Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 90% нь ХХБ-ны харилцагч

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 90% нь ХХБ-ны харилцагч

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 90% нь ХХБ-ны харилцагч

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын байгууллагын банкны салбарт тэргүүлэгч банк. Үүнийн нэг баталгаа бол ТОП-100 аж ахуйн нэгжийн 90-ээс дээш хувь нь Худалдаа, хөгжлийн банкны харилцагч юм. Монгол Улсын макро эдийн засагт өнөөдөр асар өндөр нөлөөтэй хувийн хэвшлүүдийг Худалдаа, хөгжлийн банк 30 гаруй жилийн турш  санхүүгийн дэмжлэг үзүүлэн бойжуулж, харилцан хөгжсөөр ирсэн билээ. Тэгвэл цаашид ч илүү олон, илүү том байгууллагуудыг дэмжин бойжуулахын төлөө Жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагч, хамтрагчдадаа ихээхэн анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн жижиг дундууд маргаашийн томууд болж улс орны эдийн засгийг цэцэглэн хөгжүүлнэ.

Энэхүү бодлогын хүрээндээ Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “NEXT SOLUTIONS” networking event зохион байгуулж, тэдэнд зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцууллаа.

  1. Нийлүүлэлтийн сүлжээний зээлийн эрх – Жижиг, дунд бизнес эрхлэгч та томоохон ханган нийлүүлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа 45 хоног хүртэл хүүнээс чөлөөлөгдөх боломжтой зээлийн эрхээрээ төлбөр тооцоогоо гүйцэтгээрэй. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://bit.ly/3NFthzD
  2. Сүлжээ дэлгүүрийн авлага барьцаалсан зээлийн эрх – Сүлжээ дэлгүүрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг Жижиг, дунд бизнес эрхлэгч та барааны төлбөр орж ирэх өдрөө хүлээх шаардлагагүй авлагаа барьцаалан зээл авч, санхүүгийн хэрэгцээгээ хялбараар шийдэх боломжтой. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://bit.ly/3NKklJo

Мөн зах зээлд нэвтрэх гэж буй төлбөрийн шинэ шийдэл HAPPY POS үйлчилгээг танилцуулсан нь харилцагчдын сонирхлыг ихэд татлаа.

Бид цаашид ч Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ үргэлж дэмжин ажиллаж, хөгжин томрох боломжийг олгох бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ хүргэсээр байх болно.

ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж