УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөх асуудал дуншиж эхэллээ

УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөх асуудал дуншиж эхэллээ

УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөх асуудал дуншиж эхэллээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллах томилолт өвөртөлсөн өдрүүд энэ долоо хоногт үргэлжлэх нь.

Монгол Улс ХХ зуунд дөрвөн Үндсэн хууль баталсан түүхтэй. Тухайлбал, 1924 оны Үндсэн хууль нь 15 жил, долоон сар, таван өдөр үйлчилсэн. 1940 оны Үндсэн хууль нь 20 жил, долоон өдөр хүчинтэй байсан. Харин 1960 оны Үндсэн хууль нь 31 жил, зургаан сар, найман өдөр хүчинтэй үйлчилсэн байна. Харин бидний хэлж заншсан ардчилсан шинэ Үндсэн хууль нь өнөөдрийг хүртэл үйлчилсээр байна.  Энэ хугацаанд батлагдсан Үндсэн хуулиудад тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлтүүд хийгдсээр ирсэн байдаг. Нэмэлт, өөрчлөлтийн тухайд 1924 оны Үндсэн хуульд нийт долоон удаа дөрвөн зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 1940 оны Үндсэн хуульд найман удаа 43-н зүйлд, 1960 оны Үндсэн хууль 13 удаа 68 зүйлд өөрчлөлт орсон байна. 1992 оны Үндсэн хуульд нийт дөрвөн удаа, нийт давхардсан тоогоор 24 зүйлд нэмэлт өөрчлөлт хэдийнэ оруулаад байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш  хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Үндсэн хуулийг эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бираагийн Чимэд гуай онцолсон байдаг. Мөн Үндсэн хуулийн үнэ цэнийн тухайд “…Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг. Тиймээс хуулийн зүйл заалт бүр, үг үсэг, цэг таслал бүр утга агуулдаг учраас Үндсэн хуулиа ухаж ойлгосны дараа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй талаар нэгэнтээ хэлсэн байдаг. Түүний хэлснээр болж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” гэсэн тодотголтой болж үлдсэн юм.

ДОРДУУЛСАН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ДОЛООН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЖАГСААВ

1. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ.

2. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуулыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулж, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн нь УИХ-ын гишүүд чуулгандаа ирэх нь ховордсонтой холбоотой өөрчлөлт юм.

3. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн асуудлыг босгосон.

4. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан.

5. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг эхний хэсэг хэвээр ”УИХ-ын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. Бүлэггүй гишүүний дэд даргаар сонгогдох эрхийг хассан гэх шүүмжлэл дагууллаа.

6. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг эхний хэсэг хэвээр үлдээж, “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмсэн. Хэрэв санал зөрвөл Ерөнхийлөгчийн “дээгүүр алхах” эрхийг 2000 оны нэмэлтээр нээж өгчээ.

7. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн байна.

Ийнхүү дордуулсан долоон өөрчлөлт хэмээх тодотголтой нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсны дараа дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж эхэлсэн юм.

Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг 2008-2019 онд нийт долоон удаа байгуулагдаж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн батлагдсан юм. 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулахыг ийнхүү дэмжин, баталсан түүхтэй.

Үндсэн хуульд оруулсан  2019 оны нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлийг баримталж нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдгийг тухайн үед тодотгож байв. Энэ үед оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээс  Ерөнхий сайдад олгосон эрх мэдэл болоод тогтвортой Засгийн газартай байхын тухайд оруулсан өөрчлөлтүүдийг нэхэн сануулж байна.

Ерөнхий сайдад олгосон эрх мэдэл ба тогтвортой Засгийн газар

Аливаа улс бүрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг гол төрийн институти бол Засгийн газар. Тиймдээ Засгийн газар тогтвортой байх ёстой. Гэтэл Монгол Улсад сүүлийн зургаан парламентын үед 14 Засгийн газар солигдсон байна. Харин ХБНГУ-д Ангела Меркель 2015 оноос хойш засагласан. Тиймээс бид бусад орны жишгээр Засгийн газраа тогтвортой байлгаж, бодлогоо урт хугацаанд боловсруулдаг байх нь чухал гэдгийг өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “ДеФакто” мэтгэлцээнд оролцохдоо дурдаж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь том сэдэв ч гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тэлэхэд чиглэсэн юм.Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд УИХ хяналт тавих үндсэн зарчимтай. Гэтэл манай улсын Засгийн газарт ихэвчлэн УИХ-ын гишүүд ажиллах болсон. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө ажилд хяналт тавьдаг болсон гэсэн үг. Үүний улмаас хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдаж буй. Тиймээс Үндсэн хуулийн 39.1-т Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоосон юм.  Ерөнхий сайд танхимаа байгуулахдаа Засгийн газрын гишүүдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлж, томилуулдаг. Ингэснээр Засгийн газрын гишүүд улс, нийгмийнхээ эрх ашгийн төлөө бус томилсон УИХ-ынхаа гишүүдийн хэлснээр ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Үүнээс гадна Засгийн газар танхимын зарчмаар нэгдсэн бодлого, шийдвэртэй ажиллаж чаддаггүй тухай шүүмжлэл ч гардаг. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг байх зохицуулалтыг Үндсэн хууль тусгасан юм. Харин танхимын гишүүд УИХ-д тангараг өргөх юм. Мөн Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох заалт тусгаснаар сайд нар нэгдмэл зорилготой, хариуцлагатай, танхимын зарчмаар ажиллах шаардлагатай болно хэмээн тодотгов. Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид сонгогдсон хүн нэг удаа улиран сонгогдох боломжтой. Үүний улмаас Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд хэт улс төржиж, УИХ, Засгийн газрын ажилд тушаа болох нь элбэг. Харин нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил  эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажиллах байдал зогсоно гэж үзсэн. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оноос хэрэгжиж эхлэхээр заасан байдаг.

Үндсэн хууийн Цэцийн шийдвэрээр өөрчлөлдсөн ҮХНӨ

Дээрх өөрчлөлтийн хүрээнд бий болсон эрх мэдлийн тэнцэл эргэж алдагдахад хүрэв. Учир нь  УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасантай холбоотойгоор Цэцийн дүгнэлт гарсан.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "… Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэнтэй нийцэхгүй байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/06 дугаар магадлал, мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

хэмээн шийдвэр гарснаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан УИХ-ын дөрвөн гишүүн давхар дээлтэй байх зохицуулалт хүчингүй болж Ерөнхий сайд танхимын сайдуудаа парламентаас бүрдүүлэх боломж бүрдсэн юм.

Харин энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн 01 болон 02 дугаар тогтоолыг үндэслэн  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөхийг зорьж байна. Цаашид Монгол Улс УИХ-ын 152 гишүүнтэй байж түүнийхээ 50 хувийг мажоритор, 50 хувийг пропорциональ тогтолцоогоор сонгодог байх эсэхийг ийнхүү ард түмнээсээ асуухаар УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж эхэллээ. Үндсэн хуульд тоо, тогтолцооны өөрчлөлт оруулах эсэхийг гагцхүү мэргэн ардын ухаан мэдэх биз ээ. Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөх асуудал дуншиж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-05-08 202.21.100.59

УИХ 152 гишүүнтэй байхыг эрс эсэргүүцэж байна. Олон улсын жишгээ хараач ээ. Мөн Давхар дээлний асуудлаа одоо больж үз. УИХ-ын баталсан Үндсэн хуулийн зүйл заалтыг буруу гэж дүгнэлт гаргадаг Үндсэн Хуулийн Цэц гэж юу байхав дээ. Үндсэн хуулийн цэц чинь бусад хуулиуд үндсэн хуульд нийцэж буйг хянадаг болохоос биш Үндсэн Хуулийг хянадаг байгууллага биш. Үндсэн Хуулийг хянадаг, хүчингүй болгдог, өөрчилдөг УИХ-аас өөр систем байна гэдэг маш буруу шүү

Avatar

Зочин 2023-05-08 192.82.75.224

Өнгөрсөн 30 гаруй жилд албан тушаал, эд хөрөнгө, мөнгө төгрөгийн авлига манай нийгэмд ноёрхож байснаас ард иргэдийн амьдрал дээшлэхгүй сүүлийн жилүүдэд улам бүр дордох хандлагатай болов.

Avatar

Зочин 2023-05-08 192.82.75.224

МАН, АН-ын дээд удирдлага, эрх мэдэлтэй нөхдийн дийлэнх олонхи ямар нэгэн байдлаар их бага хэрэгт холбогдож ёс зүйгүй байдал гаргасаар байгаа бөгөөд ноцтой хэрэгт холбогдсон эрх мэдэлтэй зарим нь ямарч хариуцлага хүлээхгүй, тэдний хэргийг зориудаар сунжруулж хугацаа хожих замаар замхруулж байгаад олон нийт зэвүүцэн жигшиж байна.
Өнгөрсөн 30 гаруй жилд албан тушаал, эд хөрөнгө, мөнгө төгрөгийн авлига манай нийгэмд ноёрхож байснаас ард иргэдийн амьдрал дээшлэхгүй сүүлийн жилүүдэд улам бүр дордох

Avatar

Зочин 2023-05-08 192.82.75.224

ажиллагаанд шууд нөлөөлж байхад үүнийг анхаарч дүн шинжилгээ хийж, асуудалд иж бүрэн судалгаатай хандахын оронд зөвхөн гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр өрөөсгөл бодлого, байр суурь баримталж байгаа юм. Энэ байдал ард түмнийг хэтэрхий басамжилж байна гэж үзэхэд хүргэж байна.

Avatar

Зочин 2023-05-08 192.82.75.224

Одоогийн нөхцөлд 76=152, иймд өндөр мэргэжил мэдлэгтэй,туршлагатай, ёс зүйтэй, сэтгэл ариун, өргөсөн тангарагтаа үнэнч, шуналгүй зэрэг шалгуурт тэнцсэн гишүүн 76 цөөдөхгүй ээ. Энэ тоо өнөөгийн нөхцөлд тохиромжтой байгаа юм. Хамгийн чухал асуудал бол намууд зөв хүнээ сонгож сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүд цөөн тоондоо бус бүтэлгүй хүмүүс УИХ гишүүн байгаа нь өнөөдрийн бодит байдлаас харагдаж байна. Гэтэл Засгийн газар, УИХ ийм бодитой илт тодорхой нөхцөл байдал нийгмийн амьдралын

Avatar

СОНГОГЧ 2023-05-08 202.9.46.238

152 NO NO NO

Avatar

Нэргүй 2023-05-08 43.242.241.151

Зоригтой өөрчлөх л хэрэгтэй. Ингээд хий эргэж дахиад хэдэн жил заваарахав дээ. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ төдий билэгдл эцэг хууль. Гар хүрч болохгүй гэсэн юм байхгүй. Уг нь бүхэлд нь шинээр бичих байсийн. 1924 онд анхны ҮХ, дараа нь 1940, 1960, 1992 гээд хамгийн багадаа 16, ихдээ 32 жилийн дараа Монгол Улс шинээр ҮХ-иа бичиж ирсэн шд. 92 онд Үндсэн хууль шинээр баталж байх үед нийгэм, эдийн засаг, хүн амын тоо ямар байв. Наад зах нь гар утас, интернэт, сошиал харилцаа сураггүй блаа шд.

Avatar

Нэргүй 2023-05-08 202.179.21.194

Энэ УИХ хийж чадахгүй больсон нь дээр. 1 жил хүрэхгүй хугацаанд 3 дахиа өөрчлөнө гэж юу гэсэн үг бэ. 2 дахь өөрчлөлт бол төрийн эсрэг гэмт хэрэг шүү. Үндсэн хуулийн цэц ял үүрэх л учиртай. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт олон байгаа. Жишээ нь Ерөнхийлөгчийн соэнууль, засаг захиргааны өөрчлөлт, УИХын хугацаа, хариуцлага, чиг үүрэг, сонгуулийн тогтолцоо гэх мэт

Avatar

иргэн 2023-05-08 103.111.68.3

Гишүүд нь тойрогтоо ажиллаж асууна гэдэг хулхидаж байгаа хэлбэр байх. Бүх орон даяар ҮХНӨ-ийн талаар санал асуулга явуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-05-08 202.9.47.35

Улс орныг хөгжүүлхэд гишүүдийн тоо биш халдашгүй дархан эрх луйвар хийх бамбай

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-08 202.21.107.15

Одоо байгаагаа цөөлөх хэрэгтэй… ЮУЧ хийхгүй УИХ ын гишүүдээр юу …хийж ТЭЖЭЭЖ 5 сая орчим цалин өгөөд МАШИН…ЖОЛООЧ..ТУСЛАХ г.м олон орон тоог цалинжуулах ве??? Сонгуулийн үед БИ ЧАДНА6…ХЭМНЭНЭ….гээд ГИШҮҮН болохоор айчлалд ГАДААДад яваа дэлгүүрт явна…. гээд л хүмүүс ярих юм…..УИХ цөөлөх ХЭРЭГТЭЙ…….Гадаадад авгай хүүхэдтэйгээ явдагийг нь ЗАРДЛЫГ НЬ өөрсдөөр нь төлүүлээч ээ….

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.84.45

Hulgainii huvid bol tsuuhun bh tusmaa erhi medlee ashiglaj huivaldaad hiih magadlal ni ihsene,hulgaich nar ali boloh tsuuhun baij barigdahgui baihiig hicheedeg biz dee,tuunees bishaliv bugdeeree hulgai hiie geed olon hun tsugluulaad baidaggui shuu tiim bolohoor gishuudiin toog olon bolgoj bie biedee tavih hyanaltiig saijruulsan ni deer

Avatar

зочин 2023-05-08 202.21.116.171

УИХГ-ийн тоо 2 дахин нэмэгдсэнээр тэнд хулгайч, луйварчин, рекетчдийн тоо л 2 дахин өснө. Хулгай дээрэм улам гаарч, улс орны тусгаар тогтнол алдагдаж, иргэдийн амьдрал улам доройтно.

Avatar

иргэн 2023-05-08 103.9.90.100

Үндсэн хууль болохгүй байгаагаас, УИХ-ын гишүүд цөөхөн байгаагаас улс орон хөгжихгүй байгаа биш шүү дээ. Үүнийг хүн болгон мэдэж байгаа, тэр гишүүд ч мэдэж байгаа. Бизнесменүүдийг улс төрд гаргахаар тэд бизнесээ л хамгаалах хуульд илүү ач холбогдол өгнө гэдэг тодорхой. Хэдэн хувь нь бизнесмен байх ёстойг тогтоовол таарна. Одоогийн 76 гишүүдийн хэд нь яг эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байна вэ /0/, одоогийн байдлаар хэд нь гэмт хэрэгт шалгагдаж байна вэ, хүмүүс тэнэг биш харж л байгаа.

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.191.211

Гишүүдийн тоог 2 дахин нэмэгдүүснээр хулгаичид. луйварчид 2 дахин нэмэгдэнэ

Avatar

Зочин 2023-05-08 202.9.40.20

Ард түмэн дэмжихгүй. 100 хонинд 60 ухна гэж гишүүдийн тоог нэмэх шаардлаггүй. 24, 28 оны сонгуулийг можратаараар явуулах хэрэгтэй. Ард түмэн хэн хулгайч гэдгийг мэддэг болсон болохоор муу зам мөртэй хүмүүсийн орон зай хумигдаж байгаа.32 оны сонгуулиас эхлээд холимог тогтолцоотой явуулах нь дээр. Тэр болтол сайн мууг төрийн хуулиар хатуу шүүж цээрлэл хүлээлгэх ёстой. Одоогийн УИХ-ын гишүүдийн үлгэрийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Тэд ард түмний төлөө биш дахин сонгогдох аргаа л хайж яваа.

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.88.221

Оюуэрдэнэ огцор. Энэ засаг чинь хуулийн үйл ажиллагаа эрхэлсэн засаглал уу. АРД ТҮМНИЙ амьдрал туйлдаа хүрч, хүнсний бүтээгдэхүүн үнийн өсөлт утгаа алдлаа. Эдийн засгийн өндөр мэргэжилтэй час хийсэн эрүүл хүн тавьж дандаа боловсролгүй амьтдыг засгаас хөөж явуулах хэрэгтэй байна. Чойжилсүрэн мэтийн хулгайчид үүрлэсэн засаг огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж