"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

Авиа компаниудын онгоц саатаж, нислэг цуцлагдаж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа талаар иргэд өчигдөр /2023.05.08/ цахим хуудастаа мэдээлсэн. Энэ талаар тус компаниуд руу холбогдож тодруулахад нислэгт доголдол үүссэн асуудлаар мэдэгдэл гаргасан бөгөөд зорчигчдод хүндрэл учруулахгүй үүднээс зохих арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа гэв. Тодруулбал, "Хүннү Эйр" компанийн онгоц Вьетнамын нисэх буудалд бууж шатахуун сэлбэх үед дугуй нь нислэгийн шаардлага хангаагүй учраас засварт орсон байна.

Тус авиа компаниас гаргасан мэдэгдэлд, агаарын хөлөг Вьетнамын нисэх буудлын зурвасанд буулт хийх үед агаарын хөлгийн дугуйнд гадны биет гэмтэл учруулж засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан. Тиймээс тавдугаар сарын 8-ны Улаанбаатар–Алматы–Улаанбаатар чиглэлийн нислэгийн цагт өөрчлөлт гарах болсон гэжээ.

Лавлах утсаар нь тодруулахад, өнөөдөр нисэх зорчигчдын бүртгэлийг 17:20 цагаас хийж эхэлнэ. Бүртгэл нэг цаг 20 минут үргэлжилж, онгоц 19:00 цагаас хөөрнө. Вьетнамд саатсан онгоц хөөрсөн бөгөөд 17:00 цаг орчмын үед Улаанбаатарт газардана гэсэн юм.

"АЭРО МОНГОЛИА"  КОМПАНИ ЗОРЧИГЧДООСОО УУЧЛАЛТ ГУЙЛАА

Цахим хуудаст энэ сарын 5-ны өдөр "Aero Mongolia" компани Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэгээ гэнэт цуцалсан. Энэ тухай мэдээллийг зорчигчдодоо урьдчилж өгөөгүй. Үүний улмаас Японы иргэн хохирсон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус авиа компани мөн мэдэгдэл хийлээ. Тодруулбал, "Аэро Монголиа" ХХК-ийн Airbus A319 агаарын хөлөг тавдугаар сарын 3-12-ны хооронд C хэлбэрийн агаарын хөлгийн төлөвлөгөөт үйлчилгээнд орж зарим олон улсын чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгаад зорчигчдоосоо уучлал хүссэн байна.
Тус компанийн зүгээс цуцлагдсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Гэхдээ зөвхөн тавдугаар сарын 5, 7, 9, 12-ны өдрийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан. Тус нислэгт тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт урьдчилан шилжүүлсэн бөгөөд манай компанитай холбогдож чадаагүй зорчигч нар callcenter@aeromongolia.mn хаягт хандахыг зөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.161.97

билет захиалсан зорчигч бүр рүү утасдаж холбогдож хэдж болноо доо арай дампуу юм аа

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.80.148

Aeromongolia ugaasaa mash dampuu hariutslagagui company.dampuurval taarna. chadahguibol ter oton nutagtaa l miseech dee.. humuusd gai bolj bhaar…

Avatar

Нэргүй 2023-05-08 139.5.216.214

олон ааштай айлын авгай шиг

Avatar

Нэргүй 2023-05-08 203.91.116.149

Бусад улсад ийм юм гарсан бол Иргэний нисэхийн газар нь авиа компаниудад хатуу шалгалт оруулж, анхааруулдаг. Манай иргэний нисэх гэж хэдэн улстөрчид орчихсон юу ч хийдэггүй малууд. Хэзээ том осол болж олон хүний амийг авах бол доо.

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.64.248

төлөвлөгөөт засвар гэдэг чинь, өмнөөс төлөвлөөд, онгоцоо зогсоогоод засвар хийхийг хэлнэ биздээ? ниснэ гэж төлөвлөөд, баахан билет зарсан хойноо ийм тайлбр хийж байгаа нь нислэг цуцлахаас гадна, хохирсон зорчигчдыг юу ч ойлгодоггүй маанаг хүмүүс гэж давхар доромжилж байгаа юм шиг л уншигдаж байна,

Avatar

Т 2023-05-08 202.126.90.89

энэ компаниудад мэргэжлийн агаарын тээврийн зохион байгуулалтын мэргэжилтнүүд байхгүй, ганц нэгхэн онгоцтой байж олон улсын хуваарьт нислэг хийж болохгүйг мэдэхгүй, галаад шугамыг авилгаар авсан…

Avatar

Нэргүй 2023-05-08 202.126.89.220

МЭДЭЭЛЭЛ ҮНЭН Л БНА. МЭДЭГДЭЛ ГАРГАЖ УУЧЛААЧ ГЭХ, ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРӨХ НЬ УТГАГҮЙ ҮЙЛДЭЛ

Avatar

Нэргүй 2023-05-08 202.21.116.78

Хүннү Эйр гэдэг компани чинь нэгэн цагт Mongolian гэдэг нэртэй Airlines гэж өөрийгөө нэрлээд гадныхныг (нөгөөдүүл нь мэдээж нөгөө Үндэсний агаарын тээвэрлэгч гээд ойлгочихсон, нэр нь Mongolian Airlines гэхлээр хэн ч тэгж л ойлгоно л доо ) хулхидаад тэгээд өбаахан хэрүүл хийгээд байсан хөгийн компани шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-08 202.21.116.78

Одоо бас Монголын Үндэсний Их сургууль гэж нэг хулхи юм байна. МҮИС ба МУИС
Нөгөө дээхэн үедээ хятадууд Palsonic гэдэг бас SONV гэдэг компаниудтай байсан шиг……

Avatar

Нэргүй 2023-05-08 216.38.195.74

t

Avatar

- ylcuun; 2023-05-08 216.38.195.74

1

Avatar

Нэргүй 2023-05-08 216.38.195.74

_;

Avatar

зочин 2023-05-08 122.201.19.99

Нүдний булайнууд, ингэж нэр хүндээ унагах гэж, маш олон нислэг цуцалсан байна.
1 онгоцоор бизнес хийх хэцүү шүү, хэд хэдтэй болж байж л нислэг үйлдвэл яасан юм бэ

Avatar

Зочин 2023-05-08 64.119.22.248

Нөгөө мундаг менежменттэй хувийн компаниуд яасан бэээ. Үнээ нэмэх болохоор яадаг билээ. Үйлчилгээ үзүүлэх үедээ ийм л бгаамдаа. Хувийнхан хүн а**а шүү

Avatar

Зочин 2023-05-08 59.153.112.154

Үйлчилж чадахгүй юм болчих хэрэгтэй

Avatar

Бат 2023-05-08 43.242.243.78

Аэромонголиа бол ШИВШИГ…

Avatar

Т 2023-05-08 202.126.90.89

энэ компанийг яаралтай зогсоо. Юм дуулганашүү

Avatar

Нэргүй 2023-05-08 103.111.68.3

ГАНЦ ДЭЭЛТ БАРИЛДААЧ, ГАНЦ МОРЬТ УРАЛДААЧ ГЭЖ….

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.71.45

Haaha… Saihan hellee…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж