Улаанбаатар марафоныг зургадугаар сарын 3 болгож хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатар марафоныг зургадугаар сарын 3 болгож хойшлуулжээ

Улаанбаатар марафоныг зургадугаар сарын 3 болгож хойшлуулжээ

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг энэ сарын 27-ны өдөр Д. Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургадугаар сарын 3-ны өдөр болгон хойшлууллаа.

Тус олон улсын гүйлтийг нийслэл хотод VIII дахь удаагаа зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг энэ оны тавдугаар сарын 10-аас 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр явуулж байгаа аж.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 30 мянга гаруй иргэдийг хамруулдаг. Олон улсын гүйлт нь  долоо дахь жилдээ зохион байгуулагдаж, оролцогчдын тоо нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж