76:1
Гахай явган түшээ

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшин, сонгогдсон УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг танилцуулж байна.


МАН 2020 оны парламентын сонгуульд үнэмлэхүй олонхи болохын тулд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэн, нэг тойрог болгоход“Мөнгөтэй хүмүүс хөгжмөө захиалдаг болсны жишээ”гэж шуугисан нь оргүй үг биш болж, захиалгын гэх тодотголтой энэхүү тойрогт , Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан нар ялалт байгуулсан.

Тухайн үед Ц.Сандаг-Очир нь Багануур дүүргийн Засаг дарга бол С.Амарсайхан нь Улаанбаатар хотын захирагч байв.

Эрх мэдэлтэйн дээр хэн, хэн нь дош дошин дээрээ өрсөлдсөн нь давуу тал болсон. Өрсөлдөгч нарынх нь зүгээс хэргээр шидсэн чулуу юу, эсвэл олны тодотгол уу, сонгуулийн сурталчилгааны үеэр “Зодоонч ирлээ” гэх яриа олонтаа гарсан нь Ц.Сандаг-Очирыг тодотгосон хэрэг байв. Тэрбээр Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа бусдыг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагад дуудагдан шалгуулж явсан аж.

Мөн дээрх албыг хашиж байх үедээ дүүргийнхээ Газрын албаны даргатай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосныг Авлигатай тэмцэх газраас илрүүлэн хоёр жил шахам хугацаанд шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэснээр шүүхээр таслуулжээ. Шүүхээс түүний албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан аж. Энэ хэрэг явдал 2014 онд болсон. Харин МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар дахин Багануур дүүргийн Засаг дарга болж, улмаар УИХ-ын сонгуульд өрсөлдөж, хууль тогтоогч болжээ.

Тэрбээр  “Тэнгэр” дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн бол ажлын гараагаа Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд мэргэжилтнээр эхлүүлж байсан аж.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа жил Б.Энхбаяр нарын гишүүдтэй хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ-аар өнгөрсөн жил Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ц.Сандаг-Очир гишүүн “Алслагдсан гурван дүүрэг аймгуудтай яг адилхан. 256 бөх барилдаж, доод тал нь 100 гаруй морь уралддаг. Суманд бол 26-32 бөх барилддаг. Тийм болохоор алслагдсан дүүрэг аймгийн цол өгдөг байх заалтыг үлдээж өгөөрэй. 10 гаруй жил ийм байдлаар явж ирсэн”гэх асуудал хөндсөн нь шүүмжлэл дагуулж байв.

Харин өнгөрсөн  сард “Иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албаныхан өвдөгнөөсөө дээш богино юбкатай гүйгээд байх юм уу,  үс гэзгээ өнгө, өнгөөр будаж, хумсаа ургуулж,  сахал самбаа тавьчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү. Төрийн алба бол татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учраас  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой.  УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсаны дараа Засгийн газар журам гарган, энэ мэт асуудлыг журмална” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэх хэсэг бий.

Засгийн газар өнгөрсөн онд Газрын ерөнхий хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхэлсний дараа Ц.Сандаг-Очир гишүүн "Шүүх дээр байгаа нийт хэргийн 23 хувь нь газрын маргаантай холбоотой байгаа. Гэтэл нийслэлийн болон аймаг, сумын Засаг дарга нарыг газар олгохыг хориглож байна. Зөвхөн газрын алба л газар олгох юм байна. Аймгийн газрын албаны хэлтсийн дарга нар, мэргэжилтэн болон сумын газрын албаны хүмүүсийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас томилох нь. Өөрсдөө эрх мэдэл авах, төвлөрүүлэх ийм л зорилготой. Түүнээс биш газрынхаа үндсэн асуудлыг цэгцлэх зүйл орж ирээгүй байна. Нийслэл, аймгаас олгосон газрыг шууд хүчингүй болгодог эрхийг агентлаг дээр авах зүйл заалт яригдаж байна. Яагаад ийм зүйл хийв.

Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэх зүйл Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байхад агентлагийнхан зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэх зүйл хийж байна. Ингэж болохгүй.

Ашигт малтмалын тухай асуудлыг Газрын ерөнхий хуульд оруулж өгмөөр байна. Газрын маргаан таслах зөвлөл гээд татварын маргаан таслах зөвлөл шиг дамжлага болсон зүйл бий болох гээд байна гэдэг асуудлыг хөндөж байв. Гэвч Засгийн газар энэхүү төслөө буцаан татсан юм.

Авлигатай тэмцэх газарт гаргасан 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр тэрбээр дөрвөн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Үл хөдлөх хөрөнгүүдээ 511 сая 293 мянган төгрөгөөр үнэлжээ.

Мал аж ахуйн хувьд адуу гурав, ямаа 45, хурдан удмын адуу гурав, хонь 224, үхэр 21 байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК,  "Скүти Майнд" ХХК-д тус бүр хувьцаа эзэмшдэг. Тээврийн хэрэгсэлгүй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дунд дугаар сургууль
  • 2000 онд Тэнгэр дээд сургууль, философич, нийгмийн ухааны багш
  • 2000-2001 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
  • 2017-2018 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн
  • 2005-2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2005 онд Их Монгол Улсын 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2018 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2018 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-09 202.179.11.230

bas l neg ul buteh etgeed bololtoi.

Avatar

Нэргүй 2023-05-09 122.201.22.203

нохой явган, гахай нүцгэн шүү хүүхээ

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.227.82

Намын нэрээр Багануур ХК-д хүн шахаж их хөлжсөн нөхөр дөө. Сүүлд засаг ноён болоод бүүр шахаа нь дийлдэхээ больсон л гэдэг

Avatar

Нэргүй 2023-05-09 203.98.77.101

Энэ ацын англи хэл мэднэ ч гэж юу байхав дээ чааваас гэж

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.88.231

570 унаад л давхиж явдаг Багануурын том ноё шүү мөрийтэй тоглоно багнуурын уурхай шахааг хийнэ нутгын ноён шүү олон эхнэрт санаатай бүдүүн дарга болсоон Амаосайханг дагаж их хуралд гарч ирсэн гэдэг

Avatar

бүгд 2023-05-09 66.181.188.231

англи хэлтй гэнэ ээ ёстой нэг энүүн шиг худал юм байхгүй. тэнгэр дээд сургууль ха ха. Нэг иймэрхүү бүтэлгүй новшнууд л төрд суудал сандайлж цаг нөхцөөх юмдаа хулгайчууд

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.178.61

Хүүк оюук хоёртойгоо адилхан боловсролгүй эх орны алтан гурав байх шив ийм гарууд бидэнд ёс зүй амьдрал заагаад байгаа юмдаа

Avatar

иргээн 2023-05-09 202.55.191.194

манайд арга нь барагдсан мулгуунууд хувын худлаа дээд сургуулиудыг төгсмөр болдог

Avatar

Зочин 2023-05-09 66.181.180.40

МАН д нэг үзэл байдгийн, Сайн хулгайлаад, хүн зодоод байвал дээшээ дэвшээд л байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж