"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

Авиа компаниудын онгоц саатаж, нислэг цуцлагдаж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа талаар иргэд өчигдөр /2023.05.08/ цахим хуудастаа мэдээлсэн. Энэ талаар тус компаниуд руу холбогдож тодруулахад нислэгт доголдол үүссэн асуудлаар мэдэгдэл гаргасан бөгөөд зорчигчдод хүндрэл учруулахгүй үүднээс зохих арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа гэв. Тодруулбал, "Хүннү Эйр" компанийн онгоц Вьетнамын нисэх буудалд бууж шатахуун сэлбэх үед дугуй нь нислэгийн шаардлага хангаагүй учраас засварт орсон байна.

Тус авиа компаниас гаргасан мэдэгдэлд, агаарын хөлөг Вьетнамын нисэх буудлын зурвасанд буулт хийх үед агаарын хөлгийн дугуйнд гадны биет гэмтэл учруулж засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан. Тиймээс тавдугаар сарын 8-ны Улаанбаатар–Алматы–Улаанбаатар чиглэлийн нислэгийн цагт өөрчлөлт гарах болсон гэжээ.

Лавлах утсаар нь тодруулахад, өнөөдөр нисэх зорчигчдын бүртгэлийг 17:20 цагаас хийж эхэлнэ. Бүртгэл нэг цаг 20 минут үргэлжилж, онгоц 19:00 цагаас хөөрнө. Вьетнамд саатсан онгоц хөөрсөн бөгөөд 17:00 цаг орчмын үед Улаанбаатарт газардана гэсэн юм.

"АЭРО МОНГОЛИА"  КОМПАНИ ЗОРЧИГЧДООСОО УУЧЛАЛТ ГУЙЛАА

Цахим хуудаст энэ сарын 5-ны өдөр "Aero Mongolia" компани Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэгээ гэнэт цуцалсан. Энэ тухай мэдээллийг зорчигчдодоо урьдчилж өгөөгүй. Үүний улмаас Японы иргэн хохирсон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус авиа компани мөн мэдэгдэл хийлээ. Тодруулбал, "Аэро Монголиа" ХХК-ийн Airbus A319 агаарын хөлөг тавдугаар сарын 3-12-ны хооронд C хэлбэрийн агаарын хөлгийн төлөвлөгөөт үйлчилгээнд орж зарим олон улсын чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгаад зорчигчдоосоо уучлал хүссэн байна.
Тус компанийн зүгээс цуцлагдсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Гэхдээ зөвхөн тавдугаар сарын 5, 7, 9, 12-ны өдрийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан. Тус нислэгт тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт урьдчилан шилжүүлсэн бөгөөд манай компанитай холбогдож чадаагүй зорчигч нар callcenter@aeromongolia.mn хаягт хандахыг зөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж