Кишида: Солонгосчуудын амссан зовлонд зүрх шимширч байна

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Кишида: Солонгосчуудын амссан зовлонд зүрх шимширч байна

Кишида: Солонгосчуудын амссан зовлонд зүрх шимширч байна

Японы колончлолын турш солонгосчуудын амссан зовлон, шаналлыг бодоход зүрх шимширч байна гэж тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр /2023.05.07/ Сөүлд айлчлахдаа мэдэгджээ. Тэрбээр сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Сөүлд айлчилсан Японы засгийн газрын тэргүүн болов. Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Японд айлчилсан бөгөөд энэ үеэр түүхийн улбаатай зөрчлийг даван туулж, хоёр орны харилцааг ахисан түвшинд сайжруулахаар ярилцсан юм.

Япон улс 1910-1945 оны эзлэн түрэмгийллийн дор үйлдсэн алдааныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйхаа больсон. Гэвч Фүмио Кишидагийн засгийн газар зарим талаар алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан өмнөх засаг захиргааны байр суурийг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 

Харин Юн Сук Ёл түүхийн шийдэгдээгүй асуудлууд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх алхмыг хийхэд саад болох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын талаас ямар нэгэн хүсэлт тавиагүй ч Кишида колончлолын талаар чин сэтгэлээ илэрхийлсэнд Юн Сук Ёл талархал илэрхийлжээ. Гэвч Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан намаас Юны засгийн газар түүхийг үл тоомсорлож, хүлэнцгүй хандлаа гэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Хойд Солонгосын цөмийн аюул заналхийлэл, Хятадын цэрэг, эдийн засгийн хүчирхэгжилтийг сөрөхөд АНУ-ын Ази дахь хоёр гол холбоотон Сөүл, Токиогийн эв нэгдэл чухал ач холбогдолтой гэдгийг ажиглагчид онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж