Хүүгийн биед гэмтэл учирсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Хүүгийн биед гэмтэл учирсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ

Хүүгийн биед гэмтэл учирсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ
НЭМЭЛТ
-Хэргийн мөрдөн шалгалтын ажилтай холбоотой Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. Тавдугаар сарын 7-ны өдрийн 17:55 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийг зодоод байна байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй Н нь гурван настай хүүхдээ өмөөрч, 14 настай хүүхдийн биед халдсан нь тогтоогдсон.
14 настай Т нь үрлэн сумтай буугаар гурван настай хүүхдийн толгойд санамсаргүй байдлаар оносон юм байна лээ. Тэгээд аав нь хүүхдээ өмөөрч, 14 настай хүүхдийн биед халдсан. Одоогийн байдлаар 14 настай хүүгийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүй зөвөлгөө өгөх чиглэлээр Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдсэн. 14 настай хүүхдийн аав, ээж гомдол гаргасан. Бусдын биед халдсан учраас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл болно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 14 настай хүүхдийн биед гэмтэл учирвал эрүүгийн хэрэг үүсгэж шалгана. Хэрэв биед нь гэмтэл учраагүй бол Зөрчлийн хэргээр шалгана. Сошиал сүлжээнд гурван настай хүүг бөмбөгөөр оносон гэсэн байна лээ. Шалгалтын явцад үрлэн сумтай буу болох нь тогтоогдож, хурааж авсан гэлээ.

Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан үрлэн сумтай бууны бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг өчигдөр /2023.05.07/ нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Тухайн этгээд тоглоомын талбайд хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд тухайн бичлэг дээр "2, 3 алгадсан шүү" гэж дээрэнгүй өнгө аясаар хэлжээ.
Ямартай ч тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдийг олж тогтоон, мэдүүлэг авч эхэлсэн байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд эрүүл байсан бөгөөд хүүхдийг нь бөмбөг оноход бухимдаж тухайн тоглож байсан өсвөр насны хөвгүүнийг очиж цохисон байна. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр мөрдөн шалгаж ажил дуусаагүй бөгөөд Зөрчлийн болон бусад холбогдох хуулиар хариуцлага тооцно гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж