Жүдо ДАШТ: Эхний өдөр Испани, Японы тамирчид түрүүллээ

Жүдо ДАШТ: Эхний өдөр Испани, Японы тамирчид түрүүллээ

Жүдо ДАШТ: Эхний өдөр Испани, Японы тамирчид түрүүллээ

Жүдо бөхийн ДАШТ өчигдөр/2023.05.07/ Доха хотноо эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 99 орны 657 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд Оросын тамирчид оролцож, Украин бойкот хийснээрээ онцлог байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, эмэгтэйчүүдийн -48 кг-ын барилдаанууд болов. Монгол Улсаа төлөөлөн -60 кг-д Э.Ариунболд, -48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар өрсөлдсөн.

Э.Ариунболд жингийнхээ С хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Узбекистаны Дилшодбек Баратовын эсрэг хийн ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Өнгөрсөн жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан түүнийг энэ жил дахин медаль хүртэх болов уу гэж жүдо сонирхогчид хүлээж байсан ч тийм зүйл тохиосонгүй.

Энэ жинд Испанийн Франциско Гарригос түрүүлж, Дилшодбек Баратов мөнгөн медаль, Гүржийн Георги Сардалашвили болон Өмнөд Солонгосын Лий Харим нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү В хэсэгт багтаж, эхлээд Чилийн Мари Ди Варгас Лейг, дараа нь Бурундигийн Сигнолине Каняамунезаг тус тус ялсан ч дараагийн барилдаандаа Казахстаны Абиба Абужакыновад ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв. Харин Г.Наранцэцэг D хэсэгт багтаж, эхлээд Тунисийн Оумаима Бедиоуиг, дараа нь Австрийн Катарина Танзерыг тус тус ялсан ч удаах барилдаандаа Бразилын Аманда Лимад ялагджээ.

Энэ жинд Японы Цүнода Нацүми түрүүлж, Францын Ширине Букли мөнгөн медаль, Японы Кога Вагана болон Италийн Ассунта Скутто нар хүрэл медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-08 202.126.90.63

Hi

Avatar

Нэргүй 2023-05-08 64.119.24.173

Amjilt

Avatar

Зочин 2023-05-08 202.126.90.151

Агуу бөхийн орон монголын бөхчүүд хаачсан юм бэ, эсвэл монгол бөхийн орон байхаа болино юу

Avatar

бодит байдал 2023-05-08 64.119.23.105

Манайхны барилдаан л сайжрахгүй л байна даа , дороо дэвхэцсээр л байна. Түрүүлдэг испани жудочийг хар, өөрийгөө ялж алдар цуут Такато аваргыг хүртэл дийлж улмаар түрүүллээ.Манай 48кг-ын сугалаа бол маш ээлтэй байв,даанч нөгөө 2 маань боломжийг ашиглах талаар ямар ч чармайлт гаргасангүй ийм байхад Олимпид лав л 48,60-аас ямар нэг мэдаль горьдох хэрэггүй юм байна.

Avatar

Нэргүй 2023-05-08 43.242.242.59

Манай зарим бөхчүүд үнэн ү****ц нэг загварын барилдаан үзүүлэх юмаа. Өчигдөрийн 3 даанд ч хариуцлаггүй барилдлаа. Энэ олон жил барилдчихаад ур чадвар нь дээшилдэггүй юмуу.өөрсдийнхөө барилдаанд огт дүгнэлт хийдэггүй юм байна. Багш нар нь ч түүнийг нь хэлж зааж чаддаггүй бас мэддэггүй юм байна. Тийм байж амжилтын тухай бодоод ч хэрэггүй. Ард түмэн тэдэнд итгээд хүлээгээд байдаг. Эдний байж байгаа байдал нь иймэрхүү. Залуу халаа сайн үеэ огт бэлдэхгүй байна.нэг жинд нөгөө л ү****ц барилдаантай хүн

Avatar

blrinxt; 2023-05-08 216.38.195.74

INs

Avatar

Нэргүй 2023-05-08 216.38.195.74

-#+##

Avatar

GADNI NURAAGCH OPUULGYI BAIX, FXYCHILJ_ 2023-05-08 216.38.195.74

byzrljnoirmglyylj, xylglj

Avatar

Нэргүй 2023-05-08 203.17.23.177

БУДААНЫ ОРНЫ ХҮҮХДҮҮД БУДАА БОЛООД Л ДУУСЛАА ДАА

Avatar

Зочин 2023-05-08 202.126.90.151

Энэ Ариунболд гээч нөхөр биеэ сайн тооцжээ, жилийн дотор муудлаа муудлаа гэхэд ингэж муудна гэж байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж