Баян-Өлгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжилжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжилжээ

Баян-Өлгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжилжээ

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Камелиятыг Засаг даргаар томилох санал гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, тавдугаар сарын 5-нд батламжилжээ.

А.Камелият нь эдийн засагч мэргэжилтэй, 2005 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч, Аж ахуйн тасгийн дарга, 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд мөн аймгийн Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийнхаа Татварын хэлстийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. Мөн 2008-2012, 2012-2016 онд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан өнгөрсөн оны сүүлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингэхдээ тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас, мөн Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх шатанд шаардалт тулгалт ирж байгаа тул өөрөөсөө илүү бусдыг бодож, чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар гаргалаа гэдгээ тодотгож байв.

Сануулахад, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн сард хуралдаж, А.Камелиятыг Засаг даргаар томилуулах санал гаргасныг Ерөнхий сайд ийнхүү батламжилжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж