Мэло багаасаа явахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Мэло багаасаа явахыг хүсэв

Энэ мэдээлэл албан ёсных биш ч од тоглогчийн агент Лион Рөүз энэ талаар ярьсан байна. Хэрэв Кармэлог багаасаа гарах хүсэлтэй, боломжийн саналыг Наггэтсын удирдлагад өгч чадсан багт зарж болох л юм гэсэн мэдэгдлийг багийн зүгээс хийсэн байна. Тэд мөн Жэй Ар Смит, Кэнион Мартин нарыг ч зарахыг хүсэж байгаа гэнэ. Мэлог авах хамгийн өндөр магадлалтай багууд нь Нью Жэрси Нэтс болон Лос Анжелэс Клиппэрс багууд юм байна. Мөн Голден Стэит, Хьюстон болон Жордан ахын Бобкэтс багууд өрсөлдөөнд нэгджээ. Хэрвээ уг солилцоо энэ жил болбол Мэдисон Скүэр Гардэндаа ирэх жил Пол, Мэлог зэрэг авах төлөвлөгөөтэй байгаа Никсийнхэн өрсөлдөөнөөс хасагдах нь лавтай. Ингээд лигийн тод оддын нэг хэзээ, хэдээр, хаашаа явахыг харах л үлдлээ дээ. Магадгүй нэг жилийн дараа ч энэ асуултын тайлал гарч магадгүй юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж