2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 481,477,058 төгрөгийн үнийн дүн бүхий 1,277,584 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ар баянхангай ХК (ABH +15.00%), Өндөрхаан ХК (ONH +14.93%), ЛэндМН ББСБ ХК (LEND +6.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөхөг ХК (BHG -14.95%), Увс чацаргана ХК (CHR -14.82%), Монгол шевро ХК (MVO -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,232 ширхэг нэгж эрх 5,856,123 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 32 ширхэг үнэт цаас 3,200,000 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,332 ширхэг бонд 833,198,000 төгрөгөөр
-Багцын арилжаагаар 188,680 ширхэг үнэт цаас 1,000,004,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 2,323,735,181 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.67% хувиар буурч, 37670.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,921,805,973,244 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ