуур эдийн өвчлөл хамгийн их тохиолдож байна. Тулгуур эдийн өвчлөлд буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн үрэвсэл зэрэг ордог. Шүд цооролт, тулгуур эдийн үрэвслийн гол шалтгаан нь амны хөндийн арчилгаа дутуу байх, идэж буй хоол хүнсний сонголт хэт хүчиллэг байх эсвэл хоолны сонголт буруугаас болж үүсдэг. Хүүхдийн амны хөндийн өвчлөл илүү элбэг тохиолдож байна.

Эхчүүд дөнгөж сүүн шүд нь ургаж байгаа хүүхдэд хөхөө хөхүүлээд хонодог. Үүнээс болоод амны хөндийд хүчиллэг орчин үүссэнээс болж сүүн шүд эрт цоорох нь түгээмэл болжээ.

Бага насны хүүхдүүдэд ундаа, чихэр ихээр авч өгснөөс мөн өглөө, оройдоо шүдийг нь угаалгах нь цөөхөн байна. Зарим эцэг эхчүүд сүүн шүдтэй хүүхдийн шүдийг угаах ёстой юу гэж асуудаг. Сүүн шүд ч гэлтгүй, байнгын шүд ч гэлтгүй маш сайн угааж арчилгааг нь зөв хийснээр өвчлөлд өртөхгүй байх боломжтой" гэлээ.

АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ХАНХАЛДАГ ХҮНТЭЙ ХАРИЛЦАХ, ОЙРТОХ ХЭЦҮҮ БАЙДАГ

Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд тулгардаг нэг асуудлын нэг нь монголчуудын амны хөндийн эвгүй үнэр. Монголчуудын дийлэнх нь, хөгшин залуу, хүүхэд гэлтгүй амны хөндийн эвгүй үнэртэй.

Н.Мөнхмөрөн эмч ярихдаа "Хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, сод, давстай усаар зайлахгүй бол хоолны үлдэгдэл хуримтлагдаж шүд өнгөртэй болдог. Шүдний өнгөрийг дутуу цэвэрлээд байвал аажимдаа хатуурч муухай үнэртэй чулуу болж тогтоно. Чулуу буйлыг үрэвсүүлж, буйлнаас цус шүүрч үнэр улам ихэснэ. Зарим хүн чулуугаа авхуулахаар шүд сийгдэг гээд эмчид ханддаггүй, бохир нянгаар үрэвссэн зүйлээ тээгээд, муухай үнэр ханхлуулаад явдаг" тухай ч ярив.

Улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэгт хамрагдсан нэг сая иргэний өвчлөлийн статистик мэдээгээр 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тодруулбал, Монгол Улсынд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой гарсан байна.Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой байна. Шүдний цоорлын талаар АУШИС-ийн эрдэмтэн, докторуудын хамгийн анхны судалгаа Монгол Улсад 1980 онд хийсэн. Тухайн үед шүдний цоорлын тархалт өндөр байсан. Харин өнөөдөр 40 гаруй жилийн дараах судалгааг авч үзвэл мөн л ялгаагүй шүдний цоорол өндөр буюу өвчлөл нийт хүн амын 80-90 хувьд байна. Хэдийгээр Монголын Засгмийн газраас үе, үе "Эрүүл шүд" хөтөлбөр зарладаг ч үр дүн муутай байгаагийн илрэл нь өнөөдрийн монголчуудын амны хөндийн эвгүйн үнэр юм.

Шүдний өвчин нь халдварт өвчин учраас жирэмсэн ээжүүд төрөхөөс өмнө амны хөндийгөө эрүүлжүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүүхэд төрсөн цагаас амны хөндийн арчилгаа хийх, шүд ургасан даруйд сойз ашиглан угаах, заавал өвдсөн хойно нь биш шүдний үзлэгт тогтмол үзүүлж урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

Мөн амны хөндийн ариун цэврээ сайтар хангаагүйн улмаас амнаас эвгүй үнэр гарах тохиолдол түгээмэл байдаг аж. Амнаас эвгүй үнэр ханхалдаг хүнтэй харилцах, ойртох хэцүү байдаг талаар иргэд ярьж байлаа.

Иргэн Д.Цолмон “ Манай нэг танилын амнаас эвгүй үнэр байнга үнэртдэг. Ойр зайнаас харилцах үнэхээр хэцүү байдаг учраас аль болох зайгаа барьдаг болсон. Нэг удаа эвгүй байсан ч зориглоод үнэнийг нь хэлчихсэн. Өглөө оройдоо шүдээ угаадаг гэсэн ч эвгүй үнэр гараад л байдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь би их үнэрч, эмзэг болохоор ч тэр үү, хүнд тусдаг байж магадгүй” гэлээ.

Харин 30 гарсан залуухан бүсгүй амны хөндийн эвгүй үнэрээсээ болоод байнга бохь зажилдаг болохоо нуусангүй. Тэрбээр шүдээ өглөө оройдоо байнга угаадаг ч амны хөндийн эвгүй үнэр нь огт арилж өгөхгүй байгаа нь түүний санааг зовоож буй аж. Тиймээс шүдний эмнэлэгт ирж, эмчилгээ, зөвлөгөө авахаар шийджээ.  Үнэхээр түүнтэй ярихад амнаас нь эвгүй үнэртэх нь надад ч мэдрэгдэв. Амны хөндийн эвгүй үнэр монголчуудын гол асуудал болоод удсан.  Учир нь, нүүдэлчний уламжлалаасаа салаагүй монголчууд шүдээ угаахдаа хэлээ угааж хэвшээгүй, тиймээс хэлэн дээр нь өнгөр хуримтлагдаж, нян нь үржээд амнаас нь эвгүй үнэр гардаг байна.  Тэрчлэн  шүдээ угаах үед 25-ны агт араа буюу хамгийн арын шүд муу угаагдадаг,  шүд буйлны завсарт хоолны үлдэгдэл үлдэн ялзардаг. Амны хөндийд цоорлын хүндрэл болсон том хөндийтэй, архаг үрэвсэлтэй шүднүүд байх нь амнаас эвгүй үнэр гарахад хүрдэг аж.

АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ГАРАХ НЬ ШҮД ЦООРЛООС ҮҮДЭЛТЭЙ

“Амнаас эвгүй үнэр гарах эхний шалтгаан нь шүд цооролтоос хамааралтай. Цоорсон шүдний хөндийгөөс эвгүй үнэр гардаг. Мөн буйлны үрэвсэл, шүдний чулуу, хэлний өнгөр цаашлаад ходоод гэдэсний өвчлөлөөс шалтгаалан амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүдний чулуу нь ихэвчлэн дээд, доод үүдэн шүдний дотор талд, зарим тохиолдолд араа шүднүүдийн дотор талд үүсдэг бөгөөд шаргал, хүрэн бараан өнгөтэй харагдана.

Шүдний чулуу нь амны хөндийн арчилгаа муу, шүд угаалт дутуу, хоол хүнсийг хэт зөөлрүүлж идэх, шүдний өнгөрөө дутуу арилгаснаас болж чулуу үүсдэг.

Түүнчлэн тамхи татах, кофе их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн шүд мэдэгдэхүйц чулуужсан байдаг. Хэрэв шүдний чулуу нэгэнт үүссэн бол түүлгэж, цэвэрлүүлэх шаардлагатай. Харин шүдний чулуугаа түүлгэсний дараа амны хөндийн арчилгааг сайтар сахиж, шүд угаалтыг улам сайжруулснаар амны эвгүй үнэр ерөнхийдөө арилна” гэж их эмч Н.Мөнхмөрөн зөвлөв.

Шүд цоорох мөн шүдний өнгөр чулуунд маш их бактерийн бөөгнөрөл агуулагдаж ходоод гэдэс рүү цуг зажлагдан, залгигдаж байдаг аж. Хүмүүсийн гаргадаг нэг том алдаа нь хоолыг бутлах, жижиглэх үйл явцыг амны хөндийд бүрэн хийж чадахгүй шууд залгидаг.

Тиймээс ходоодонд очсон том том бүхэл хоолнууд ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж цаашлаад ходоод гэдсэнд шимэгдэж чадахгүйн улмаас ходоод гэдэсний замын өвчлөл үүсэх шалтгаан болдог.

Хоолоо 32-оос дээш удаа зажилж идвэл маш сайн гэж үздэг. Эрүүл бие амны хөндийгөөс эхэлнэ. Хоол боловсруулах замын хамгийн эхний үйл ажиллагааг явуулдаг амны хөндийгөө эрүүл байлгах хэрэгтэй гэдгийг мөн захисан юм.

Амны хөндийн эвгүй үнэ гарах нэг шалтгаан нь тагнайн гүйлсийн үрэвсэл байх талтайг хамар, хоолойн эмч хэллээ. Хоолой нь байнга өвддөг хүмүүсийн нүхжилт ихэсч, тэнд нь хоолны үлдэгдэд, нян бактери хуримтлагдсанаар амнаас муухай үнэр гарахад хүрдэг. Тиймээс хоолойгоо давс, содтой усаар байнга зайлах хэрэгтэй гэв.  Амнаас нь эвгүй үнэр гарч буй хүн юунаас шалтгаалж буйг оношлуулж, яаралтай эмчлүүлэхийг эмч нар зөвлөв. Харин дотрын эмч нарын хувьд уушиг, ходооноос болж амнаас эвгүй үнэр гардаг болохыг ч зөвлөв:. Уушигны бронхит,  ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, хүчиллэг ихдэх, хоолны үлдэц ялзарсантай холбоотойгоор амнаас эвгүй үнэр гардаг. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэндийг сахиж, өглөө оройд шүдээ сайн угаах, хоол идсэнийхээ дараа амаа зайлах, цүнхэндээ байнга шүдний утас авч явч дадах хэрэгтэй. Мөн дотоод эрхтний эрүүл мэндийг шинжлүүлж, эмчлүүлэх хэрэгтэй. Тэгж байж л амны муухай үнэрээс салахыг шүдний эмч ч, чих, хамар, хоолойн эмч, дотрын эмч ч зөвлөж байна.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-05-09 120.18.28.160

Энэ зовлонг тойроогүй дайрсан хүн бна. Хелико вирустэй хүн амнаас эвгүй үнэртээд байдаг гээд гялс төв дээр шинжилгээ өгөөд зүгээр гарсан. Гэтэл тэр нь худлаа бсн. Гайгүү газар өгөөд гурвалсан антибиотик уугаад зүгээр болсон доо. Шүд л гэнэ, хоолой л гэнэ. Юу ч мэдэхгүй хүмүүст үзүүлж цаг мөнгөө үрээд дээрээс нь х***а шиг үмхий үнэртэй гэж хэлүүлж явсан цагаа бодохоор маш их харамсдаг даа. Бүгд зэрэг ам ууж хамаг юм аа солихгүй бол арилахгүй муухай эд дээ!!!!!!

Avatar

Иргэн 2023-05-09 192.82.83.43

Ходоодны бактеритэй шүдээ олсоор цэвэрлэдэггүй бол өмхий үнэртэнэ.

Avatar

Нэргүй 2023-05-09 59.153.112.133

Монголчуудын амны өмхий чинь " үндэсний өв соёл" хадгалан ёстой гээд нэг орк нь цамнаад гарнаа аягүй бол ?!

Avatar

Zochin 2023-05-09 92.240.179.170

Mdl d yumnii une arai bishee mgl uudaa shulj smidarsaar bgaad surchihsan !!! Lombo 300 myangaa n**** shuu !!! Eruul mendii daatgal n tilduggui yum uu !!! Gadaadad unegui sh dee novshnuudaa daatgalaarai buh yum aa emchluulj ba

Avatar

АРД АЮУШ 2023-05-09 64.119.24.80

Ugaasaa s** niit hun amiih n 1% elite 20% dundaj bayan 40% ajilchin shorgoolz uldsen % umhiirsen oortoo archaagui har mass amnii umhii baitugai setgel n ch umhiirsen tejeever arhichin bobochin yashka bugd bga shu

Avatar

Иргэн 2023-05-09 183.177.98.26

ходоодны helico бактеритай хүмүүсээс амны өмхий үнэр шүдээ байнга угаасан ч салахгүй. Зөвхөн шүднээс өмхий үнэртдэг юм биш. Айлд нэг нь л хелико бактеритай бол бүгдэд нь халдварладаг.

Avatar

Голимонсайхан 2023-05-09 124.158.66.15

за чи маш зөв хэллээ хелико бактертай хүмүүсийн ам өмхий эмчлээд ч ялгаагүй бактери өрөвсүүлээд шарх өнгөр ходоопдонд үлдээдэг тэрийг арилгах боломжгүй хоол идсэний дараа хэсэг зуур үнэргүй явна хүүхэд байхаас нь хеликог нь устгавал л болох байх гэж бодно

Avatar

Нэргүй 2023-05-09 202.9.40.139

Мах их идвэл бүх юм нь өмхийрнө өө.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

нэг цэцэрлэг, сургуульд явж байгаа хүүхдүүд яг адилхан чихэр их идээд адилхан шүдээ угаагаад шүд нь өөр өөр байнаа. янз бүрийн өвчлөл их байх шиг байна

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.171.35

Ийм гарчиг тавих ч гэж

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

абортны эмч сувилагч мэс ажилбараас аймар муухай өмхий үнэр үнэрдэг гэж яриад байдгийм. цусны үнэр л юм байхдаа гэсэн чинь өмхий үнэр ялгаруулдаг бактери их байгаа юм байнаа. аааан.

Avatar

Нар 2023-05-09 219.248.135.152

Шүдний чулууг жилдээ 1 удаа түүлгэж, буйлны үрэвслээс сэргийлж байх хэрэгтэй. Эрүүл шүд урт наслахын үндэс шүү. Бас зөөлөн сойзоор массаж хийж байгаа юм шиг зөөлөн, зөв угаах хэрэгтэй. Ширүүн зүлгэж угаавал буйл үрэвсдэг. Хэлээ бас хаяадаа зөөлөн сойзоор угааж хэвшээрэй. Танд бас амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.91.146

бактерийн эсрэг эм уусанч эргэж амнаасаа халдвар дахиад тардаг гэнэ үү. одоо бас антибитикоо амандаа эхлэж зажилж амны бактериэ устгаж эм уус ёстой болсон.

Avatar

Нэргүй 2023-05-09 64.119.25.224

shudniiii emchilgee aimaar unetei bhad yaaj emchluuleh ve deee.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.168.199

шүдний мэч нар америк, японы түвшинд эмчилж чаддаг болмоор байнаа. бас дэлийн өндөр өртөгтэй орноос ч үнэтэй байна шүү. 1 шүд ломбодуулахад 50 гэж байна шд. бид чинь хэр орлоготой билээ дээ

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.168.199

монголчуудын сэТГЭЛИЙН ӨМХИЙ НЬ ХАМГИЙН ХЭЦҮҮ. АМНЫ ӨМХИЙ БАГА ХЭРЭГ, хувь хүний арчаагүйнх
монголчуудын сэТГЭЛИЙН ӨМХИЙ НЬ ХАМГИЙН ХЭЦҮҮ. АМНЫ ӨМХИЙ БАГА ХЭРЭГ, хувь хүний арчаагүйнх
монголчуудын сэТГЭЛИЙН ӨМХИЙ НЬ ХАМГИЙН ХЭЦҮҮ. АМНЫ ӨМХИЙ БАГА ХЭРЭГ, хувь хүний арчаагүйнх

Avatar

shud n arisnaasaa 2023-05-09 103.229.120.174

bor bdiin bnlee

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

бор бишээ. хөхөрчихсөн. илжирсэн шүд. шар нь шар хөгц. бөөрөнхий бөөрөнхий. шүдний ёроолоор араар шүд иддэг.

Avatar

монгол 2023-05-09 66.181.167.196

цэвэр цустай хөх толбот монгол хүнээс хэзээ ч өмхий үнэр үнэртдгүй байгаа шүү хужаануудаа

Avatar

Нэргүй 2023-05-09 202.126.90.71

Hehe goshnogond chin tsahilgaani utas chihchmeer s** yuma

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.167.196

erliizuud mongol hunii uuduus ih l hutsadag boljee. ta nariig udahgui eh ornoosoo huuh tsag irne !

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

хятадад бие үнэлээд бүх өвчнийг нь чирж ирснээс нөхрөөрөө дамжуулж авчаад.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

ордны тамхины өрөөний баасан дээр цугласан батганууд нэг хүнээс улс орон дяар тараах боломжтой

0 0
Avatar

Нэргүй 2023-05-09 202.126.89.112

амаа угаа, үхэр монгол оо.Ядаж найз хүүхэн чинь цэрвэхгүй

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.167.196

э****з х***а гаралтай хүмүүсийн амь нь өмхий байдаг цэвэр цустай хөх толбот монгол хүнээс хэзээ ч өмхий үнэр үнэртдгүй байгаа шүү хужаануудаа

Avatar

Нэргүй 2023-05-09 122.201.31.129

тэр яах вэ, угаагаад болно. Шүдний эмнэлгээс элэгний вирус авахгүй байх тал дээр л онцгой анхаарах хэрэгтэй шүү!!!!

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

уламжлалтын зүүний эмч тараасан байдгиймаа. зүүнүүдийг хүмүүсд хольж тавиад.

Avatar

хулмастай ам 2023-05-09 66.181.180.176

унгуулдаг, өмхийрүүлдэг бактери устах эмч алга. нуль довтор форфессор акдемч.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

устгах.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

эмч өөрөө өмхий амтай. гэдэс дотор муутай, бие муутай байнаа

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

бона витагийн тариа шинжилгээний сувилагчийн гар арьсны халдварт өвчтэй

Avatar

Зочин 2023-05-09 202.126.90.136

Өмхий монгол боллоо. Бас автобусанд их унгаж байна.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.160.34

Энэ сайтын хогнуудаас авхуулаад дээр дооргүй өмхий

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

байгууллагаараа хеликобактертэй гарч байна. архи дамжуулж уух, тамхи дамжуулж татахаа болино уу. гэртээ очоод хүүхдээ хошуун дээр нь үнсэхээ болино уу

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

шүдний эмчийн хүүхэд үйрчихсэн шүдтэй байна. мэргэжлийн хувьд бүрэн сүйрэл шдээ. түрхлэг бүрээс бүгдийг хэрэглэсэн л байлгүй. эмч өөрөө ингээд мангар хүүхэдтэй болвоо 😅🤭🤤🙄

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.161.65

Ер нь хэзээнээсээ өмхий байсаан.

Avatar

зочин 2023-05-09 59.153.113.99

эцэг эхийн буруу. хүүхдээ буруу үлгэрлэж, амны хөндийн арчилгааны талаар мэдлэг муутай

Avatar

Нэргүй 2023-05-09 120.17.163.29

Газтай ундааг ярихгүй байна шүү. Газтай ундаа уулгаад хамаг шүдийг нь үйрүүлчихдэг шүү

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

газ хий нь гэхээс илүү чихэр ихтэй ундаа. гэрийн тэжээвэр амьтнаа эрхлүүлж байна гээд маш их чихэр өгсөөр шүд нь цоорч өвдөөд савраараа хоншоороо маажиж хумсаараа арьсаа цоолсон байсан. нэг айлын нохой

Avatar

Нэргүй 2023-05-09 122.201.31.129

амнаас гадна сэтгэл оюун бодол нь үмхийрсэн бна!!! Хүн чанаргүй шинэ үе өсөж өндийж бна. Өндөр настай ахмад хүн автобусанд зогссод явахад л босч өгөх сэтгэлгүй охид хүүхнүүд олон болжээ. Миний аав, ээж, эмээ, өвөө шиг хүн гэж харьцуулж бодох ухамсар алга. Би удахгүй хөгширнө гэдэг ухаан алга. Бас бусдыг эвгүй байдалд оруулахдаа огтхон ч сэтгэл нь эмзэглэдэггүй малнууд олно болж!!!

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

ясны сийрэгжилттэй, бие муутай өсвөр үе. чийгтэй дөрвөн хананы дунд, чийдэнгийн гэрэлд гялбаж, антибиотик угжиж өссөн.

Avatar

эх орны алтан гурвууд 2023-05-09 66.181.180.176

оношилж эмчилж чадаагүй байж тэр 98 хувийг шүдээ авахуулсан л бол ухаан муу байдаг гээд тэр цолмон авгай зарлаад байсан. оюуны дутагдалтай гэнээ.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

шүд хорхойтсон бүр үүрсэн шүдтэй бараг буйл л үлдсэн шүд гээд өмхий үнэртэх албагүй шүү. тусдаа. ялгаж чаддаггүй юм байна л даа. амны өмхийг шинжлүүлж бактери тодорхойлдог. амнаас шинжилгээ авдаг, шаардлагатай бол ургуулдаг гэсэн. шүдний эмнэлэг гүйцэт хариуцлагатай хандахгүй байна. угаалтаас боллоо. шүдээ угаадаггүй гэсэн хачин онош тавьдаг. шүдээ угаах аян ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

үйрсэн

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

хулмас, амны үнэр бактериэс. халдвартай. хөхөөр хооллох сайн. яагаад муу гэж. энэ яг асуудал мөн. сүү уухаар гэдэс нь дүүрдэг сүү уух боломжгүй болсон хүмүүс байдаг. тараг айраг уух таарамжгүй.

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.180.176

шүдний цооролд хоолны үлдэгдэл үлдэж өмхийрөх. хоолойн идээ мөөгөнцөрт өмхий үнэртэх. энэ хоёроос өөр шалтгаант өмхий үнэртэх.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.225.242

Монголчууд ядуу байна. Шүдийн эмнэлэгийн үйлчилгээ өндөр өртөгтэй байна. Тиймээс ихэнх монголчууд шүд өвдөөд нойргүй хонуулах хүртэл ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа. Амны эвгүй үнэр шүд цооролтой шууд холбоотой юм билээ.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.225.242

Тээр жил хөдөө байдаг авга ахын маань өсвөр насны хүү манайд ирвээ. Тэгсэн гэрээс баас үнэртэйд болдоггүй баасан дээр гишгэсэн юм болов уу гээд гутлын улаа ч үзлээ цэвэр байна. Үнэрлээд хайгаад байсан чинь нөгөө дүү хүүгээс үнэртэйд байнаа тэгэхээр нь амыг нь ангайлгаад харсан чинь үүдэн шүднээс бусад нь бараг бүгд шахуу дээр дооргүй цоорхой хөөрхий амьтан яаж тэгэж яваад байдаг юм. Тэгээд их дэлгүүрийн ард байх өөрийн үзүүлдэг сонне гээд шүдний эмнэлэг дээр аваачиж бүх шүдийг нь эмчлүүлвээ.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.225.242

Тэр үед одоог бодвол юмны үнэ бас ч гэж гайгүй байсан гэхэд хоёр зуу гаруй мянга болж байсан юм. Одоо бол саяар тогтохгүй болоо биз дээ. Ер нь шүд цоорол олон өвчний үндэс болдог гэдэг юм билээ. Тиймээс хүүхдүүдийн шүдэн дээр маш сайн анхаарч байх ёстой гэж боддог доо.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.225.242

Аан тийм тэгээд шүдийг нь янзлуулсны дараа тэр өмхий үнэр ор мөргүй алга болсон юм шүү. Тэр дүү хүү маань хөөрхөн цэвэрхэн хоты хүү болоод буцсан даа. Одоо сайхан том залуу болсон доо.

Avatar

Нэргүй 2023-05-09 103.10.20.82

shade ugaagaad baival emneleg t zardal gargaj emchluuleh hereggui

Avatar

paradox 2023-05-09 66.181.180.176

угаахгүй яваад байх боломжгүй. эвгүй оргиод. угаагаагүй гээд хорхойд идүүлэхгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж