"Зээл авсан 78 хуулийн этгээд бусад 99.9 хувийнхаа боломжийг хулгайлсан"

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Live"Зээл авсан 78 хуулийн этгээд бусад 99.9 хувийнхаа боломжийг хулгайлсан"

"Зээл авсан 78 хуулийн этгээд бусад 99.9 хувийнхаа боломжийг хулгайлсан"

Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.08/ 16 дахь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 55
2023-5-8

"Зээл авсан 78 хуулийн этгээдийг бусад 99.9 хувийнхаа боломжийг хулгайлсан"

Өмгөөлөгч н.Батсүх:
-Би олон асуудлыг асууна. Яг голлож мэдүүлэг өгсөн н.Батыбекээс асуумаар байна. Нэмэлт тайлбарыг хийж болно. Мэдүүлэг өгөхөд та нэлээд даалгавар өгсөн. Та нар сайн бодоорой гэдэг үгийг хэд хэдэн удаа давтсан. Таны хэлсэнчлэн маш сайн бодож, энэ асуултыг тавьж байна. Эхний асуулт эрүүгийн хэрэгт гаргаж байгаа иргэний нэхэмжлэл нь яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан юм бэ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирол юм бэ. 
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Нийт хохирлын хэмжээ бол 893.7 тэрбум төгрөг. Өнөөдөр нэхэмжилж буй нийт дүн болохоор 596 тэрбум 609 сая 688.484 төгрөг байна. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Тэгэхээр прокурорын яллах дүгнэлтийн хоёрдугаар хавсралтад нийт хохирлын хэмжээг тодорхойлсон байна. Энэ хавсралтад 378 тэрбум 317 сая.286.668 төгрөг гэсэн байна. Яагаад ийм зөрүүтэй байгаа юм?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Манай хүмүүс маш ойлгомжтой тайлбарласан. Нэг ёсондоо дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл бид гадаадаас авсан эх үүсвэрийн зардлыг төлсөн. Энэ хооронд бодогдсон хохирлоо нэмэгдүүлж, нийт дүнг гаргасан.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Асуулт асууж байхад анхааралтай сонсохыг хүсье. Би нэгбүрчлэн тайлбарлаж асууж байгаа шүү. Хохирол нь яг хэд юм бэ. Таны хэлсэн 893 тэрбум төгрөг 596.6 тэрбум төгрөгт та нарын ярьж буй хор уршиг нь ороод байгаа юм уу?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Хохирол нь 580.2 тэрбум төгрөг, хор уршиг нь 313.4 тэрбум төгрөг. Нийтдээ 893.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй нь 596.6 тэрбум төгрөг байна.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Би ингэж ойлголоо. Хохирол болон хор уршиг нийлээд 596.6 тэрбум төгрөг юм байна. Бид шүүх дээр асуудал ярьж байгаа юм. Хэлж байгаа үг хуулийн нэр томъёогоор явах ёстой. Толгой эргүүлээд байх юм. Хохирол гэхээр нийт дүнгээр нь хэлээд байх юм. Төлөгдөөгүй 596.6 тэрбумаас яг үндсэн хохирол нь хэдэн төгрөг юм бэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Үндсэн хохирол нь 580.2 тэрбум төгрөг байна. 313.4 тэрбум төгрөг нь учирсан хор уршиг байна. Нийт 893.7 тэрбумын хохирол бий болжээ. үүнээс 596.6 тэрбум нь төлөгдөөгүй .
Өмгөөлөгч н.Батсүх:
-За. 500 тэрбум гараад явчихлаа. Прокурорын яллах дүгнэлтэд заасан хэмжээг 378.317.286.688 төгрөг байна. Яагаад ийм зөрүүтэй хохирол байна вэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Эрхийнхээ хүрээнд хариулсан. Дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл бодогдсон хохиролын төлбөр. Нэг ёсондоо гадна талаас бондын эх үүсвэр татаж байгаа. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та буруу ойлгоод байна уу, би буруу ойлгуулаад байна уу. Хохирол, хор уршгаа ялга. Прокурорын яллах дүгнэлтээр хохирлыг тооцохдоо тухайн нэр бүхий 19 зээлдэгчид зээл олгосон үнийн дүнгийн хэмжээгээр тодорхойлсон байна. Тэгээд 378 тэрбум төгрөг гарч байна. Хохирлоос хор уршгаа салгаарай. Юунаас гарсан баримтаар тооцсон тоо юм бэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Олгосон зээл. 19 зээлдэгчтэй хийсэн санхүүжилт үндсэн төлбөр гэсэн үг. 580.2 тэрбум төгрөг болж байна. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та нарын олгосон санхүүжилт төлбөр яагаад ийм зөрүүтэй, өөр өөр байна вэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Прокурор өөрөө хариулах байх. 
Өгөөлөгч н.Батсүх:
-Түрүүнээс хойш энэ хариултыг хэлж байна. Тэгэхээр прокурор танай байгууллагаас гаргаж өгсөн хохирлын тоо, санхүүжилтын тооцоог буруу тооцож яллах дүгнэлтэд оруулсан гэж үзэж байна зөв үү?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Дутуу тооцсон байна гэж үзэж буй. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та бүхэн дутуу тооцсон асуудлаар, мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал гаргасан уу. Шүүхийн урьдчилсан шатанд хохирол буруу тооцсон гэдэг асуудлаар?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Гомдол гаргаагүй. Шүүхээр шийдүүлэх гээд хохирлоо тооцоолж байгаа. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Би хариултаа авсан. Шүүхээр бид прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд асуудлаа шийднэ. Эрүүгийн хуульд тэгж заасан байдаг. 
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Хохирол хор уршгийн хувьд тэгж үзэхгүй байна. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та нар хор уршиг гэж байгаа 300 гаруй тэрбумд яг ямар ямар төлбөр тооцоог хамааруулж байна вэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Тухайн санхүүжилтыг олгохдоо гэрээ байгуулахдаа санхүүжилт олгох ёстой байсан уу гэдэг асуудлыг шүүхээр хэлэлцэж байна. Гэмт хэрэг гэж үзвэл тухайн санхүүжилтыг олгох ёсгүй байсан гэсэн үг. Тухайн санхүүжилт олгох ёсгүй байснаас үүсч буй хохирол нь санхүүжилтын дүн, зардал гэсэн үг. Эх үүсвэр, үйл ажиллагааны зардал юм. Гүйцэтгэх захирлын тушаал байна.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Товч хариулъя. Зээл олгосонтой холбоотой эх үүсвэр, үйл ажиллагааны зардлыг хор уршигт оруулж тооцож байгаа юм байна. 
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Таны ойлголт бол таны л лйлголт.
Өмгөөлөгч Батсүх:
-Хор уршиг гэж тодорхой үнийн дүнтэй тоо нэхэж байна. Эх үүсвэр, үйл ажиллагааны зардалыг хор уршиг гэж тайлбарласан. Үүнээс өөр зардал байна уу?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Гэх мэт зардлууд байгаа. Нэг бүрчлэн задалж, тооцоогоо гаргаж өгсөн байгаа.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Хууль зүйн үндэслэл?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Эрүүгийн хуулийн 2.5.1, 2.5.2, .2.5.3 зүйл заалт бий.
Амгөөлөгч н.Батсүх:
-Нэхэмжилж байгаа төлбөрийг хэнээс гаргуулахаар шаардаж байгаа болон нэг хүнээс шаардаж байгаа юу. Танай зүгээс хэнээс хэдэн төгрөг гаргуулахыг тодорхойлоогүй байгаа шалтгаан нь юу вэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Гэм буруу нь тогтоогдоогүй байгаа учраас.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Иргэний хуулийн хэддүгээр бүлэгт заасан шаардлагуудын хүрээнд гаргаж байгаа юм бэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Хуульч мэдээлэл өгөх байх. Эрх үүргээ мэдэж байгаа. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, хариулах ёстой. Та бүхэн 19 зээлийн гэрээг хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байгаа юм байна тэ?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Тийм.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Шүүгдэгч нарыг буруутай гэж тооцвол эдгээр хүмүүс хариуцах ёстой гэж үзэж байна уу?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Иргэний хариуцагч л хариуцах ёстой гэж бодож байна. Бид нэр хэлэх боломжгүй. Тэрийг шүүх шийднэ. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та нарын үүрэг. Хэн хариуцагч гэдгээ тодорхой болгож хуулийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. 
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Бид нэхэмжлэгч хохирогчоор тогтоож өгдөггүй. Мөрдөх байгууллага өөрөө тогтоодог юм. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Хурлын тэмдэглэлд хэлсэн үг чинь тэмдэглэгдсэн. Та бүхнийг иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад чинь мөрдөх байгууллага хүчээр иргэний  хариуцагчаар тогтоосон юм байна тиймүү?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Та иргэнийн нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тодорхойлолт болон тогтоох этгээдүүдийн талаар хуулийг харах хэрэгтэй байх. Бид өөрийн хүсэлтээр нэхэмжлэл гаргаж явдаггүй. Та маш сайн мэдэж байгаа.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Би маш сайн мэдэж байгаа. Харин олон нийт мэдэхгүй байгаа. Та намайг хуулиа уншаарай гэнэ. Та өөрөө хуулиа уншсан юм уу?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Та бид хоёрын дүгнэлт өөр өөр байж болно шүү дээ.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг нэр бүхий зээлдэгч, хуулийн этгээдэд олгосон зээлийн хэмжээгээр тодорхойлсон. Та нар энэ хэмжээгээр тодорхойлсон гэж хариулсан. Тэгэхээр энэ хэмжээний мөнгийг зээлдүүлэгч компаниудад шилжүүлэн өгсөн тэр компаниуд энэ мөнгийг авсан гэдэгтэй маргах уу?
Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн н.Батырбек:
-Компани болгоны асуудал өөр өөр байгаа. 
Өмгөөлөгч н.Батсүх:
-Хохирлоо хэнээс гаргуулахаа мэдэхгүй байгаа юм байна тэ?
Хөгжлийн банкны захирал Д.Батбаяр:
-Хохирлоо гаргуулах гээд 10 гаруй хоног ярьж байна. Энд эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Процессын алдаа гарсан байна. Тухайн үед мөрдөгдөж байсан ийм хууль дүрэм зөрчигдсөн байна. Үүний улмаас ийм хэмжээний хохирол учирсан.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та нар хэнээс хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байгаа юм байна тийм үү. Энэ гэрээнүүд хүчин төгөлдөр бус болчихлоо. Үр дагаврыг юу гэж үзэж байна вэ?
Хөгжлийн банкны захирал Д.Батбаяр:
-Үр дагаврын асуудал өнөөдрийн шүүхээр хэлэлцэх асуудал биш.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Өндөр шимтгэл авдаг. Бараг 100 саяас дээш мөнгөн шимтгэл байдаг. Энэ шимтгэл орж байгаа юу?
Хөгжлийн банкны захирал Д.Батбаяр:
-Орж байгаа.
Өмгөөлөгч н.Батсүх:
-Та зээл авсан 78 хуулийн этгээдийг бусад 99.9 хувийнхаа боломжийг хулгайлсан гэж үзээд байгаа. Та тэгсэн. Яагаад?
Хөгжлийн банкны захирал Д.Батбаяр:
-Тэгсэн. Бүгдээрээ хандаагүй юм байна. Та 0.1 хувиа бусад 99.9 хувийн боломжийг хулгайлсан гэж үзэж байна. Үүнээс өөрөөр яаж дүгнэх юм бэ. Бид зүгээр хаях ёстой байсан юм уу.
 
17 : 33
2023-5-8

"Хөгжлийн банкны төлөөлөгчид энд өөрийн хүсэл зоригоор ирээгүй мэт хариулж байна"

Шүүгдэгч Б.Шинэбаатар, Б.Батзаяа нарын өмгөөлөгч н.Цэцэгмаа:

-Хөгжлийн банкны төлөөлөгчид энд өөрийн хүсэл зоригоор ирээгүй мэт хариулж байна. Та бүхэн өөрийн хүсэлтээр оролцож байна уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Ямар нэгэн даалгавар, үүргээр шүүх хуралд оролцоогүй ээ. Хөгжлийн банкны хохирогчийг тогтоох ажиллагаа биднээс хамааралгүй явагдсан. Бид өөрсдийгөө хохирогчоор тогтоогоогүй. Биднээс үл хамаарч, эрх бүхий субъектууд нь өөрсдөө тогтоосон.

Шүүгдэгч Б.Шинэбаатар, Б.Батзаяа нарын өмгөөлөгч н.Цэцэгмаа:

-Эрүүгийн хэргийн хохирогч гэж өөрсдийгөө үзэж байна уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тиймээ эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Шинэбаатар, Б.Батзаяа нарын өмгөөлөгч н.Цэцэгмаа:

-Гурван зээлтэй холбоотойгоор шүүх хуралд сууж байна. Та бүхэн миний үйлчлүүлэгч нарт холбогдуулж, нэхэмжлэл гаргасан уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Бид хохирлын тооцоогоо мэдүүлэг дээрээ гаргаж өгсөн. 

16 : 32
2023-5-8

"Монгол драй милк" компаниас прокурор 47 тэрбум төгрөг нэхэмжилсэн"

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Хавтаст хэргийн 276 дугаар хуудаст байгаа СБД-ийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхэд Улсын ерөнхий прокуророос нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлд үндсэн зээлийн үндсэн төлбөрийг нэмэгдүүлсэн. Хөгжлийн банк энэ маргаанд гуравдагч этгээдээр оролцсон уу. нэхэмжлэгчээр үү, шаардлага гаргагчаар оролцсон уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Улсын ерөнхий прокурорын газраас "Монгол драй милк" компанид 2019 онд 47 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хөгжлийн банкнаас бие даасан шийдвэр гаргаагүй, гуравдагч этгээдээр оролцож явсан. Энэ явцад нэхэмжлэгч болж оролцсон. Шүүхийн шийдвэр гарахад хамтран нэхэмжлэгчээр оролцож байсан.

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Хөгжлийн банкнаас бие даасан шийдвэр гаргаагүй, гуравдагч этгээдээр оролцож явсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд бие даасан, шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдээр оролцсон гэдгийг зөв ойлгосон уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тиймээ. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Улсын ерөнхий прокурортой энэ саналаа өөрчилж, хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа нь үнэн үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тиймээ үнэн. Та зөв ярьж байна. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, зээл төлүүлэх үйл ажиллагааны журам чинь нийтээр дагаж мөрдөх журам, хэм хэмжээ тогтоосон акт мөн үү. Зээлдэгчид дагаж мөрдөх үүрэгтэй юу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Үүрэгтэй. Зээлийн хүсэлт гаргах үедээ энэ журамтай танилцсан гэж гарын үсэг зурдаг байгаа. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Журам, ТУЗ-ийн шийдвэрийг энд байгаа зээлдэгчид бүгд мэддэг гэж байна уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Бүгд танилцаж, гар хөлийн үсгээ зурдаг.

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Прокуроруудыг иш татаж энд сууж байгаа албан тушаалтнуудыг яллаж байгаа журмуудыг бүгдийн зээлдэгчид мэдэх үүрэгтэй. Өмгөөлөгч, шүүх мөрдөх ёстой юм байна гэж хэлэх гээд байна тийм үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тэгж хэлэх гээгүй шүү дээ. Та өөрөөр тайлбарлаад байна. Энэ журмыг зөрчсөн эсэх асуудал тусдаа асуудал. Жишээлбэл, зээлдэгчид энэ журмыг зөрчлөө гэж буруутгаж байна гэж би ойлгохгүй байгаа

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Таны хувь хүний ойлголтыг би асуугаагүй.

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас тэгж ойлгохгүй байгаа. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Нэхэмжлэлийн шаардлагыг СБД-ийн шүүхэд барьцаа хөрөнгө 55.5 тэрбум төгрөг гэдгийг дэмжиж оролцож байсан байна. Зөв үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Зөв.

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Түрүүн таны мэдүүлэг дээр барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэл нь хүрэхгүй болоод ирэхээр 45.4 тэрбум төгрөгийг 55.5 тэрбум олгохгүй байна гээд илэрхийлээд байсан. Нийт найман тэрбум төгрөгийн зөрүү гарч байна. Яаж барьцаа хангахгүй байна гэж үзэж байна вэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний тухайд 2019 онд гаргасан хэмжээ. Тэрнээс хойшхи 021 оны хоёрдугаар сард энэ анхан шатны шүүхийн шийдвэр гарч, дөрвөн жил зарцуулсан. Зээлийн гэрээний хүү бодогдож байсан. Сүүлд 2022 оны арванхоёрдугаар сард 74 тэрбум төгрөг болсон байсан. Та сайн мэдэж байгаа. Хоёрт, нэхэмжилж байгаа барьцаа хөрөнгийн шаардлага нь өөрөө барьцаа хөрөнгийн үнэлгээ хэт өндөр байна гэдэг. Тодруулбал, тухайн тоног төхөөрөмжийг дангаар нь 18 тэрбум төгрөгөөр үнэлсэн байсан санагдана. Энэ мөнгө яагаад ч хүрдэггүй. Бид 2022 оны аравдугаар сард "Монгол драй милк" компанийн н.Ганцэцэг гэдэг хүний албан бичгээр 1.8 тэрбум төгрөгөөр авах саналыг өөрт нь тавьж байсан. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Ерөнхий шаардлага чинь гурван зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр прокурорт хандаж хэлэхэд, УДШ-ийн зөвлөмжөөр цуцлах, татгалзах хоёр өөр ялгаатай. Цуцалсан тохиолдолд цаашаа нэмэгдүүлсэн хүү болон хүүг нэхэмжлэх эрхээ алддаг гэдэг тогтоол бий. Энэ дагуу СБД-ийн анхан шатны шүүх 45 тэрбум 200 сая төгрөг гаргасанд та маргах уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Би нэг зүйлийг тодруулъя. Шүүгч бүрэлдэхүүнд хэлэхэд бид энэ асуудалд тодорхой хариултыг өгсөн. Иргэний эрх зүйн харилцаа тусдаа. Нэхэмжлэлийн тоо хоёр өөр байх нь зүйтэй. Зөв. Хохирол нэхэмжилж байгаа тооцоо алдагдалд үндэслэж буй. Иргэний эрх зүйн харилцаа зээлийн гэрээнд үндэслэж байгаа. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Тус компанитай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж та нар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Мөн хүүгээ нэмэгдүүлж, хүүгээ нэмээд нийт 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 72 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Энэ баримт хэр бодитой вэ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу та нар 94 тэрбум төгрөг нэхэж, шүүх 58.4 тэрбумыг шийдвэрлэсэн. Ийм шийдвэр гарсан тийм үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-94 гэдэг тоо буруу. 74 тэрбум байгаа шүү. 

"Монгол драй милк" компанийн өмгөөлөгч н.Нямдорж:

-Би тоондоо муу байж магад. 74 тэрбумаас 58 тэрбумыг хасахаар үлдсэн мөнгийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон гэсэн үг вэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Шүүхээс тооцооллын дагуу шийдвэрээ гаргасан байх. Хоёрт тухайн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болоогүй байгаа. Гуравт, шүүхээр хэлэлцэж байгаа асуудал нь гэм буруутай, гэм буруугүй гэдэг шийдвэрийг үндэслэж, харамсалтай нь бидний таван жил "Монгол драй милк" компанийн 74 тэрбум төгрөгийг барагдуулах бүх ажил хүчингүй болно. Цагийн гарз болно. Бид харамсч байна. 

15 : 31
2023-5-8

"Шүүгдэгч өөрийгөө өмөөрч болно, хохирогч зөвхөн үнэнг ярих ёстой"

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийг та гурав төлөөлж байна уу, компанийг төлөөлж байна уу. Хэрэв хувьцаа эзэмшигчийг төлөөлж байгаа бол итгэмжлэл байгаа юу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Бид гурав Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж байгаа. Сангийн яам, компанийн итгэмжлэл байгаа. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Засгийн газрын итгэмжлэл байна уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Байхгүй. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Та нар хохирогч уу, гэрч үү. Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгчихөөд, хохирогч болчихсон байна

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авч, төлөөлөн оролцож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Бодит хохирогч яагаад шүүх хуралд оролцохгүй байна вэ. Гэрч бас хохирогч юм бэ. Гурвуулаа гэрчийн мэдүүлэг өгөөгүй юм уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Гэрчээр асуугдаагүй байгаа. Нэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Бид өөрсдөө гэрч, хохирогч гэдгийг хэлэхгүй. Хуулийн байгууллагаас өөрсдөө асуугаарай.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-"Шинэ Яармаг" төсөлөөс нэхэмжилж байна уу, Г.Ууганбаяраас хохирол нэхэмжилж байна уу. Төслөөс нэхэмжилж байгаа бол иргэний хариуцагчаар татсан юм байгаа юу. Шүүгдэгч өөрийгөө өмөөрч болно. Харин хохирогч зөвхөн үнэнг ярих ёстой. 

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Энэ зээлийг хууль нийцүүлж олгосон эсэхийг энд хянан шийдвэрлэж байна. Хөгжлийн банкны зүгээс хохирлыг арилгах тооцооллыг хийж өгсөн. Үүнийг шүүх шийднэ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Зээл хэнд, хэдэн жилийн хугацаатай өгсөн юм бэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-"Шинэ Яармаг төслийг санхүүжүүлэхэд зориулж, дамжуулан олгох нөхцөлтэйгөөр Засгийн газрын тогтоолыг үндэслэж, ТОСК-тай гэрээ байгуулсан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Нэг ёсондоо ТОСК та нарын өмнөөс хариуцлага хүлээж байгаа юм уу. Эсвэл ямар ч хариуцлага хүлээхгүй юм уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Шүүхээр хэлэлцүүлж буй асуудлыг ойлгох хэрэгтэй. ТОСК-ийн холбоотой асуудал биш. Зөвхөн битүүмжилсэн дансан дахь мөнгөнөөс тодорхой хэмжээний зөвшөөрлөөр захиран зарцуулсан тэр асуудал гэмт хэрэг мөн эсэхийг шүүж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-ТОСК энд ямар нэгэн байдлаар дамжуулснаараа, хугацаанд төлөөгүйгээрээ энд оролцсон уу. Хэргийг шалгаж дууссан шүү дээ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Байгаа. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Байгаа юм бол ТОСК хаана байна. Та нар хохирсон бол хохироосон этгээдэд гомдлоо гаргах ёстой. "Шинэ Яармаг" төсөл хохироосон бол ТОСК-ийн ямар нэг оролцоо байгаа гэж гомдол санал гаргасан тохиолдол байдаг уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Хуулийн байгууллага ажиллаж, энд яллагдагчаар оруулж ирсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:

-Та нар яагаад Чингэлтэй дүүргийн иргэний шүүхэд гомдол гаргасан юм бэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Төсөл хэрэгжүүлэгч маань хариуцлагатай хандаагүйгээс ийм асуудал үүссэн. 

13 : 48
2023-5-8

"Пирамид орд" ХХК-ийн 15 тэрбумын зээл 24 тэрбум болж нэмэгдсэн"

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-"Пирамид орд" ХХК-ийн удирдлагыг хууль бусаар зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан гэж яллаж байгаа. Энэ гомдлыг Хөгжлйн банкнаас анх гомдол гаргаж, АТГ-д ирүүлсэн. Энэ талаар мэдээлэл байна уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Энэ талаар хариулах боломжгүй байна. Хуулийн байгууллага чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа байх.

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Танайхаас гомдол гаргаагүй гэж ойлгож болох уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Хариулах шаардлагагүй гэж үзэж байна.

Улсын яллагч:

-Хохирогч тал хариулахаас татгалзах зүйл байхгүй. Хариулах ёстой. Үнэн л хариулах ёстой. Мэдэж байгаа зүйлээ хариулах үүрэгтэй. 

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Энэ талаар хариулах боломжгүй байна. Нотлох баримт шинжлэх судлах хүрээнд илүү тодорхой болох байх. 

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-"Пирамид орд" ХХК зээл авч байх үедээ ШШГЕГ-ын өр төлбөртэй байсан. Тэгвэл энэ компани зээл хүсэх үедээ ШШГЕГ-ын өр төлбөртэй холбоотой хоёр лавлагаа байгаа. Энэ лавлагааг та бүхэн олж  харсан уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Харсан. ШШГЕГ-ын өр төлбөргүй гэсэн агуулгатай. 

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Энэ өр төлбөртэй лавлагаагаа ирүүлээгүй байснаас зээл өгсөн гэж буй. Хөгжлийн банкинд 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа. Гэтэл гэрчийн мэдүүлэг өгөхдөө 24 тэрбум хохирол учирсан гэсэн. Зээлийн хүү, алдангиа нэхэмжилж байна гэж ойлгож болох уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Нэхэмжилж байгаа хохиролд ямар нэгэн байдлаар нэмэгдүүлсэн хүү, алдангийг нэхэмжлээгүй. Тухайн зээлийг олгосонтой холбоотойгоор Хөгжлийн банкинд учирсан алдагдлыг хүүгээр шилжүүлж, нэхэмжилж байгаа юм. Банкнаас улирал болгон баталдаг хүү шилжсэн хүү юм. Гэрээг үндэслэж ямар нэгэн нэхэмжлэл гараагүй.

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Улсын яллагч Хөгжлийн банкинд "Пирамид орд" ХХК 15 тэрбумын хохирол учруулсан гэдэг тооцооллыг гаргаж ирсэн. Шүүхээр энэ хохирлыг учруулсан гэж тогтоосон. Илүү есөн тэрбум төгрөгөө яах гэж байна. Хувь хишиг гэж үзэх үү. Эрүүгий журмаар нэхэмжлэх юм уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тэгнэ.

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Хан-Уул дүүргийн шүүх дээр 24 тэрбум төгрөгөө нэхэмжилж байгаа. Өнөөдөр энэ хурлаар бас нэхэмжилж байгаа. Та нар энэ хохирлоо эрүүгийнх юм уу, иргэний журмаар гаргуулна гэж тооцож байна уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Шүүхийн эрх хэмжээний асуудлыг бид дүгнэх боломжгүй. Гэмт хэрэг мөн эсэх асуудлыг ярьж байгаа. Санхүүжилтын шийдвэр гаргаж байгаагаас хойш хийгдсэн ажиллагаанууд бүгд гэмт хэрэг биш гэсэн. Магадгүй шүүхээс гэмт хэрэг биш гэсэн шийдвэр гаргавал хэрэг нь үргэлжилнэ гэсэн үг. Гэмт хэрэг мөн гэвэл тэр ажиллагаа маань олгох ёсгүй зээл гэдэг үндэслэлээр хүчингүй болно. 

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд нэхээд байгаа 24 тэрбум төгрөг, энэ шүүх дээр нэхэж байгаа 24 тэрбум төгрөг хоёр өөр ойлголт уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тийм. Хоёр өөр ойлголт. Гэмт хэрэг мөн гэж үзсэн тохиолдолд өнөөдрийн шүүх дээр тавьж байгаа хохирлын асуудлыг ярина. Тооцоолж байгаа аргачлал нь ямар нэгэн гэрээнд үндэслээгүй, тухайн зээлийг олгосноос болоод Хөгжлийн банкны үйл ажиллагаа хохирсон гэж тооцооллоо гаргасан. Нотлох баримт шинжлэн судлахад маш тодорхой гарч ирнэ. 

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Эрүүгийн шүүх нөлөөлсөн гэвэл 15 тэрбум төгрөгөөр нь тогтооно. Танайд алдагдалтай юм биш үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Хөгжлийн банкнаас холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Ямар хэмжээгээр хэрхэн шийдвэрлэх, гэмт хэрэг мөн эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. 

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-За. Нийт 15 тэрбумын хохирол учруулсан гэдгийг шүүх тогтоосон гэж бодъё. Тэгвэл үлдсэн есөн тэрбумаа иргэний шүүхээр нэхэмжлэх үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Шүүхээс гэм буруутай юу, гэм буруугаас учирсан хохирлыг хэмжээг яаж тогтоох вэ. Аль алийг нь шүүх шийдээгүй байна.

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-"Пирамид орд" компанийн Хөгжлийн банктай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Гэрээ сунгахтай холбоотой хүсэлт компаниас гаргаж, ирүүлсэн үү?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Сунгалттай холбоотой хүсэлт тавиагүй. Харин барьцаа хөрөнгийг борлуулахтай холбоотой хүсэлт тавьж байсан.

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-н.Гүрбазар та 2017-2018 оны үед та Хөгжлийн банкинд ажиллаж байсан уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Би ажиллаж байгаагүй. 2018 оны есдүгээр сараас ажилласан. 

13 : 16
2023-5-8

"Хөгжлийн банкнаас "Эрдэнэс Монгол" ХХК-д нэхэмжлэл гаргаагүй"

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, Н.Мөнхбатын өмгөөлөгч н.Хүрэлбаатар:

-"Эрдэнэс Монгол" ХХК-д өгсөн зээлтэй холбоотой асуудалд хэн нэгнээс юм нэхэмжлээгүй гэсэн. Би зөв ойлгосон уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Та зөв ойлгосон байна. Хөгжлийн банк нэхэмжлэл гаргаагүй.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, Н.Мөнхбатын өмгөөлөгч н.Хүрэлбаатар:

-"Бэрэн" группийн гангийн үйлдвэрт олгосон 17.6 ам.долларын санхүүжилт болон гурван зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн хохирлын дүн, Хөгжлийн банкны дүрэм журам, ТУЗ-ийн албан ёсны хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарсан уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Шийдвэр гаргаагүй байгаа. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, Н.Мөнхбатын өмгөөлөгч н.Хүрэлбаатар:

-Яагаад гэхээр зээлийг эрсдэлийн сангаас хаах саналыг Зээлийн хороо гаргаж, ТУЗ-д танилцуулж шийдвэрлэнэ гэсэн зүйл бий. Тэгэхээр эрсдэлийн сангаас хасаагүй юм байна тэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Өнөөдөр тухайн зээлийг хууль мөрдөж олгосон уу гэдэг асуудлыг хэлэлцэж буй. Энэ ажиллагааны хүрээнд зээл хэвийн хуулийн дагуу олгосон гэж үзвэл таны сая ярьсан шиг Зээлийн үйл ажиллагаа болон зохих журмаар хэрэгжүүлээд явна. 

12 : 16
2023-5-8

"Хөгжлийн банкны шаардлага хангахгүй дүгнэлтэд нөхцөл тавьж зээл олгосон"

Өмгөөлөгч н.Баатарбилэг:

-Шүүх хурлаар хэлэлцэж байгаа төслүүдийн ихэнхид нь нөхцөл тавьж зээл олгосон асуудал байдаг. Тэгэхээр энэ нөхцөл тавьж байсан шаардлага шалгууруудаа хангаж зээл олгосон юм уу, хангахгүй зээл олгосон юм бэ. Хэдэн хувь нь шаардлага хангасан гэж үзэж зээл олгосон юм бэ. Зээл судалж байгаа газар хэлтсүүд тухайн зээл эрсдэлтэй, шаардлага  хангахгүй байна гэж дүгнэдэг. Тэгэхээр тэр дүгнэлтүүд дээр нөхцөл тавьж зээл олгосон байна. Энэ нь Хөгжлийн банкны дүрэм журам, хуулийн шаардлага хангаж байгаа юм уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тодорхой хариулт өгөх боломжгүй. Учир нь нэгбүрчлэн материалаа харж байж хариулна. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны хууль, дүрмийг хангахгүй гэж үзэж байна. Зээлийн шаардлага хэзээ хангагдах ёстой вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Жишээлбэл, ТЭЗҮ-г хамгийн түрүүнд харна. Тэгж байж эдийн засгийн үр өгөөжтэй эсэхийг судална. Анхнаасаа байж судалгаа эхэлнэ. Тэр шатанд эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх ёстой. 

Өмгөөлөгч н.Баатарбилэг:

-Нэг компанийн гүйцэтгэх захирал асуултад хариулахдаа "Манайх хохирол хүлээсэн" гэж байгаа. Компани хохирол хүлээж байгаа юм уу, Хөгжлийн банк хохироод байна уу. Энийг тодруулбал?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Битүүмжлэлтэй Хөгжлийн банкны байршуулсан хөрөнгөөр тухайн битүүмжийг барьцаалсан зээлийг төлүүлчихээд, 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нээс төлүүлчихээд, тэр зээлээ төлөх гэж долоон жил болсон асуудал гарсан. Тэрийг л хэлж байгаа юм. 

"Энержи ресурс" компанийн өмгөөлөгч н.Даваабилэг:

-"Эрдэнэс Монгол" компанитай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ямар арга хэрэглэж байсан бэ. Барьцааны зүйл нь юу байсан бэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Шууд нотлох баримт шинжлэн судлах мэргэжилтэн биш учраас цээжээр хариулж мэдэхгүй байна. Шууд хариулт өгөх боломжгүй. Тухайн үед байгаагүй. Зээл нь 2010-аад оны асуудал. Энэ хугацаанд бид нотлох баримтад тулгуурлан мэдээлэлтэй болж буй. 

"Энержи ресурс" компанийн өмгөөлөгч н.Даваабилэг:

-Хөгжлийн банк бол төрийн өмчит банк. Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д зээл олгохдоо тусгай журам, хөнгөлөлт байдаг уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Тусгай журам байхгүй. Зөвхөн барьцаа хөрөнгө дээр төрийн өмчит компанийн барьцаа хөрөнгийн хэмжээг тухайлан хамаарахгүй гэсэн зохицуулалт бий. 

"Энержи ресурс" компанийн өмгөөлөгч н.Даваабилэг:

"Энержи ресурс" компани Хөгжлийн банктай ямар харилцаанд орсон юм бэ. Иргэний нэхэмжлэгч биднээс юу нэхэмжилж байгаа юм бэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Бид нотлох баримтыг шинжлэн судалж байж хариулна. Хөгжлийн банкнаас "Энержи ресурс" компаниас ямар нэгэн юм нэхэмжлээгүй. 

"Энержи ресурс" компанийн өмгөөлөгч н.Даваабилэг:

-Тэгвэл "Эрдэнэс Монгол" ХХК-иас нэхэмжилж байгаа зүйл бий юу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-"Эрдэнэс Монгол" ХХК-иас зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа зүйл бий. 

10 : 24
2023-5-8

Таван тэрбум төгрөгөөс дээш зээлийг ТУЗ-ийн шийдвэрээр олгоно

Шүүх хуралдаан эхэллээ. Хохирогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчдөөс асуулт хариулт авах, хэрэгт дуудагдсан гэрчүүдээс мэдээлэг авч байна. 

Улсын яллагч:

-Хөгжлийн банкны хуульд заасан нөхцөл шаардлагуудыг аль үе шатандаа зөрчсөн юм бэ. Нөхцөл заасан шаардлагууд зээл олгох шийдвэр гарснаас хойш хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд хүчингүй болгож болох уу. Зээл олгох шийдвэр гэж юуг хэлээд байгаа юм бэ. Аль үе шатандаа шийдвэр гардаг юм бэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Хөгжлийн банкны тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 10-нд батлагдсан. Энэ хуулийн 10.1 зүйлд заасан долоон шаардлага бий. Энэ шаардлагыг одоо бүрэн хангасан байхаар хэрэгжүүлж явж байгаа. Хэзээ шаардлага хангагдах ёстой вэ гэхэд банкны судалгаа хийж эхлэхэд хуулийн шаардлага хангасан материалуудыг үндэслэж, судалдаг. Судалж байгаад Зээлийн удирдлагын хороо дүгнэлтэд үндэслэж, шийдвэр гардаг. 

2011 болон 2017 оны Хөгжлийн банкны тухай хуульд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагуудыг тавьж өгсөн байдаг. Шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд судалгааг хийх ёстой. Өмнө нь 2012 онд Зээлийн үйл ажиллагааны журамд үүнийг зохицуулаагүй байдаг. Үүнийг 2018 оны Гүйцэтгэх захирлын тушаалаар үйл ажиллагааны журам, 2017 оны ТУЗ-ийн тогтоолоор баталсан төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэж тусгасан. Хуулийн шаардлага урьдчилж биелэгдсэн байх ёстой гэдэг нь харагдаж байна. Тухайн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх журамд мэргэжлийн хороодоос татгалзсан дүгнэлт гарсан бол шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд санхүүжилт олгох шийдвэр гаргахгүй, татгалзсан шийдвэр гаргана гэж тусгасан байдаг. Таван тэрбум төгрөгөөс дээш зээлийг ТУЗ-ийн шийдвэрээр олгоно гэж зааж өгсөн. 2017 оны хуулиар Зээлийн удирдлагын хороо зөвхөн дүгнэлт гаргаж, 0.6 хувьтай тэнцэх хэмжээний хүүг гүйцэтгэх захирал гаргах, түүнээс дээш санхүүжилтийг ТУЗ гаргахаар зохицуулсан. 

Улсын яллагч:

-Өнөөдрийн хурлаар хэлэлцүүлж буй 19 төсөл хөтөлбөр байна. Зээл нь төлөгдсөн, зээлээ төлж дуусаагүй төсөл хэд байгаа вэ. 

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Одоогоор гурван компанийн зээл бүрэн төлөгдсөн. 

Улсын яллагч:

-Зээлийн гэрээн дээрх хуваарийн дагуу мөнгөө төлсөн компани хэд байгаа вэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Яг хуваарийн дагуу зээлээ төлсөн компани байхгүй. 

Улсын яллагч:

-"Бэрэн" групп 2014, 2017, 2018 онд гурван удаагийн зээл авахдаа 84.6 тэрбум төгрөгөөс үндсэн төлбөрт хэдийг төлсөн бэ?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-Холбогдох материалыг харж байж хариулах боломжтой байна. 

Улсын яллагч:

-"Шинэ Яармаг" төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 2012 онд БНХАУ-ын "Экзим" банкинд 84.8 тэрбум төгрөгийн баталгаа гаргасан. Энэ гэрээ цуцлагдсан уу?

Хохирогч болох Хөгжлийн банкны төлөөлөгч:

-2012 онд 83.3 тэрбум төгрөгийн баталгааг Хөгжлийн банкнаас "Шинэ Яармаг" төсөлд зориулж Хятадын "Экзим" банкинд гаргасан. Тухайн баталгаа гаргаснаас хойш тус компаниас баталгааны шимтгэлийг жил бүр төлж байсан. 2015 онд Засгийн газрын 117 дугаар тогтоолтой холбоотойгоор 50 сая ам.доллар нэр төдий байсан. 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл баталгаа байсан боловч ямар нэгэн үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаагүй, шимтгэл төлөлгүй байсан. Зургаан жилийн дараа баг гарган ажилласан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж