"Гомдолтой сурагчид өргөдөл гаргаж, шалгуулах боломжтой"

"Гомдолтой сурагчид өргөдөл гаргаж, шалгуулах боломжтой"

"Гомдолтой сурагчид өргөдөл гаргаж, шалгуулах боломжтой"

Монгол хэл бичгийн шалгалт өгсөн сурагчдаас шалгалтын материалын хувилбаруудыг өөрөөр боловсруулж, зарим вариантын даалгавар хэцүү байсан учир шалгалтын босго оноог даваагүй болохыг хэлж буй. Мөн цахим хуудаст хэмжээст оноог болиулах, дахин шалгалтыг энэ сард багтаж авах хүсэлтийг илэрхийлжээ. Тиймээс Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтад унасан сурагчид дахин шалгалт хэзээ өгөх боломжтой эсэх, мөн шалгалтын дүн оноонд гомдолтой байгаа тохиолдолд өргөдөл гаргах эрхтэй эсэхийг тодрууллаа.

Цахим хуудаст иргэд хэл бичгийн шалгалтын материалыг боловсруулахдаа хувилбаруудыг харилцан ялгаатай гаргасан. Сурагчид хэмжээст оноогоо авах боломжтой байсан ч хариулт өөр байсан.

Боловсролын үнэлгээний төвд гомдол гаргасан ч хариу өгөхгүй байна. Шалгалтын босгыг даваагүй сурагчид энэ сард багтаж заавал шалгалт өгөхгүй бол ирэх есдүгээр сарын элсэлтэд багтаж чадахгүй нь гэхчлэн сэтгэгдлүүдийг илэрхийлжээ.

Тус төвөөс тодруулахад "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авдаг журамтай. Энэ жилийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан. Шалгуулагч тус бүр өөрсдийнхөө оноог цахимаар харах боломжтой. Монгол хэл бичгийн шалгалтыг гүйцэтгэлийн хувиар тооцож үзвэл улсын дундаж 68 хувьтай гарсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Монгол хэл бичгийн ЭЕШ-ын босго оноог 400 байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэл бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар их, дээд сургуульд элсэх эрхтэй болно.

Энэ нь бусад хичээлээр ЭЕШ өгөх эрхгүй болно гэсэн үг биш. 400 онооноос бага оноо авсан байсан ч сонгосон хичээлээрээ ЭЕШ-аа өгөх боломж нээлттэй.

Улсын хэмжээнд энэ жил 30 мянга 879 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан. Үүнээс 26 мянга гаруй шалгуулагч босго оноогоо давсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 36 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авсан.

Нийт шалгуулагчдаас 5000 гаруй сурагч босго оноог даваагүй. Тэдгээрээс 1000 гаруй нь дүн оноогоо дахин шалгуулах өргөдөл гаргаж, цахимаар болон биечлэн шалгалтын материалтайгаа танилцаад байна.

Өнгөрсөн Баасан гаригаас эхэлж оноогоо шалгуулах хүсэлт хүлээж авсан бөгөөд өнөөдөр сүүлийн өдөр.

Гомдол гаргасан шалгуулагчдын материал дээр хувилбарын зөрүү, материалын алдаа гарсан тохиолдол нэг ч гараагүй. Одоогоор ямар ч дүн оноонд засвар хийгээгүй гэсэн үг. Гомдолтой байгаа шалгуулагчид өргөдөл гаргах эрх нь нээлттэй. Шалгуулагчдаас болон ар гэрийнхнээс нь ирж байгаа өргөдөл гомдлыг хүлээж авч БҮТ-өөс Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргасан. Тодруулбал, хэл бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах талаар. Яамнаас энэ сард эсвэл аравдугаар сард Монгол хэл бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах тушаал гаргана. Хэрэв энэ сард зохион байгуулбал хүсэлтийг дахин явуулж, шалгуулагчид дахин шалгалт өгнө.

Вариант болон хэмжээст оноотой холбоотой саналыг өнөөдрийн дотор иргэд цахимаар болон БҮТ-д ирж цаасан хэлбэрээр өгөх боломжтой.

Хэрэв шалгалтыг энэ сард авах тушаал гарахгүй бол хэмжээст оноонд хүрээгүй шалгуулагчид ЭЕШ-аа өгч, ирэх аравдугаар сараас их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагаан баавгай 2023-05-09 64.119.24.131

Босго оноогоо авч чадаагүй шалгуулагчдын дүнг жишээ болгож, нэрийг нь тавилгүүйгээр нийтлэнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж