Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19-ийн онц байдлыг цуцалснаа мэдэгдлээ. Ийнхүү өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд олон сая хүний аминд хүрсэн коронавирусын халдварын төгсгөлийг бэлгэдэв. ДЭМБ ийм мэдэгдэл хийх болсон нь дэлхий даяар айдас, сэжиг төрүүлсэн нөхцөл байдлыг төгсгөхийг зорьжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос мэдэгдэлдээ, цар тахлын олон улсын онц байдлыг цуцалсан ч Covid-19-ийн халдварын тархалт Зүүн Өмнөд Ази, Ойрхи-Дорнодод өндөр байгаа тул хараахан бүрэн дуусаагүй гэдгийг онцолсон байна. Цар тахлаас олон сая хүн аврагдаж, эдгэсэн боловч тэдний олонх нь урт хугацаанд эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгааг ч тэрбээр онцолжээ.
Мөн өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхий дахинд долоон сая хүн нас барсан гэж албан ёсны мэдэгдэлд дурдсан боловч бодит байдал дээр багадаа 20 сая хүн Covid-19-ийн улмаас амиа алдсан байх магадлалтай гэв.
ДЭМБ анх 2020 оны нэгдүгээр сарын 30-нд коронавирусын халдварт өвчнийг олон улсын хямрал гэж нэрлэсэн бөгөөд хожим "COVID-19" гэж албан ёоор нэрлэсэн. Өдгөө халдварын нийт тохиолдлын тоо 764 саяд хүрсэн бол таван тэрбум орчим хүн багадаа нэг тун вакцин хийлгэсэн байна.
ДЭМБ тахал өвчнийг “зарладаггүй” боловч 2020 оны гуравдугаар сард вирус Антарктидаас бусад тивд тархсанаар эрдэмтэд тахал аль хэдийн эхэлчихсэн гэж мэдэгдсэнээр удалгүй дэгдэлтийг тодорхойлохдоо энэ нэр томъёог ашигласан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ