"Icetop" хамтлагийн дуучин Кобид нэг жилийн хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

"Icetop" хамтлагийн дуучин Кобид нэг жилийн хорих ял оноожээ

"Icetop" хамтлагийн дуучин Кобид нэг жилийн хорих ял оноожээ

НЭМЭЛТ:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны  тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
"С.ЧУЛУУНБАЯР ЯЛЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД ЭДЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН"

Хип хоп "Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.05.08/ 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болжээ. Шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Дуучин Кобиг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутган шалгажээ.

Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий. Тодруулбал, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Үүнээс гадна “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior гэх зэргээр хар тамхины хэрэгт холбогдож байв. Эдгээрээс тэнсэн харгалзах ял авсан нь дуучин Х.Бат-Ундрал, “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр, реппер Don Dior нар юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж