Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгав

Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгав

Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгав
Нэмэлт 17:50
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/275-т дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар суллажээ. Цагдан хорих хугацаа нь дууссанаар сулласан гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэлийн ажилтан мэдэгдлээ.

Өмгөөлөгч нар нь “Б.Ганхуягийг цагдан хорих хугацаа дуусч буй тул батлан даалтаар суллаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэжээ.  Гэхдээ түүнд  хилийн хориг  тавиагүй юм байна. Тэрбээр таван сар орчмын хугацаанд хоригдож байгаад суллагдаж буй аж.

Хэргийг нэхэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар нүүрсний хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий найман хүнийг саатуулсан юм. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сулласан бол мөн тус компанид Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Х.Нурлат суллагдсан. Ийнхүү нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан, шалгуулж байсан "цагаан захтан"-ууд суллагдсаар бүгд наранд гарлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-08 66.181.181.48

Энэ хулгайчийг Үг үсэггүй дүүжлээд, дээр нь шээгээд, жорлонд хая.

Avatar

Зочин 2023-05-08 66.181.160.21

ХҮЧЭЭ НЭГТГЭЕ .. гээд байсан нь ийм учиртай байж ….Нийлж хулгай хийж л дээ..

Avatar

Нэргүй 2023-05-08 122.201.31.112

Чингэлтэйн эрүүгийн анхан шатны хахууль авагч шүүгч ингээд авилгын мөнгөө бүрэн аварх нь өнгөрөв өө. Ха ха ха

Avatar

Нэргүй 2023-05-08 37.120.208.114

Нүүрсний ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ
ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА ТУН УДАЛГҮЙ

Avatar

Нэргүй 2023-05-08 202.131.238.26

5 мянгын хулгайч шоронд, 5 тэрбумын хулгайч саарал ордонд

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.88.116

Оюуэрдэнэ мэтийн хулгайчдын Баатарын найруулгатай жүжиг 2-р анги нь төгслөө. Качкар анхнаасаа л худлаа шаасан амьтан гэдэг нь юм ойлгодог хүмүүсд тодорхой байсан. Жу ноёнтонг эрүүл мэндийн асуудлаар тун удахгүй суллана. Ганц ч бүтээн байгуулалт хийсэнгүй , ганц ч гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэсэнгүй

Avatar

Нэргүй 2023-05-08 202.179.21.207

Оюуэрдэнэ зүгээр д худлаа шоу үзүүлсэн байна шүү дээ Оюуэрдэнэ бол худлаа юм байна

Avatar

Зочин 2023-05-08 66.181.161.191

Удахгүй хэрэгсэхгүй болгож цагаатгаад, хөдөлмөрийн баатар өгнө.

Avatar

хахуульдлаа гэж үү 2023-05-08 192.82.65.180

хамгийн их хулгай хийсэн нүүрсний хулгайчийг суллана гэнээ-. гэтэл зүгээр л хулгай хйисэн хүнийг олон жилийн хорих ял өгдөг байж. шүүх прокрор цагдаад тийм их хахууль өгөө юу. ингээд л шүүх, цагдаад итгэх ард түмний итгэл байхгүй л болж байна даа. Ганхуяг нь мэдүүлэг өгөхөөр хахууль авсан хүмүүсийн нэр, нүүрсний хулгайд оролцсон УИХ-н болон том албан тушаалтаны нэр гарах гээд л…

Avatar

Зочин 2023-05-08 66.181.160.21

Шилийн хулгайч Ганхуяг : ОюунЭрдэнээ.. тэгэж ярьвал наад унаж яваа морь чинь хулгайн морь шүү ..Унавал хамт л унаншүү!!!.. гэж л дэ …

Avatar

зочин 2023-05-08 66.181.179.160

хулгайчийн сулласан хүнийг барь яагаад гэр бүлээрээ хам луйвар хийчээд байхад наранд гарна гэж вэ энгийн иргэн бол аль хэдийн олон жилийн ял авсан бгаашд

Avatar

Нэргүй 2023-05-08 202.131.225.242

Зээ Зууны шилдэг нүүрсний хулгайч өлөн ганхуягийн идэж уусны зах зухаас дурьдах аваас хатан туулын хөвөө ханбогд уулын ар дэнж нарстайн аманд оосор бүчгүй орд цагаан 19 ширхэг хаус хороолол сүндэрлэн байх ба дахин жаахан наашилваас УБ хоты төвд тэмээтэй хөшөөнийн зүүхэн талд 25 давхар үүлэн цэнхэр шилэн оффисс сүндэрлэнэ. энэ бүгд болвоос өсөхийн өлөнгөө дараагүй унагандаа цадаж үзээгүй ганхуягийн ард түмний ЭТТ хк аас нүүрс тендер хуссан өчнөөн сая долларын өчүүхэн хэсэг юм гэнэ билээ зээ.

Avatar

Гомбо 2023-05-08 202.21.111.13

Нүүрсний хэрэг ингээд шувтарсан цагаан бумбадаа бууваа хөөрхий. Сүржин эхлээд даржин дуусав аа.

Avatar

Хөөөрхий дөө Монгол 2023-05-08 122.201.31.112

Хамгийн аймшигтай идсэн нөхөр чинь энэ юм билээ. Нэг иймэрхүү амьдралтай нөхөд л Монголд жаалах юм даа. Монголын шүүх гэж … Монгол оо гэж хөөрхийлэлтэй нэг ийм орон байх юм даа.

Avatar

Нэргүй 2023-05-08 202.131.225.242

Биеэ тоосон өлөн празит байсан ш дээ. г*** царайлсан л***р

Avatar

Нэргүй 2023-05-08 202.9.46.237

Мэдээ бичих гэж хоролдог сэтгүүлч бн сэтгүүлч ч гэж дээ. Хорьж шалгахыг шорондоос суллаад ялгү болгосон мэт бичих юм. Усан тархитай хогнууд ойлгохгүй учраас ингэж бичиж бгаа биз.

Avatar

батмөнх 2023-05-08 202.72.245.121

Эхнээсээ шийдэгдсэн ч юмгүй ингээд л сууллана л даа. Гэхдээ энэ залуу бол суганы үс. нохойд барьсан мод л доо. Эзнээ барьж өгөөд суллагдах хэрэгтэй шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж