Аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүлж, Э.Ууганбаяр үзүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүлж, Э.Ууганбаяр үзүүрлэлээ

Аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүлж, Э.Ууганбаяр үзүүрлэлээ

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Гончигтавхай нар шалгарлаа. Харин шөвгийн наймд аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Х.Энхчулуун, Д.Ням-Очир, аймгийн заан Д.Пүрэвдорж нар үлдэв.

Барилдааны үеэр улсын начин С.Эрхэмбаярт ах дүү, үр хүүхдүүд, найз нөхөд, нутаг нугынхан нь хүндэтгэл үзүүлж, түүний шавь уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 13-нд 12:00 цагаас улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 14-нд 12:00 цагаас "Алтан жолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж