Ньюс хөтөч: "Shilen.gov.mn" сайтад нээлттэй байршсан мэдээллийг танилцуулна

Ньюс хөтөч: "Shilen.gov.mn" сайтад нээлттэй байршсан мэдээллийг танилцуулна

Ньюс хөтөч: "Shilen.gov.mn" сайтад нээлттэй байршсан мэдээллийг танилцуулна

Ньюс агентлаг өнөөдөр /2023.05.08/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 

09:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газарт Хилийн цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээрээ тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 9008-8881.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.

11:00 цагт: Төв шууданд ЦХХХЯ-наас "Шил ажиллагаа"-ны хүрээнд "Shilen.gov.mn" сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн талаар танилцуулна. Утас: 9910-3830.

11:00 цагт: Татварын ерөнхий газарт Татварын өдрүүд эхэлж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдийг зарлана. Утас: 8007-0366.

"ЗМ" сонины мэдээллийн төвд:

11:30 цагт: Худалдаа эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэнэ.

12:00 цагт: Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртлэх хатуу хучилттай автозамын тeндeрийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар автозамын компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн театрт Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын хэвлэлийн хурал болно.

18:30 цагт: “Улаан гэр” арт галерейд Гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн "Цэг биш, таслал" бие даасан гэрэл зургийн болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж