Төв Европын шинэ супер гүрэн: Польш

Төв Европын шинэ супер гүрэн: Польш

Төв Европын шинэ супер гүрэн: Польш

Зөвлөлтийн эзэнт гүрэн задарсны дараа Польш шиг ард түмний эрх мэдэл  ялалт байгуулж, хөгжил цэцэглэлтэд улс орноо хөтөлсөн орон хаана ч байхгүй. Польш улс өнөөгийн энэ ардчиллын замаа алдахгүй явж чадвал 2030 он гэхэд Их Британиас ч илүү чинээлэг улс болно гэдгийг ажиглагчид хэлж байна. Коммунизмын дараах гайхамшигт эдийн засгийнхаа ачаар тус улс автомашины зай үйлдвэрлэл, технологи зэрэг ирээдүйтэй салбаруудын голомт болжээ. Варшав энэ эдийн засгийн хүч чадлаа ашиглан улс орноо  Оросын эсрэг хамгаалах хүчирхэг байлдааны хүчин болгож, Москваг сөрөх хүсэл зориг нь хөрш зэргэлдээ олон орны холбоотон болгов. Украины дайны хариуд Франц, Герман зэрэг Европын нөлөө бүхий орнууд Польштой харилцаа бэхжүүлж, Варшавын нэр хүнд өсч байна. 

НАТО-ГИЙН ШАТРЫН ХҮҮ

Армийг нь харахад л тус улсын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг харж болно. Варшав 300 мянган цэрэгтэй зэвсэгт хүчнээ хоёр дахин томсгож, барууны тоноглолоор зэвсэглэлээ сайжруулахаар төлөвлөж байна.Тус улсын армийн хэмжээ 200 мянгахан фронтын цэрэгтэй Францаас ч илүү томорсон. Үүнээс гадна АНУ-ын Химарс их бууны системийг 10 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон  нь Варшавын томоохон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний нэг жишээ юм. Химарс их бууны систем нь Украины байлдааны талбарт маш үр дүнтэй зэвсэглэл гэдэг нь батлагдсан. Үүнээс гадна ЗХУ-ын үеийн МИГ сөнөөгч онгоцууд болон Т-72 танкуудыг сольж, "F-35 Lightning II" нисэх онгоц, "116 Абрамс" танкийн флотыг худалдан авч байна.

Армийн зэвсэг, техникийн шинэчлэлд нэлээдгүй хөрөнгө хаяснаар батлан хамгаалахын зардал энэ онд ДНБ-ийх нь дөрвөн хувьд хүрчээ. Өнгөрсөн онд энэ зардлын хэмжээ ДНБ-ий 2.5 хувьтай тэнцдэг байв.

Польш улс армийн зардлаа цаашид тогтвортойгоор нэмэгдүүлснээр тивийн НАТО-гийн бусад томоохон гишүүн Франц, Герман, Итали, Испаниас хоёр дахин их болно. Нөгөө талд Польшийн армийн төсөв 2030 он гэхэд батлан хамгаалахын зардлаа ердөө 2.5 хувьд хүрэхээр төлөвлөж буй Их Британийнхаас хамаагүй өндөр болсон. Ийнхүү Польш улс нь Умард Атлантын цэргийн эсвэл /НАТО/ байгууллагын шатрын гол хүүний нэг болов. Цаашлаад Польш улс удахгүй  НАТО-гийн Европын бүх гишүүн орнуудын хуурай замын байлдааны хамгийн том, хүчирхэг хүчин болох боломжтой. 

Калининградтай хуурай замаар хиллэдэг Польшийн цэргийн хүчирхэгжилт нь дан ганц Оросыг эсэргүүцэхэд биш НАТО дахь Герман улсын хүчин чармайлт, оролцоог нэмэгдүүлэхэд давхар шахалт үзүүлэх хэрэгсэл болж байна. Хэдийгээр канцлер Олаф Шольц Германы батлан хамгаалахын зардлыг өсгөхөө мэдэгдсэн ч энэ оны төсөв нь ДНБ-ийх нь дөнгөж 1.6 хувьтай тэнцэж байгаа нь НАТО-гийн хоёр хувийн доод хэмжээнд ч хүрэхгүй байгаа юм.

Герман улс Украины талаас хүссэн сум, зэвсэгийг нийлүүлж чадаагүйгээ далдлах зорилгоор Польш улсад Патриот пуужингийн системээ байршуулсан. Германчууд 1945 оноос хойш анх удаа Польшид  тодорхой хэмжээний цэргийн техникээ байршуулсан нь энэ.

Германчууд Оросын түрэмгийллийг эсэргүүцэх дургүй байгааг нь "Ирвэс 2" танктай холбоотой хэрүүл харуулсан. НАТО-гийн холбоотнуудын хүчтэй шахалтад орж, өнгөрсөн нэгдүгээр сард Польштой маргаан дэгдээсний дараа Герман орчин үеийн байлдааны танкуудаа Украинд нийлүүлэхээр тохиролцсон. Польш улсын зүгээс Германы зөвшөөрөлгүйгээр Киевт "Ирвэс" танкаа өгнө гэж Берлинийг сүрдүүлсэн юм. Эцэст нь Герман бууж өгч, Польш улс өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу танкуудаа илгээсэн бөгөөд сарын дараа Берлинээс ч мөн танкаа Киев рүү явуулсан. "Хойд урсгал-1, 2" байгалийн хийн хоолойн төслүүдээс шалтгаалан  Герман, Польшийн аюулгүй байдлын ашиг сонирхол зөрчилдсөн.  Нөгөө талд Хятадын дарга Ши Жиньпинтэй хэт ойртох болсон Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон НАТО-д итгэл төрүүлэх гишүүн байхаа болив. Ийнхүү Франц, Герман улсууд эвсэлд манлайллаа сулруулж, зай гаргасныг Польш улс нөхөхдөө тааламжтай байна.

Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын эхээр "дипломат довтолгоо" гэж нэрлэсэн үйл ажиллагаагаа эхлүүлж, олон улсад айлчлал хийж, Оросын зэрлэг түрэмгийллийн мөн чанарыг  дэлхийн өнцөг булан бүрт сурталчилсан. 

КОММУНИЗМЫН ДАРААХ ГАЙХАМШИГТ ЭДИЙН ЗАСАГ

Хүчтэй эдийн засагтай байж л дипломат, цэргийн манлайллыг үзүүлэх боломжтой. Польшийн эдийн засгийн хөгжлийг өдгөө тус улсын гурав дахь том, хоёр дахь хамгийн чинээлэг хот Вроцлаваас харж болно. Тус хот нь Герман, Чех болон бусад ашигтай зах зээлтэй ойр оршдог  учраас Европын тэргүүлэх өндөр технологийн төвүүдийн нэг болон хөгжжээ. Төмөр хөшиг нуран унасны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнээс хамгийн түрүүнд чөлөөт зах зээлд шилжиж, ардчиллыг сэргээсэн нь польшууд.

1989 онд Польшийн ажилчдын нэг хүнд ногдох ДНБ нь Германы ажилчдын аравны нэгтэй тэнцэж байв. Харин 30 жилийн дараа хурдацтай эдийн засгийн өсөлт гайхамшгийг бүтээж, бүс нутгийн бусад орнуудтай эдийн засгийн ялгаа эрс багассан.

Худалдан авалтын паритетийг тохируулан тооцвол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ Их Британид 35,000 фунт стерлинг, Францад 34,200 фунт стерлинг, Германд 39,800 фунт стерлинг байгаатай харьцуулахад Польшид 28,200 фунт стерлинг болжээ. Польш одоогийн хурдаараа 2030 он гэхэд Их Британийг гүйцэх болно. 

2000-аад он гарснаас хойш Польшийн нэг хүнд ногдох бодит ДНБ хоёр дахин нэмэгдсэн. Үүний эсрэгээр, Их Британи, Франц, Германы нэг хүнд ногдох ДНБ ижил хугацаанд 15-аас 24 хувь хүртэл өссөн байна. Үнэндээ Польшийн Варшав, Вроцлав зэрэг хотуудын амьжиргааны түвшин Берлин, Парис, Лондонгийнхтой хэдийнэ дүйцэхүйц болсон. Үүнийг дагаад залуусын амьдралын чанар сайжирсан нь ч дамжиггүй. Ерөнхийдөө амьдралын өртөг барууны Европтой харьцуулахад Польшид харьцангуй бага. Жишээлбэл, Вроцлав дахь байрны түрээсийн үнэ Лондонгийнхын тавны нэг орчим байдаг бол бааранд нэг пин шар айраг 1 фунт стерлингээс илүү үнэтэй биш юм.

Тиймээс Польш улс 2004 онд Европын холбоонд элссэний дараа Их Британи, Герман руу ажил хийхээр явсан залуус өдгөө эргэж ирцгээсэн байна. 

Эцэст нь Польш улсыг супер гүрэн болох хүчин чармайлтад гагцхүү дотоодын улс төр том саад болж болзошгүй. Тухайлбал, хуулийн засаглалыг алдагдуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг дарж байна гэсэн шүүмжлэл газар авч, улс төрд эмзэг байдал үүсээд удаж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.90.191

Zuun Europe ulsuudaas iim uls olon garna shuu. Poland mundag uls.

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.71.164

май шүү ха ха ха

Avatar

Нэргүй 2023-05-09 202.126.88.134

polish sain sain

Avatar

Зочин 2023-05-09 192.82.85.128

Бас нэг фашист улс гарч ирэх гэж байгаа юм биш үү.Герман францаар цэргийн хүчин нь давуу.Бас германы шантаазлаж байгаад украйны нацистуудад танк өгүүлчихдэг гарууд гэнэ шүү.

Avatar

Зочин 2023-05-09 202.55.188.124

Еврейчүүд ихтэй юм шиг байна лээ Нацист натогийн гар хал болох нь л дээ

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.225.197

baruunii bambai hahahaha

Avatar

Нэргүй 2023-05-09 202.126.88.164

Нэг хүнд оногдох ДНБ нь 28000 гэхээр зөв явж байна Доогуур үхэрнүүдийг бүгдийг бойлоод булаад хаямаар өмхий хогнууд байна.Хятад гэж үсрэнгүй том хөрштэйгээ харьцаж чадахгүй хол хаягдаад нийтээрээ хүн ам газар нутаг бүгд доройтсон тэнэгүүд болжээ.

Avatar

Нэргүй 2023-05-09 216.38.195.74

1-##- tvi;

Avatar

Монгол 2023-05-09 202.126.90.67

за чи тут дэлхийг сөнөөх чадваргүй дүлзэн цариалсан европийн шавхаруу болсон айдастай улс нээх сүпэр гүрэн болгоод байгаараа . тэрлэгч гуай та оросд дургуй байж болно . битгий худлаа бичээд байлдаа . чиний польш укриан байхгүй болчуул оросын хил залагчихна гээд өмдөндөө тавьчих гээд дайныг улам өдөөгөөд байгаа . ховор элементгүй болчихоод одоо манай газар нутагыг онгичоно

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Супер гүрэн ч гэх шиг? Шaa л даа, бадам аа. кккккккккккккккк

Avatar

Нэргүй 2023-05-09 103.254.123.86

бидэндээ л супер гүрэндээ.. хэ .хээ

Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.78.220

Монголын хажууд супер гүрэншүү

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.160.21

Дээрээс нь Украйнтай нэгдчихвэл ч ёстой жинхэнэ сүпер гүрэн болно

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Юун дураараа ш****г янxaн бэ?

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.161.65

Himars нь пуужингийн систем. Танкийн батлион гэж байгаа байх. Флот нь усан цэргийн анги нэгтгэл.

Avatar

Манайхыг бодвол их орон ч 2023-05-09 202.126.90.83

ИХ орон ч улс байна лээ Манайхыг бодвол улсаа хөгжүүлэнэ гэу иргэж эх оронлуу харин манайхан хүүхдийнхээ боловсрол гэж худлаа шаагаад цагаач нар болсон юу эх орон

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Ляхууд худлаа л бусдыг шургаасдаж суудаг юм. Яг цагаа тулахад төр, засаг нь хил даваад зугтчихдаг юм.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.21.124.129

medhgui nj hudlaa yarihaa boli

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Чиний мэддэг юм гэж юу байна аа?

Avatar

Нэр 2023-05-09 64.119.26.96

Хүнийг шүүмжлэх яахав. Бид сэтгэлгээний аувьд дундад зуун руугаа явж байгаа. ноолуураас өөр эцсийн бүтээгдххүн үйлдвэрлэж чадахгүй болсон бн. соц үеэсээёээ дордсон. нүүрс зэрэг баялагаараа л амьдарч байна.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Ляхууд худлаа л бусдыг шургаасдаж суудаг юм. Яг цагаа тулахад төр, засаг нь хил даваад зугтчихдаг юм.

Avatar

Нэргүй 2023-05-09 202.21.124.129

sogtuu Ivanuudiig archih heregtei

Avatar

21 2023-05-09 202.131.225.197

AMry gantskhan uls ornii hugjilii bishee ugn tiim l baih eostoi uym

Avatar

Нэргүй 2023-05-09 174.23.170.5

Зөв бодлоготой бна

Тшрэмгий оросын эсрэг бат зогсох хэрэгтэы
Тэд өдөр бүр цөмийн зэвсгээр сүрдүүлж бна

Avatar

Эрдэнээ 2023-05-09 73.8.148.141

кк орчуулга л бололтой. Мэргэжлийн хүнээр хийлгэж байгаач ээ. Ганцхан жишээ гэхэд "116 Абрамс" танкийн флотыг гээд л бичиж Танкийн флот гэж байдаггүй юмшдээ.Тэнгисийн цэргийн флот л гэж ярьж бичдэг. Маш их алдаа байна даа.

Avatar

Нэргүй 2023-05-09 183.177.99.228

Польш хэзээний л аж үйлдвэр хөгжсөн, механик инженерийн суурь сайтай, усан онгоцоо хийчихнэ, машин нь Варшав, Фиат гээд л измын үед ч сайн байсан, бас 10-аад сая польш гаралтай хүмүүс америкт байдаг нь багагүй нөлөөтэй байх аа

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Сталин багшийн л ач шүү дээ. Германы аж үйлдвэрж мужуудыг булааж аваад польшид өгчихсөн юм чинь.

Avatar

Зочин 2023-05-09 66.181.160.21

Шааа чи …Харинч Сталин Польшийг ёстой хайр найргүй алжж устгаж , дээрэмдсэн шүү ..

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

Хэзээ?

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.160.25

1939 онд гиитлаар баруун талыг нь, сталин зүүн талыг нь хуйвалдан булаан авч түрэмгийлсэн юм шд

Avatar

Лхагва очир 2023-05-09 66.181.160.77

украйн орос хоёрын дайн дээр тос нэмсээр украйныг задлаж өөрийн алдсан газар нутгаа украйнаас авья гэж бодож байгаа. польшийн оронд хэн ч байсан энэ боломжийг алдахыг хүсэхгүй шүү дээ. хамгийн гол нь алиалагчийг дэмжинэ гээд сайн хөөргөөд байх хэрэгтэй

5 1
Avatar

Нэргүй 2023-05-09 192.82.78.220

Сталин Польш улсыг Нацист Германтаа гэрээ хэлэлцээрийн дагуу хувааж авсан байгаашүү. Мөн тэр үеийн сэхээтэн офицер олон мянгар Польшуудыг устгасан, гулагруу албадан цөлмөсөн байдгийн. Түүхээ сайн уншаарай

Avatar

Нэргүй 2023-05-09 202.131.245.243

ЕХ-ны татаасаар л амьдардаг улс шүү дээ. Одоо тэр татаас өгдөг хөтөлбөрийнх нь хугацаа дуусчих гээд сандарч байгаа улс.

Avatar

Иргэн 2023-05-09 66.181.188.105

энэ жижигхэн улс хол явахгүй ээ цэрэг з****г гэж солиорч байж удахгүй дампуурна

Avatar

Нэргүй 2023-05-09 202.179.25.172

Дуда манайд хүртэл салбаганаад ирсэн ш тээ

Avatar

РАВДАН 2023-05-09 66.181.160.22

ШААВУУ ЯААВ! ЖИЛ БҮР ЕВРОПЫН ХОЛБООНООС АВДАГ ТАТААС 70 ТЭРБУМ ДОЛЛАРООР Л ГОЛОО ЗОГООДОГ БИЗ ДЭЭ!

Avatar

өвгөн 2023-05-09 192.82.65.103

москва бээжингээс цааш хилийн дээс алхаж үзээгүй чам шиг харанхуй бүдүүлэг хунхууз юугаа ойлгох вэ дэ. хунхуузаа чи явж путлертээ туслаач, цаадах чинь алингаа алдаж байна

Avatar

РАВДАН 2023-05-09 66.181.160.22

САВХИН ХАМАРТАЙ САЛГА ЭМГЭН ШИМНУУСГА САЛЬДИРХЛААД Л ХАЙРЫН БУДААГАА ГОРЬДООД Л ЯВЖ БАЙНА УУ? АЛАГ ҮР БЕГСМАНИН АМРАГ ХАНЬ АЦДААНК ХЭХЭ ЧИНЬ САЙН УУ?

Avatar

Зөвлөлтийг тууштай эсэргүүцэгч 2023-05-09 192.82.82.68

Польшууд мундаг, Орос-Зөвлөлтийн мангасыг тууштай эсэргүүцсээр ирсэн. Одоо ч гэсэн Оростой яс үзэлцэх улс даа, манайх шиг дагаж далбагнахгүй

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.160.1

Хуучин СССР-ийн хараат байсан улсуудаас Польш хамгийн түрүүнд зах зээлд орж, эдүгээ хамгийн эрчимтэй хөгжиж байгаа европын улс болсон. Польшууд мундаг мундаг!! 1945-1989 онд коммунист Оросын хараат улс байсан үеэс хатуу сургамж авч, Орос хэмээх галзуу Баавгайнаас өөрийгөө хамгаалахад онцгой анхаардаг болсон!!

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.161.129

😂😂😂

Avatar

Зочин 2023-05-09 66.181.180.40

Манайд ганц ч үйлдвэр байхгүй, Дарга нар идчихсэн

Avatar

Нэргүй 2023-05-09 66.181.161.129

😂😂😂

Avatar

Чи мэдэхгүй байна Ямар ард түмэн байна таарсан удирдагч төрдөг 2023-05-09 192.82.68.112

Улаанбаатар хотын модон жорлонг тоолоод утаагаа үнэрлээд 500мянган төгрөгний тэтгэвэрээр амьдараад хорт хавдарын айдастай залбираад 40 гаруй хойд төрөлтөнг Түвд Монголоос залж дахин төрүүлөөд х***а эрлийзээс айсан төмөр зам барих танкын аюул чөдөрлөмөн Мухар бодлого өмчийн хулгайч нараа гөрөөлж шүүж дуусдаггүй тоо алдсан өдөр хоногууд яруу алдарт улаан намын 100 жилийн төрсөн өдрүүд худал зохиомол түүхээс уншсаар цээжилсээр цаг хугацаа өнгөрсөөр л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж