ХААН Банк “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

ХААН Банк “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас оюутнуудын сурах эрмэлзэл, хүсэл тэмүүллийг дэмжиж сурч хөгжихөд нь боломж олгох зорилгоор “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлалаа.

Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд 2006 оноос жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 1960 гаруй оюутан хамрагдаж, ХААН Банк сангаас хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буй бөгөөд нийгмийн идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтийг нь харгалзан 60 сурагчид сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгох юм.

Үндсэн шалгуур:

  • Сурлагын голч дүн 85 хувь ба түүнээс дээш байх,
  • Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон байх,
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд олимпиад, уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн бол давуу тал болно.

Материал хүлээн авах хугацаа:

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн сурагчид дор дурдсан материалыг бүрдүүлэн 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагаас өмнө цахимаар бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Уг хөтөлбөрт ЭНД дарж бүртгүүлнэ үү/
  • Цээж зураг /3×4 хэмжээтэй/
  • 11-р ангийн бүтэн жилийн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт /удирдамжийн хавсралтаар авч тодорхойлолтоо бичүүлэх/
  • Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, эсвэл спорт, урлагийн чиглэлээр гаргасан амжилтыг гэрчлэх материалууд
  • “Би ирээдүйгээ төсөөлөхдөө…” сэдвийн хүрээнд 500-аас дээш үгтэй эссэ бичнэ.

Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцаарай.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны үйлчилгээний нэгдсэн төвийн лавлах утас 1800-1917 (энгийн утасны тарифаар), www.khanbank.com вэбсайт болон сошиал хуудаснаас авах боломжтой.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж