Нохой зассан хүндээ ЯНАГ!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нохой зассан хүндээ ЯНАГ!

Нохой зассан хүндээ ЯНАГ!

1.

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэлээр суулгаж өгсөн нь МАН-ын гишүүдийг матрын нулимс унагахад хүргэв. Н.Учрал “Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг", Ц.Даваасүрэн “Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоо хамгийн сайн нь. Агуулга, стандартыг нь өөрчилж болохгүй”, Б.Энх-Амгалан “Монгол хүүхдүүд заавал англи хэл сурах албатай юу” гэх мэтээр англи хэлийг хоёрдагч хэл болохыг бүдүүн бүлгийнхэн эсэргүүцэж буй нь монгол дархлааг бодсондоо биш гэдгийг иргэд муухан гадарлахтайгаа. Угтаа ард түмнийг цагаан цаас гэж доромжилдог үе өнгөрсөн, англи хэл бол хэрэглээ, дэлхийн нийтийн хэл гэдгийг захын чавганц хэлээд өгнө. Гишүүдийн эсэргүүцлээс харахад өөрийнх  нь хүүхдүүд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх эрхтэй, эсрэгээрээ ардын хүүхэд англи хэлээр яривал Монголын дархлаа суларч, эх хэлэнд эрсдэл нүүрлэх юм гэнэ. БШУЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан, нэгэнтээ боловсролын салбарын бодлогыг нь тодорхойлж явсан хүний үг гэхэд  УИХ-ын гишүүн Б.Баярсайханы бодол дэндүү ахархан.

Н.Учралын тухайд нэгдүгээр ангиас нь англи хэл заадаг “Их засаг” сургуулийнх нь бизнест сөргөөр нөлөөлнө гэдгээс эмээсэн нь бараг үнэний ортой байх.  Ц.Даваасүрэнгийн хувьд Тавантолгой, Багануурын цахилгаан станц гээд Монголд ашигтай, хэрэгтэй төсөл болгоныг гацааж, нураадаг, түүний хэлсний яг эсрэгээр нь хийвэл Монгол зөвдөнө. Одоо  “Оросын тогтолцоо хамгийн сайн нь” гээд улс төрийн пропаганда хийгээд эхэлсний цаана хэн байгаа нь нэн ойлгомжтойуншигдаж байна.

Монгол хүүхдүүдэд англи хэлний хичээл заахыг эсэргүүцэгчдийн ихэнх нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарчид. "Хэл рүү халдана гэдэг хил рүү халдаж байгаагаас ялгаагүй" гэсэн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын суртал ухуулга үндсэндээ нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг танк орж ирнэ гэх үлгэрийн үргэлжлэл. Женкогийн зөвлөх байсан хүн энэ зэргийн тархи угаалтыг өлхөн хийх биз.

Эндээс дүгнэхэд элстэй гялгар уут цоолдог стратегиэ энэ удаад оросууд Монголын боловсролын салбарт  хэрэгжүүлэхийг санаархаж байгаа нь илт. Ийм учраас Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төслийг боловсрол талаасаа ч, бодлого талаасаа  яаралтай батлах шаардлагатай гэсэн үг.  Тэгээд ч даяаршсан нийгэмд дан ганц англи хэл сурах нь монгол хүүхдүүдэд хангалтгүй.

Үндсэний эрх ашиг, монгол дархлаагаа бодсон монгол хүн бүр үр хүүхдээ хэлтэй, хөлтэй болгох нь Монголын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно.  Харин ч Монголын ирээдүй “…..Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн” хуучин хүү байваас үндэсний аюулгүй байдалд илүү аюултай. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүнийг бэлтгэх нь Монголын тусгаар тогтнолын баталгаа юм.

2.

"Русский язык"-аа ч олигтой сураагүй монголчууд Оросын зуун жилийн суртал ухуулгаас одоо ч ангижирсангүй. Өвөг, дээдсийг нь буудаж хороосон үүх, түүхээ мартсан сармагчингууд өнөөдөр оросууд монголчуудыг тэмбүүнээс салгаж өгсөн гэж эндүүрдэг, орос хэлийг сурснаар дэлхийтэй хөл нийлүүлнэ гэж андуурдаг. Боловсролгүй, ядуу монголчуудын тархийг угаахад амархан, ганц Женко шиг хүмүүс ганцаардахгүй болохыг монголчууд 10 гаруй жилийн дараа ойлгож байна. Арван жилийн өмнө Монголд Х.Баттулга шиг баатар байгаагүй. Монголчуудаар нь Монголын эдийн засгийг хорлодог, улс төрийг нь самардаг, улсын бодлогыг нь нураадаг, сэхээтнүүдийг нь  хорьж, хөрөнгөтнүүдийг нь шоронд суулгадаг нь оросуудын нутагшуулсан технологи. Тэгвэл төмөр зам, эрчим хүчний төслүүд дээр хэрэлэглэсэн танид технологио боловсролын салбарт хэрэгжүүлэхээр санаархаж байгаа нь илэрхий болсон.

ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхэд залуус руу чиглэсэн пропаганда үе, үе хийдэг. Өнгөрсөн хавар гэхэд Монголын ЕБС-ийн 150 гаруй сурагч, багшид дайныг сурталчлах "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэдийгээр БШУЯ-наас тухайн үйл явдлыг үгүйсгэж, Л.Энх-Амгалан сайдын зүгээс “Дайн сурталчлах хуулиар хориотой. Бид тусгаар тогтносон, ардчилсан улсын иргэд. Бидний үр хүүхдүүдийн тархийг элдэв бохир суртал ухуулгаар "угаах" аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой" гэсэн тайлбар өгсөн ч оросуудын зүгээс монголчуудын үгийг үнэндээ гөлөөг ч гэж тоогоогүй юм.

Орос хэлээр ярьдаг хилийн чанад дахь бүх хүнийг “эх орон нэгтэн” буюу “нэг улсын, нэг нутгийн хүмүүс” гэж тооцох асуудал өнгөрсөн 2022 онд ОХУ-ын  Төрийн Думаар нь яригдах хэмжээнд өндөр авснаас харахад Монгол Улс боловсролын хөтөлбөртөө шинэчлэх хийх нь цаг үеийн шаардлага болсон байна.  Учир нь, 2022 онд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Монголд айлчлах үеэр Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон тухай Б.Батцэцэг сайд сэтгүүлчдэд мэдээлж байсан. Орос, Монголын хамтарсан сургууль бол Оросын суртал ухуулгын бааз нэгээр нэмэгдэнэ гэсэн үг.

3.

Монгол Улсын Үндсэн хуульд  “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй, "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж зааж өгсөн. Мөн "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг" болохыг суулгаж өгсөн.

Харамсалтай нь, өчигдрийн болсон хоёр жагсаалаас харахад Монголын нийгэмд айдас, аюул ойрхон иржээ.  Оросыг дэмжигчид нь цагдаагийн хамгаалалт дор, Оросыг эсэргүүцэгчид нь цагдаагийн хяналт дор үзэл бодлоо илэрхийлсэн нь ардчилсан гэх Монгол Улсыг дэлхийн шившиг болгов,. Нөгөө талаар Монголд үймээн самуун болбол Орос ч, Украин ч хохирохгүй. Тэгэхээр монголчуудад Монголын эрх ашиг нэгд байх учиртай.

Дэлхий сохор биш. Путины тавдугаар армиас болж, Монгол Улс жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болж мэднэ. Нөгөө талаасаа дайнаас дажин нь гэгчээр цөөхөн монголчуудад айлын асуудлаас илүү гэрийн амар амгалан чухал.

Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын 37 мянган хүнийг баривчлан шийтгэснээс 27 мянга гаруй нь буудуулж амь насаа алджээ.  Энэ бол  100 хүрэхгүй жилийн өмнө болсон явдал, бодит түүх, монголчуудын туулж ирсэн гашуун зовлон.  Ардчилал ялснаас хойшхи 30 гаруйхан жилд,

Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд  мартлаа гэж үү?!.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.84.20

Их мэдэгч Орос кашаар хоолож өсгөсөн С.Баяоаасаа асууцгаа.Та нөрын замыш заашч Ленин багш яинь гээ биз дээ

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.161.241

6настай хүүхдүүд монгол хэлээч сайн эзэмшээгүй эрхэлж тоглодог нас шүү малнуудаа.хуцаж байхаар хүүхдийг 8 настай сургуульд оруулж 10 жилтэй болго .

Avatar

Доктор.Дамдинсүрэн 2023-05-08 66.181.161.74

5-6 харин ч хүүхдийн сургахад сайн нас байдаг юм зөв зааж өгвөл элдэв зүйлстэй чадвартай хоёр хэлтэй болчихно гэсэн үг шүү Харин өөрөө битгий тэнэг юм яриад бай тусгай элит дээд зэргийн үнэтэй сургуулийн хүүхдийн боловсрол бага байхаас эхэлдэг гээд 5 настай байхад монгол хэлийг дуусгаад англи хэл зааж байдаг юм багад нь зааж өгвөл сайжрахаас биш муудсан хүн лав байхгүй

Avatar

Зочин 2023-05-08 202.9.46.40

Элбэг хулгайчын бичвэр найруулага яг мөн шүү.Угаасаа монголын эсрэг урвагч хулгайч.
Англи хэлийг хүссэн нь сураад явахад болно.Монгол хүн бүр заавал мэддэг байх албагүй.

Avatar

Зөнч 2023-05-08 64.119.23.105

орос троллууд оволзож байх чинь,ойрдоо хэдэн халтар рубль атгаж дээ.Монгол хүнд сөнөж байгаа улсын мөхөж байгаа орос хэл хэрэггүй ,мояа ояа босоо хэвтээ хөхдөгүүд ээ

Avatar

Англи хэл-ДЭЛХИЙН ХЭЛ 2023-05-08 202.21.108.3

БШУСАЙД Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ. БАЙНА. ДЭЭРХ СЭДЭВ БОЛ БОДИТ ҮНЭНГ ТОВЧ ТОДОРХОЙ ШУУД ХЭЛСЭН БАЙНА. 3 ДУГААР АНГИАС АНГЛИ ХЭЛЭЭ ЭХЭЛЖ ҮЗЭХ НЬ ЗӨВ ӨӨ.

Avatar

Нэргүй 2023-05-08 202.131.225.197

oros angli ali ali ni heregtei shuu malnuudaa

Avatar

ahgli heliig eserguutsej baina 2023-05-08 202.21.108.20

buh mongolchuud eserguutsej baina.OROS HYTAD HELiig mingol heltegee uzehed mongil hun delhid diildehgui shuu.fashist nato barunii uzel surtal mongol hund tohirihgii tsaashaa shuu

Avatar

Зочин 2023-05-08 192.82.69.37

Зөвлөлтийн сургалтын тогтолцоо барууны орнуудынхаас сайн гээд барууныхан өөрсдөө зөвлөлтийн тогтолцоо руу шилжиж эхэлж байна. Үүнийг Оросынх биш барууны орнуудын эрдэмтэд нь судалж бичиж баталж байгааг манайхан олж уншиж чадахгүйдээ байна. Хэдэн жилийн дараа хэн нь хаанахын ямар сургууль сонгодог болсон байхыг хараарай. Түүгээр л үнэлж болно. Энэ сайт маргаашийн юмыг харж, нийтэлж чадахгүй. Юмыг үл суурьтай хардаг нийтлэлч байхгүй, зүгээр л Элбэгээгийн харанхуй фанатууд.

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.182.198

орос гээд хийрхээд яах вэ 100 айлаас зайсан хүртэл хятад сургууль.питер морроу агсан хэлж байсан даа хятадууд бүх фронт дээр давшиж байна гэж .зам гүүр барилга банк соел урлаг боловсрол хэвлэл мэдээлэл гээд бүгд урд хөршийн нөлөөнд орсооор..ийм нөхцөлд англи хэлийг чухалд авч үзэхээс өөр аргагүй

Avatar

Нэргүй 2023-05-08 203.98.77.101

Тэрүүгээр яваа гайг битгий үүгээр дуудаад бай. Тэгж өмөөрч тэмцэлдмээр байгаа бол Украин руу нисцгээ. Онгоц, хил гааль чинь нээлттэй байна. "Саваагүй нохой саранд хуцах"-ын үлгэр шиг л юм болох юм. Бас "Дааганаас бус даравгараасаа болж унадаг"-ийн үлгэр хүлээж байгаа шүү.

Avatar

Зочин 2023-05-08 192.82.81.21

Ганц англи хэл гэж хуульчлах хэрэггуй Сонголтттой байх хэоэгтэй Тэгэж яривал монголчуудын хамгийн их сурч байгаа хэл бол солонгос шуу Германд сурахыг хусэж байгаа хуухэд багаасаа герман хэл узсэн нь дээр Ундсэн гадаад хэл гэж томьеолох буруу Гадаад хэл бол гадаад л хэл 3 р ангиас англи. Солонгос хятад оорос япон хэлийг сурагч оороо сонгож узнэ гэж томьеолох хэРэгтэй

Avatar

Бат 2023-05-08 202.126.90.69

Оросыг ойлгох гэж байгаа бол Дэлхийн сонгодог зохиолч болох Лев Толстой болон Чехов бусадын зохиолыг унших хэрэгтэй дээ. Тэдгээр зохиолчид орос орон ямар болох орос хүний мөн чанар, Оросын төрийн бодлого яамар болох талаар бичсэн байнаа. Өнөөдрийн Оросын хийж байгаа дайн бол Оросын хаадуудын бодлогын үргэлжил бөгөөд Дэлхийн хөгжлөөс хоцорсоноо дайнаар илэрхийлж байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2023-05-08 59.153.112.133

Монголчууд бид Д.Нацагдоржийн ХУУЧИН ХҮҮ-гээрээ, ХӨМӨРСӨН ТОГООН ДОТРОО л байх л дуртай улс даа ! Гадаад хэл сурахаараа л гадаадын хүн болчихно, гадаад ын тагнуул болчихно гэж байхгүй ш дээ ! Гадаад хэлээр юм уншсан хүн арай баялаг мэдлэг, мэдээлэлтэй л болно шүү дээ ! Одоо хар л даа, орос 10 жил төгссөн хүүхдүүд арайл сүрхий явж бна, 23-р сургууль төгссөн хүүхдүүд салбар салбартаа манлайлагч болоод байгааг хэн ч үгүйс гэхгүй !!! 10%-ийн Даваасүрэн, төрөлхийн хятад хэлтэй Б.Энх-Амгалан нтр о

Avatar

Нэргүй 2023-05-08 59.153.112.133

одоо больцгоовол яасым дээ !

Avatar

Нэргүй 2023-05-08 203.91.115.51

тийм байж болох уу

Avatar

Нэргүй 2023-05-08 103.57.94.119

ОРОС дипломтнууд оросдоо л амьдрах уу?
Орос ЕБСургууль төгссөн бол 3 дагч оронд хүлээн зөвшөөрөгдөж сургуульд суралцах уу?

Avatar

Нэргүй 2023-05-08 103.87.255.28

Ene Ouy tolgoi geed baruuniihandaa aldsan bayalgaa erguulj abah talaar bicheech. Orosiig muulaad baihaar visa ugdug yum baih daa

Avatar

Нэргүй 2023-05-08 122.201.31.129

Э-гийн сайт дандаа нэг талыг барьж солиорох юмаа. Энийг бичсэн "мэдрэл" Монголын тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр ирснийг мэдэхгүй гэж үү? Ер нь оросыг эсэргүүцээд бгаа, санхүүжилттэй жагсч, нийгмийг талцуулаад бгаа лалрууд 1945 онд бсан бол Монголын тусгаар тогтнолын эсрэг санал өгөх бсан байхаа. Тагнуул яагаад ажлаа хийхгүй бнаа. Твиттерт, бас фб-д улаан цайм гадны суртал ухуулга хийгээд бга нэр бүхий аймшигуудыг шалгаач. Монголчуудаа харийнханд матаж бгаа гаднын агентыг шалга!

Avatar

Зочин 2023-05-08 202.126.88.160

юу гэж тархи угаагаад байгаа барууны гахай вэ? тэр англи хэлээр чинь монгол дотороо дайн хийхээд байгаа юмуу чиний энэ бичсэн МОНГОЛ улсын эсрэг 100 % үймээн самуунд турхираад байна . хүүхэд бүр анли хэл сурч англиар сэтгэх албагүй шүү . эцсийн эцэст МОНГОЛ хэлтэй МОНГОЛ сэтгэхүйтэй хүн байх ёстой . Дэлхийн Монгол шиг өөрийн гэсэн үндэсний соёлтой орон дэлхий дээр хаана ч байгүй . Яагаад гэвэл одоохондоо бүх хүмүүс нь улс дотороо зөвхөн МОНГОЛ хэлээрээ харьцдаг юм шүү . Англи хэлтэй гуйлагчин б

Avatar

Нэргүй 2023-05-08 202.55.188.103

хуцдаг мал вэ чи чинь 😂😂😂 тэгээд учрал даваасүрэн 2 Х.Баттулгын хүмүүс юмуу. эргүү хүүр вэ гөлөг чинь. тэгээдч энэ янзаар .Х.Бттулга хэлмэгдүүлэлт явуулсан гэх байх шүү… ёстой ой ухаан шүү юм чинь хаааа хамаагүй тэнээд яваа мал байнадаа чи

Avatar

Нэргүй 2023-05-08 59.153.112.133

Хэрэвээ цаазаар авах ялыг түдгэлзүүлээгүй байсан бол Женко Ерөнхийлөгч байх үедээ баахан улс төрчдийг ЦААЗААР АВАХ байсан шүү !

Avatar

Сэтгэгдэл бичигч 2023-05-08 202.21.127.162

Ардчилсан улс бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. 37 оны хэлмэгдүүлэлтээр яг Оросуудын буудаж алсан нь хэд юм? Манайхан өөрсдөө бие биеэ далимдуулж буудаж алсан нь хэд юм? Үүнийг тогтоож чадахгүй байж бүгдийг Оросын эсрэг чиглүүлэх чинь утгагүй байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1915 оны 5 замын байлдаан, 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1945 оны тусгаар тогнолын төлөөх санал асуулга, 1961 оны НҮБ-н гишүүн болох бүгдийнх нь ард Орос байв

Avatar

Зочин 2023-05-08 202.126.88.160

Англи хэлтэнгүүдэд тархиа угаалгуулж Монгол улсын эсрэг ардичиллаар далимдуулсэн үхээрүүд сүүлийн үед олширч байна шүү

Avatar

Нэргүй 2023-05-08 202.126.89.55

оросуудын бичиж өгсөн түүхийг сайн уншжээ. одоо өөрсдөө түүхээ судал. яагаад оросууд энэ бүхнийг хийж өгөх болов гэдэг асуултын хариултыг олвол энэ бүхний учрыг олоход дөхөмтэй.

Avatar

Монгол хүү 2023-05-08 64.119.29.63

МАНКУРТ БООЛ-ын сэтгэхүйнээсээ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ САЛАХ БОЛ? ЯНХАНУУД ХЭРЦГИЙ ДОГШИН ХАРГИС ЗОДДОГ ХАРЦУУЛДАА ЯНАГ ХАЙРТАЙ гэж ч болох юм даа….

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.160.26

ОХУ-ын Гадаад тагнуулын алба (СВР)-ны ажилтнууд гадаад улс дахь соёлын төвүүдээр халхавчлан тагнуулын ажиллагаа явуулдаг гэж Путинтэй КГБ-ийн сургуульд хамт сурч байсан мэргэжлийн тагнуулч Ю.Швец ярьдаг. Тэд тухайн улсын төрийн албан тушаалтан, нийгэмд нөлөө бүхий ТББ-ын төлөөлөгчдийг элсүүлэн улсынх нь эсрэг хорлон саатуулах ажиллагаа хийлгэдэг гэнэ!

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.160.26

Ер нь бол: Том гүрний тагнуулын албад жижиг улсын нөлөө бүхий албан тушаалтныг эрхшээлдээ оруулах маш олон арга байдаг. Гутамшигт алдаа, нээнтэг дээр нь барьж шантажлах, зориуд тийм үйлдэл хийлгэх, хийгээгүй ч байсан хийсэн мэтээр баримт зохиох, мөнгөөр худалдаж авах г.м. Бүлдэгээ атгуулсан дарга нар гадны Эзний хий гэсэн болгоныг хийж таарна!!! Хөрш их гүрэн Монголыг өөрийн нөлөөлөлд байлгахын тулд монголын албан тушаалтнуудаар эх орных нь эсрэг хорлон саатуулах ажиллагаа хийлгэдэг!!

Avatar

Зочин 2023-05-08 139.5.219.9

Монгол үндэсний хэл соёл сайн суурьтай байж л энэ улс тогтоно шүү дээ. гадаад хэлийг хэзээ яаж ч сурч болно.

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.179.18

Энэ сайт нээрээ олон ургалч үзлийг, оросыгүзэн ядах сэтгэл зүйг үнэхээр их түгээх юмаа. Хамт олноо яаж ийм их хорсолтой ардчилалгүй хүний эрхэнд халдсан хүмүүсээр дүүргэдэг байнаа. Нохой зассан хүндээ янаг бол манай тусгаар тогтнолыг үзэн ядаж хятадын нэг хэсэг гэж олон жил зүтгүүлсэн англосаксуудыг долигнож байгаа гэсэн үг. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг үг бас бий. Оросуудыг бас еврей, грузин гээд олон удирдагчид сая саяаар хэлмэгдүүлсний.хар сүүдэр манайд туссан

Avatar

Ddavaa 2023-05-08 202.21.107.11

Manaid angli hel deer surgalt yavuuldag surguuli he'd ve? Hyatad hel deer surgalt yavuuldag surguuli he'd ve? oros surguuli grants baigaa baih Gevch erelt Syrah surgalt sonirhol baisaar baina bish uu? Demi hooson margaldaad yuugaa hiih ve? Songolt hiih erhiig expend ni uldeegeech

Avatar

Шилээ 2023-05-08 66.181.160.99

Оросын сургалтын хөтөлбөрийг Францаас уламжлалтай гэдэг. Саяхан, Англи улс Оросын программыг авч дууслаа гэж дэлхий дахинд зарлаж байсан. Ямарч байсан муу хөтөлбөр биш байхаа.

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.84.45

Sots ueiin tolgoi ugaalt odoo hurtel urgeljleed yavj baina,ene bol yaah argagui MAN tai holbootoi asuudal sandal shireendee uurd zalrah gesen archhaagui avilgachid,luivarchid humuusiin dursamj.huuchin uzel surtal deer toglolt hiij huviin erhi medel,bayajih gesen husel ni mongoliig muuhai haragduulj,hugjil devshild ni sadaa bolj neg ulsiin vassal baih nuhtsliig burduulj bn,archaagui luivarchid

Avatar

Хотын уугуул 2023-05-08 202.126.90.61

чи өөрөө засуулсан нохойтойгоо янаглаж байсан юм уу. Их сайн мэдэж байх чинь….

Avatar

Нэргүй 2023-05-08 202.131.249.106

Нохой зассан хүндээ янаг гэдэг.

Avatar

Нэргүй 2023-05-08 202.72.245.121

Оросууд хужаагаасаа аюултай болоод байна даа. Муусайн тэнэг Иванууд байрандаа байх хэрэгтэй. Зовох цагтаа л монголыг санадаг гөлөгнүүд. Оросын мандал бадрал дандаа л монголчуудын оролцоотой байсныг түүх харуулдаг

Avatar

Нэргүй 2023-05-08 59.153.114.86

чи хөөрхий чимхсэн хүндээ янаг

Avatar

Нэргүй 2023-05-08 192.82.70.16

өчигдөр болдог юм болдгоороо болоод л өнгөрлөө угаасаа энэ нь ардчилсан оронд байх асуудал

Avatar

эмээ 2023-05-08 202.21.107.22

Улсаараа төвийг сахь, хэнийг ч бүү адла, бид модон жорлон ухдны усаа цэвэршүүлж чадах ёстой

Avatar

Нэргүй 2023-05-08 203.17.23.177

ОРОСТОО ДОРОМЖЛУУЛААД, ОРОСТОО АД ҮЗЭГДЭЭД, ОРОСТОО х***а ГЭЖ ДУУДУУЛААД Л ОРОСОО ШҮТЭЭД БАЙХААС ЭРГҮҮ ООРКУУД

Avatar

Монгол 2023-05-08 202.126.88.160

тэр хөгжүүлэх гээд байгаа анли хэлтэй янаг нохойгоо очиж наалдаач

Avatar

Нэргүй 2023-05-08 174.23.170.5

Путлерийг монголд цэргээ оруулахад цэцэг барин угтах хүмүүс л булаан эзлэгчдийг дэмжиж бнаа даа

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.161.208

Босоо Хөхийн фс хуудас дээр УЦС-ын талаар 1-н эх орончтой маргалдаад.. Сүүлдээ бүр маргаан хүндэрч ширүүсээд нөгөө Мояа маань -Удахгүй хийн хоолой баригдаж дуусаад манай Ах нарын цэрэг орж ирэхээр муусайн таануусыг бүгдийг чинь бариулж шоронд хатгаалгана за – гэж авдагийм даа..кк

Avatar

Зочин 2023-05-08 202.126.88.160

барууны технолог чинь улс орныг яааг ингэж хагаралдуулдаг . одоо удахгүй 2 тал болоод алалц

Avatar

Нэргүй 2023-05-08 202.21.127.162

Чиний бодож байгаа шиг чинь хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл Монгол Оросын эрх ашиг зөрчилдөөгүй. Харин хаана зөрчилдөж болно гээч. Хятад тэд манай улсыг алдагдсан улсаа гэж үздэг. Чи л Монгол Оросыг хагаралдуулж Хятадын өгөөш болгохоор ажиллаж байгаа урд зүгийн гаралтнуудын нэг л байна. Чи урдаас ороод ирвэл цэцгээ бариад угтах юм байна.

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.161.191

Нохойг агтлах гэдэг. Нохой зодуулсан хүндээ янаг.

Avatar

Нэргүй 2023-05-08 202.126.88.100

Энэ нохойны тухай нийтлэл биш байна.

Avatar

Нэргүй 2023-05-08 66.181.168.8

Азарган үрээг засахыг "агтлах" гэдэг юмаа. Нохойг байтугай бусад малыг ч "агтлана" гэж ярьдаггүй юм!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж