ОХУ, Хятад, Японы сонгодог уран бүтээлчид ДБЭТ-ын тайзнаа

ОХУ, Хятад, Японы сонгодог уран бүтээлчид ДБЭТ-ын тайзнаа

ОХУ, Хятад, Японы сонгодог уран бүтээлчид ДБЭТ-ын тайзнаа

Олон улсын хамтарсан уран бүтээлчид маргааш /2023.05.09/ Дуурь бүжгийн эрдмийн театрт “World’s Classics in Mongolia” тоглолтоо толилуулна. Монгол, Хятад, Орос, Япон улсын уран бүтээлчид дэлхийн сонгодог сор болсон уран бүтээлийг амилуулан Монголын ард түмэнд бэлэг барихаар бэлдээд байна.

Энэхүү тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт санаачлан, олон улсын чансаатай уран бүтээлчдийг урьж, Монголдоо анх удаа томоохон сонгодог урлагийн тоглолтыг зохиох болсноороо онцлог. Тэрбээр “Дуучин хүн ямар ч уран бүтээлд хувирч чадах чадвартай байх ёстой. Тиймээс манай дуучид өөрсдийн хэлээс гадна өөр орны хэл дээр дуулж боловсролоор гэнэтийн бэлэг барих болно” гэлээ.

Тоглолтод БНХАУ-ын гоцлол дуучин Жан Лей,  ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайлов , Япон улсын балетчин, Улаан-Үдийн дуурийн театрын бүжигчин Сали Токүшима нар оролцож, дэлхийн сонгодог уран бүтээлийг толилуулна. ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайлов “Монголд анх удаа ирж байна. Хүмүүс нь эелдэг, найрсаг юм. Мөн онгоцны буудал дээр мөнгөн аягатай сүү бариад угтаж авахад нь үнэхээр их сэтгэл хөдөлсөн” гэлээ.

Энэ тоглолт нь ганц удаагийн үйл явдал болоод өнгөрөх бус цаашид олон улсад соёлоо таниулах, хамтарч ажиллах томоохон үүд хаалгыг нээж байгаагаараа онцлог юм. Тоглолтын тасалбар 150 мянган төгрөг бөгөөд “Ticket.mn”-ээр худалдаалж байна.

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-05-08 93.22.37.81

Orosiin urlag sportiin aldartnuudiig xuleej avax uls oron delxiid alga baina daa
Ted nar argaguin erxend Mongol ulsad irj ardchilsan oron xunii erx yamar baidgiig uzej sudalj baigaa baix daa

Avatar

zochin 2023-05-08 202.55.183.178

Оросын одууд явах газаргүй болсон. Тоож ирдэгүй байсан Монгол л авралын од нь болж байх шиг байна. Дотороо хямарцан одууд нь мөнгөгүй гадагшаа явах боломжгүй Путинээ хараагаад сууцгааж бна. Оросын ард түмэн дарлаад байдаг Монголчууддаа атаархаж эхэлсэн. Адчилал гэж юу байдгыг одоо ойлгоцгоож байгаа. Нөгөө аймар "супер" од уран гулгаачид гээд манайх руу хөвөрч байна да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж