“Нийгмийн байр суурь, зорилгогүй хүмүүс донтох нь элбэг”

“Нийгмийн байр суурь, зорилгогүй хүмүүс донтох нь элбэг”

“Нийгмийн байр суурь, зорилгогүй хүмүүс донтох нь элбэг”

Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд донтогчид нэмэгдсэн. Энэ нийгмийн том асуудал болоод байна.  Тиймээс мөрийтэй тоглоомд донтох шалтгааны талаар сэтгэлзүйч Г.Маралгуатай ярилцлаа.

-Хүмүүс цахим мөрийтэй тоглоом тоглож, түүндээ донтох нь ихэсчээ. Мөрийтэй тоглоомын донтолт юунаас үүдэлтэй вэ?

-Мөрийтэй тоглоом янүз бүр. Сугалааг хүртэл мөрийтэй тоглоом гэж үздэг. Цахим мөрийтэй тоглоом нийгмийн сэтгэлзүйн эмгэг болж байна.  Мөрийтэй тоглоомыг мэргэжлийн түвшинд тоглодог хүмүүс байдаг. Хоёрдугаарт, сонирхлын түвшинд буюу түүнээсээ таашаал авч, алдсан хохирлоо дааж чадах түвшний хүмүүс байна. Мөн хэрэгцээнд тулгуурлан тоглодог буюу бүх мөнгө, ажил, амьдралаараа дэнчин тавьж тоглох нь их. Хэрэгцээнд тулгуурлан тоглож буй хүмүүс илүү донтох эрсдэлтэй байдаг. Мөрийтэй тоглоом хэзээ ч дуусахгүй алдсан ч, оносон ч үргэлжилсээр л байдаг.

Хүн байнгын ажил орлогогүй байх, нийгмийн байр суурь нь тодорхойгүй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй, зорилго зорилт нь тодорхой биш зэрэг шалтгаанаас болж чөлөөт цаг хэт их гарснаас аливаа зүйлд донтох магадлал ихэсдэг. Нөгөөтэйгүүр  сэтгэлзүйн хүчин зүйл буюу буруу амьдралын хэв маяг, ганцаардал, хийж буй ажил нь таалагддаггүй зэрэг таагүй байдлаасаа түр ч болов холдож, өөрийн сэтгэл хөдлөлийг дарахын тулд тоглож эхэлдэг. Мөн өөрийгөө батлан харуулах, санхүүгийн хэрэгцээнд тулгуурлан тоглодог, үүнээсээ болоод донтох нь бий.

-Мөрийтэй тоглоомд хэдэн насныхан их донтдог вэ?

-Мөрийтэй тоглоомд аль ч насныхан донтоно. Гэхдээ ихэвчлэн залуус донтож байна.  Хүний урд тархи 25 нас хүртэл хөгжиж төлөвшдөг. Урд тархи нь аливаа зүйлийн эрсдэлийг тооцоолох, өмнөх туршлага болон мэдлэгт үндэслэн тухайн асуудлыг шийдэх, санах ойг удирдах, сэтгэн бодох зэрэг танин мэдэх, өөрийгөө хянах үүрэгтэй байдаг. Иймд 25-аас доош насны хүмүүс өртөх магадлал их. Их хэмжээний аюулаа тооцоолж чадахгүй байх нь насжилтай холбоотой гэж ойлгож болно. Гэвч урд тархины хөгжил 30, 40 нас хүрсэн ч сайн хөгжөөгүй байх магадлал бий. Насны онцлогийн хувьд өсвөр насны хүүхэд аливаа зүйлд гүн орж нэг зүйлдээ автах асуудал тулгарч байдаг. Бусдын нөлөөлөлд илүү өртөх магадлал өндөр гэсэн үг. Найз нөхөд нь тоглоод байвал дагаад мөнгөний хэрэгцээ сэтгэл зүйн асуудал байхгүй байсан ч даган дуурайх маягаар автдаг.

Нөгөөтэйгүүр биологийн талаас зарим донтолт генетикийн шалтгаантайгаар олдмол байдлаар, удамшиж болно гэсэн судалгаа байдаг. Гэхдээ эцэг, эх нь донтож байсан ч үр хүүхэд нь заавал донтоно гэдэг батлагдсан зүйл биш.

-Донтсон нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Байнга бодогддог. Дараагаар нь тэр зүйлээ хийхгүй л бол сэтгэл ханамжгүй байдал мэдэрнэ. Тэр зүйлээ хийсэн үедээ маш их таашаал мэдэрч эхэлнэ. Допамин гэх таашаалын даавар бий. Энэхүү даавар ялгарч богино хугацаанд таашаалыг мэдэрч буцаад дааврын хэмжээ буурдаг. Буурдаг учраас л дахин дахин мэдрэхийг хүсэж, донтолт үүсдэг гэсэн үг. Донтсон хүн өөрийгөө донтсон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Хүмүүсээс нуух гэж оролдоно.

-Тэгвэл донтолтоосоо яаж гарах ёстой вэ?

-Донтолтоо хүлээн зөвшөөрч, ажил шиг төлөвлөх хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаж хүндэрсэн тохиолдолд сэтгэцийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Донтолт гэдэг сэтгэцийн эмгэг, дон учраас энгийн сэтгэл зүйч ажиллах боломжгүй. Шаардлагатай тохиолдолд тохирох эмийг эмчийн хяналтад эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.

-Эмчилгээг яаж хийдэг вэ?   

-Шалтгааныг нь тодорхойлж эмчилгээ хийгдэнэ. Ганцаардал, сэтгэлзүйн айдас түгшүүр, трауматай бол түүн дээр нь тулгуурлаж асуудлыг тодорхойлно гэсэн үг. Монголд донтолтын төвүүд, СЭМҮТ, хувийн болон төрийн албан байгууллагууд ажиллаж байдаг.

-Өөрийгөө донтсон гэдгээ мэдээд өөрийгөө татаж авах боломжтой юу?

-Донтолтын үе шатаасаа хамаарна. Донтолтын хүнд шатанд орсон хүн эмчлүүлэх хүсэл, найдвар алдагдсан байдаг. Эхэн үедээ явж байгаа бол зөвлөгөө, тусламж аваад өөрийгөө татаж авах боломжтой байдаг.

-Мөрийтэй тоглоомд донтсон хүн бүх зүйлээ дэнчин тавьдаг гэж байсан шүү дээ. Түүний ард гэр бүл ойр дотнын хүмүүс нь байгаа. Тэдгээр хүмүүст сэтгэл зүйн асуудал тулгардаг уу?

-Хэдий өвчтөнтэй ажиллаад дууссан ч гэр бүлийн зүгээс сэдрээх, өдөөх тохиолдол байдаг. Тиймээс эмгэгтэй хүнтэй хамт байгаа хүнд “дам тамхидалт” шиг тэр хүний сэтгэл зүйд өөрчлөлт орж байдаг. Тиймээс гэр бүл, ойр дотнын хүмүүст нь зөвлөхөд дайрч, буруутгаж, өөрт нь чиглэсэн үгүйсгэсэн зүйл хэлээд тус нэмэр болохгүй. Эмгэгийг нээлттэй байдлаар сонсож, шалтгааныг нь тодруулах, хань болох, ярилцах байдлаар гэр бүлийн зүгээс хандаж, өөрсдөө эмчилж чадахгүй бол мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-05-08 139.5.217.163

minii 1 fb-g iin emegtei naiz namaig ch bodvol nileen hurungu chineetei zaisand house-d baidag . Nuhur muriitei toglood 2 jiliin yal avsan gej duulj bilee. Ter hund saihan ehner hen ch harsan saihan miss huuhen 1 huutei , Undur tsalintai etsgiinhee company-d bas ch gui dund shatni udirdag tuvshind ajildag , bair baina , ehner ger bul , ajil alba baina . Hamag hurungu muriind taviad tuusandaa .Ehner ni tegej helj baih yum . Bairni orderoo zarah gej baisan ued ehner tasalsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж