Өнгөрөгч долоо хоногт Боловсролын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийсэн. Ингэхдээ, англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах тухай гишүүдийн байр суурь олныг талцуулаад байв. Тус хуулийг хэлэлцүүлэх явцад АН-ын бүлэг завсарлага авсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:
-Боловсролын хуульдаа бид аль нэг улс орныг онцлоод тэдний хэлийг сур гэж тулгах нь зохисгүй. Сонголттой байж болно. Герман хэлээ үзнэ үү, хятад хэлээ үзнэ үү, англи хэлээ үзнэ үү тэгж л зохицуулах хэрэгтэй.
Ер нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 7-д бүх нийтийн ерөнхий боловсрол үнэгүй байна гэж заасан байдаг. Үргэлжлүүлээд төрийн шаардлага хангасан хувийн хэвшил байж болно гэж заасан байгаа. Төрийн шаардлага нь ерөнхий боловсролын сургууль үнэгүй байх ёстой гэж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр төлбөртэй ерөнхий боловсролын сургууль байгаа нь Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг. Хуучин бидний социализмын үед Оросоос авсан боловсролын тогтолцоо нь цөөн хүн амтай манай орны иргэдийг сургахад маш сайн зохицсон сургалтын агуулга, стандарттай маш сайн хөтөлбөр.
-УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:
-Хэлний асуудлыг нэлээд ярьж байна. Ганцхан гадаадад байгаа монгол хүүхдүүдийн асуудал биш юм. Монголд байгаа тэр тусмаа хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн монгол хэл асуудал болж байна. Аливаа улс үндэстэн үндэсний эх хэлээ алдах юм бол үндэсний дархлаагаа алдана. Хэл байхгүй бол Монгол Улс байхгүй. Өнөөдөр гар утас бариад гадаадын контент үзэж байгаа. Хөдөө орон нутагт "yes, no" гэж хэлд орж байгаа хүүхэд маш их. Айл бүрт байгаа. Тиймээс эх хэлээ алдагдуулахгүй байх хар хайрцагны бодлого бол Монгол Улсад заавал байх ёстой. Тиймээс ажлын хэсгийн гишүүд англи хэл бол үндсэн гадаад хэл байна гэсэн болохоос биш А үсэгтэй зэрэгцээд A,B,C гэж заана гэж ерөөсөө яриагүй.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Би Британийн магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаад, дөрвөн жил Монголд Британийн магадлан итгэмжлэлийг оруулж ирэх хөтөлбөр дээр ажилласан. Тиймээс нэг зүйлийг ойлгосон. Кембрижийн хөтөлбөр ч бай, IB-ийн хөтөлбөр ч бай үндэсний онцлогоо шингээх ёстой гэдгийг. Кембрижийн хөтөлбөрийг хүмүүс 100 хувь англи болох гээд байна гэдэг ч дөрвөөс дээш хичээлийг тухайн орны хэлээр тус хөтөлбөрөөр нь заахыг хэлдэг.
Гэтэл нэгдүгээр ангиас нь монгол хэлийг заагаад зургадугаар ангиас нь англи хэлийг сонгон заах маягаар нь явах зөв. Жишээ нь, Герман, Финланд, Европын зарим төлбөргүй боловсрол олгож буй улсуудад “American school”, “British school” сургууль орж ирэх нь чөлөөтэй. Эцэг эх өөрөө л сонгодог. Төрөөс олгож буй боловсрол бол 1-6 ангид үндсэн хэл нь монгол хэлээр, сонгон суралцах нь англи байна уу, орос байна уу сонголтыг өгч байгаа юм. Ерөөсөө Кембрижийн хөтөлбөрийн ялгаа нь энэ юм. Тиймээс хуульд тусгайлан авч үзэх нь академик эрх чөлөөнд халдсан буюу дээрээс нь үндэсний уламжлалд сөргөөр нөлөөлөх аюултай.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Англи хэлийг нэгдүгээр ангиас нь үзэх буруу. Яагаад гэвэл хүүхэд цагаан толгойн үсгээ сурах, математик үзэх гээд маш их ачаалал өгдөг. Тиймээс гуравдугаар ангиас нь заах нь зөв гэсэн бодолтой байна. Судалгаанаас авч үзэхэд дунд ангиас нь сурсан тохиолдолд маш эерэг үр дүн үзүүлдэг юм байна лээ. Дунд ангиас нь зайлшгүй үзэх гадаад хэлний нэг нь англи хэл байх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэхдээ Боловсролын багц хуульд ганцхан англи хэлний асуудал чухал биш юм. Боловсролын салбарын тогтолцоо урвуугаа харсан байна. Би Финланд улсад энэ чиглэлээр өмнөх дөрвөн жилд туршлага судлах маягаар олон удаа уулзалтуудад оролцож байсан. Сингапур уул уурхайн баялаггүй хэрнээ боловсролоороо дэлхийд тэргүүлж байна. Иймээс бид гүйцэтгэлд суурилсан тогтолцоог бэлдэх, багш боловсон хүчнээ сайн бэлдэх ёстой юм билээ. Тухайн багшийг хангалттай цалинжуулах нь чухал. Хоёрдугаарт, сурах орчин дутагдалтай байна. Сургуулиудыг та бүхэн хараарай. Ширээ сандал, нойл бараг 19 дүгээр зууных шиг байна. Сурах бичиг хэрэглэл 20 дугаар зуунд байна. Тиймээс энэ хуулиар өөрчлөх хэрэгтэй. Хувийн сургууль төлбөрөө ам.долларын ханштай уралдуулж өсгөж байна. Боловсрол бол ашиг олдог зүйл биш.
зочин 2023-05-08 202.55.188.89
Хэл бол тоглоом биш үндсэн хэлээ 13 нас хүртлээ сураад дараа гэр бүл орчин өөрийн хүсэлээр дуртай хэлээ судлах нь зөв. Заавал ангил хэлээр яах юм. Би хүүхэддээ япон солонгос хэл заалгамаар байна ядуу хүн улсаас заана гэхдээ заавал ангил хэл заана гэхээр дуртай ч дургүй ч сурах ёстой юу. Тэгээд дэлхийн хэл шижлэх ухааны хэл гэж ирээл ш*** юм.бүх хүн гадаад явах ёстой юу.500 малаа тааваараа хариулж суугаа малчинд тэр ангил хэл хэрэгтэй юу бүгдийг нь бодлогоор гадагш цөлөх бодлого.
Зочин 2023-05-08 169.253.162.3
Eh Mongol helee ehleed sain surgaad daraa ni busdiig yari. UIH gushuud harin uun deer zuv duugarchee
Санаа зовогч 2023-05-08 78.187.120.177
Сэтгүүлчид сүржин гарчиг л олдог болж дээ. Заалгахгүй гээгүй, харин хөтөлбөр, хэрхэн заах гэхчилэн асуудлаас л шалтгаална гэдгийг хэлсэн байна даг. Ард түмэндээ мэдээлэл түгээдэг сэтгүүлчид монгол хэлээрээ ингэж ойлгож, бичиж байхад ёстой ардууд яах болж байнаа. Мэдээллийн хэрэгсэлд алдаагүй, яруу тунгалаг монгол хэлээр бичдэг нь цөөрсөн шүү. Орчуулга нь ч google орчуулагчаас дээрдэхгүй зарим нэг мэдээ тасрахгүй гарсаар байгаа даа. Төрөлх хэл тусгаар тогтнолын нэг баталгаа…
аав 2023-05-08 202.126.89.95
Юун сүртэй гарчигтай юм бэ? АРДЫН ХҮҮХДҮҮДэд англи хэл заана аа . гэхдээ шинжлэх ухааны үндэстэй боломжит насан дээр нь бүр үнэ төлбөргүй зааж хажуугаар нь Монгол ёс уламжлалаа гээлгүй хүүхдүүд чинь аавыгаа ЧИ гэж дуудахгүй англи хэлээр ярьдаггүй ахан дүүс ээж аавтайгаа зөв ярьж, юмыг яаж мэдэхэв хожимоо дарга болвол албан бичиг тушаал заавраа ойлгомжтой төлвөлдөг болгочих санаатай л юм үзэж нүд тайлсан хос хэлтэй хүүхдүүдийн зовлонг зах зухаас нь гадралдаг хүмүүс ухаанаа уралдуулж байна
Зочин 2023-05-08 202.126.89.95
Юун сүртэй гарчигтай юм бэ? АРДЫН ХҮҮХДҮҮДэд англи хэл заана аа . гэхдээ шинжлэх ухааны үндэстэй боломжит насан дээр нь бүр үнэ төлбөргүй зааж хажуугаар нь Монгол ёс уламжлалаа гээлгүй хүүхдүүд чинь аавыгаа ЧИ гэж дуудахгүй англи хэлээр ярьдаггүй ахан дүүс ээж аавтайгаа зөв ярьж, юмыг яаж мэдэхэв хожимоо дарга болвол албан бичиг тушаал заавраа ойлгомжтой төлвөлдөг болгочих санаатай л юм үзэж нүд тайлсан хос хэлтэй хүүхдүүдийн зовлонг зах зухаас нь гадралдаг хүмүүс ухаанаа уралдуулж байна
Зочин 2023-05-08 43.242.242.59
Дээр үг хэлсэн УИХ-ын гишүүд маш зөв зүйлийг ярьжээ. Манай АН-ын томчуудын хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй дан англиар ярьдаг гэсэн. Тэд аливаа зүйлийг монголоор сэтгэж чаддаггүй гэсэн. Монголоор зөв ярьж бичиж чаддаггүй монгол хүн байгаад ч яах юм бэ. англи хэлтэй хүмүүс эцэстээ гадаад оронд амьдарахыг л бодож явдаг. Тэд Монгол орны хөгжлийн төлөө санаа зовдоггүй болчихдог. Хоноцын сэтгэхүйтэй хүн монголд хэрэггүй.
Зочин 2023-05-08 103.57.93.110
тэгээд нэг аз нь таараад виз нь гарч гадаадын аль нэг улсад очоод харлчихаараа цагдаа байцаагч нараас нь шээсээ савиртал айж амьдардаг мөртлөа МОНГОЛыг минь, Монголтой холбоотой бүхнийг муулж өөрсдийгөө хөгжил дэвшлийн дээд нь мэт хямсганадаг амьтан болдог юм даа
Зочин 2023-05-08 203.23.49.115
ТӨРӨЛХ ХЭЛЭЭ ЗААВАЛ ТҮРҮҮЛЖ ЗААХ ШААРДЛАГАТАЙ. ТЭГЭЭД ТОДОРХОЙ ТҮВШИНД ХҮРСЭН ХОЙНО НЬ ГАДААД ХЭЛИЙГ ХӨРШ ОРНЫ ХЭЛ(орос,хятад)/ОЛОН УЛСЫН ХЭЛ(англи, франц,испани,япон…) СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖООР Л (ЭНД БОЛОМЖ ГЭДГИЙГ ОНЦГОЙ АНХААРААРАЙ!!! ЭНД Л СОНГОЛТ ХИЙХ ЭРХЭЭ ЭДЛЭХ НЬ ХУВИЙН АСУУДАЛ БОЛНО) ХАНГАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ.
Зочин 2023-05-08 202.126.89.95
эхлээд ЭХ ХЭЛЭЭ. сайн сургах хэрэгтэй Сургууль дээрээ англи хэл заалгачихаад 6 настай хүүхэд гэртээ хариад сайхан Монгол хэлээрээ ярина гэж байдаггүы юм даа Манай хүүхэд цэцэцрлэгт хагас дутуу , 2 р ангиасаа англи хэлний тжсгхй сургалт гээд одоо 4 р ангид . Бид одоо Монголоор яриулах бичүүлэх гэж тамаа цайж байна даа. Яг л Эрээний наймаачин хятад шиг монголоор ярьж байна. Хоол идээд Би дүүрч лээ , эмээ чи илүү идэж чадна … гэх мэтээр ярьж байна 11 настай монгол хүү аав өвөөгөө ЧИ гэх үү….
Зочин 2023-05-08 180.70.112.62
УЛС ОРНУУДЫН ОНЦЛОГ ЮМ ДАА … СОЛОНГОС УЛСАД ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ АНГЛИ ХЭЛНИЙ НЭМЭЛТ сургалтын ТӨЛБӨРТЭЙ СОНГОН СУРАЛЦАХ АНГИ БАЙХ ЮМ ..
irgen 2023-05-08 202.21.113.146
баахан хувийгн сургуулиуд ажилгүй болчих гээд байгаа юм бн да
нөгөө шүтээд байдаг сингапурд англи ба өөрсдийх нт хэл аль аль албан ёсны
нэг хүнд ноогдох ДНБ 80 гаруй К доллар, манайх 5 К билүү энэ ялгаа юуных вж. ямар түүхий эд үгүй усаа гадгаас авдаг гэльүү
ДЭЛХИЙТЙ Cаадшүй харьцдаги мэдээлэл эрдэм мэдлэгИЙН үнэ үү юу вэ судлаач, ажлаа дарга нараа, биднээс бтгий асууж талцууд өөрсдөө судлаад танилцуул
Зочин 2023-05-08 66.181.187.19
Монгол Улсын бүх сургуулийн тухай асуудал шүү. Энд ирээдүйд унган англи хэрэггүй 95% нь сурч байгаа.
Тусгай хөтөлбөртэй, төлбөр авдаг, ирээдүйд гадагшаа гарах сонирхолтой хүүхдүүдийн сургууль бол өөр хэрэг.
Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү… гэдэгдээ.
Зочин 2023-05-08 66.181.187.19
Их дээд сургуульд бол заавал англи хэлний нэг жилийн бэлгэл хийгээд, шалгалт аваад үндсэн ангид нь сургах хэрэгтэй
Зочин 2023-05-08 150.129.141.208
Манайд улс даяар бага ангид заах багш хүрэлцэх үү? Байсан ч ийм муу цалин, нөхцөлтэй байхад хэн заах вэ? Хүүхдүүддээ зөвхөн Англи хэл сургах нь зорилго юм уу чадварлаг, боловсролтой болгох нь зорилго юм уу? Социйн үед баахан Орос хэл заасан. Ямар ч олигтой үр дүн гараагүй. Африк гэж баахан унаган Англи хэлтэй улс. Тэгсэн мөртлөө хөгжил нь таг. Жоохон хүүхдүүд тэртээ тэргүй Англи хэлтэй болж байна. Харин Монгол хэлний асуудалтай боллоо. Англи хэл бол асуудлын шийдэл биш ээ.
Зочин 2023-05-08 202.126.88.223
Энд нар худлаа попроод өөрсдөө дандаа 1-р англиас Англи хэл заадаг сургуульд хүүхдүүдээ сургадаг. Чингис сосе гээд учралын сургууль 1-р ангиас кембриж хөтөлбөртэй заана гэж рекламддаг Худалч муу поопчин
Зочин 2023-05-08 192.82.89.190
АНГЛИ ХЭЛ БОЛ АЛЬ НЭГ УЛСЫН ХЭЛ БИШ. ДЭЛХИЙН ХЭЛ ЮМ ШҮҮ ДЭЭ
Зочин 2023-05-08 192.82.89.190
ХӨГИЙН ТЭНЭГ ДӨРӨВ. ЭНЭ ХЭДИЙГ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД ГЭЖ ХЭЛЭХ ҮҮ. ХОЦРОГДСОН МАЛУУД
Уншигч 2023-05-08 202.55.191.130
Эд өөрсдөө ач гучдаа цэцэрлэгээс нь англи хэл зааж бгаа.
Эх хэл 1-рт, дараа нь гадахд хэл 2023-05-08 64.119.27.48
Эхлээд монголоороо сайн ярьж бичдэг болох хэрэгтэй. 1-р ангиас нь гадахд хэл үзүүлдэг улс орон байхгүй.
ХУУЛЬЧ 2023-05-08 202.179.27.125
АНГЛИ ХЭЛ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ . ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ДҮР ЭСГЭЖ МОНГОЛЧУУДДАА НЭР НҮҮР ОЛДОГ ЦАГ ӨНГӨРСӨН , МОНГОЛЧУУД УХААЖИЖ ХЭН АМИН ХУВИА БОДОЖ ХЭН НИЙГМЭЭ ЧАНАРЖУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭДЭИЙГ ОЙЛГОСОН ,,,, ГАДНЫ ХЭЛ СУРАХ ӨӨРТӨӨ НЭГ МЭДЛЭГ ,МЭДЭЭЛЭЛИЙН ЦОНХ НЭЭЖ МОНГОЛЧУУД ӨӨРИЙН ДАРХЛААТАЙ БОЛЖ БАЙГАА ХЭРЭГ . ОЛОН ЖИЛ МОНГОЛЫН ЭРХ АШИГ ГЭЭД ЦААГУУРАА ӨӨРТӨӨ ҮЙЛЧИЛЖ ИРСЭН ХҮМҮҮСЭЭС САЛАХ БОЛСОН ШҮҮ .
Зочин 2023-05-08 66.181.160.26
Англи хэл эдүгээ бүх дэлхийн хэл болчихоод байна шүү дээ!!! Гадаад аль ч улсад манайхан зорчихдоо англи хэлтэй л бол саадгүй явчихна! Гэтэл англи хэлийг эсэргүүцэгчдийн энэ санаа зорилго хэний эрх ашигт үйлчилнэ вэ?? Лав л монголын ирээдүйн төлөө биш гэдэг нь ойлгомжтой??!!
Зочин 2023-05-08 202.21.100.210
Англи хэл 1-р ангиас нь орлоо гээд бид эх хэлгүй болчихгүй штээ. Гэртээ хариад сайхан монгол хэлээ алдарт сдаатайгаа хамт хэрэглээд явна. 1,2-р ангид нь бичиг үсгийг нь заалгүй чихийг нь онгойлгох хэрэгтэй.
Зочин 2023-05-08 66.181.160.26
Даваасүрэн чи Багануурын цахилгаан станцыг яагаад гацаасан бэ?! Монгол Улс эрчим хүчээр хараат бус байхыг оросууд л зөвшөөрдөггүй!!
Зочин 2023-05-08 202.55.188.123
яагаад Монголчууд цахилгаан станцаа барьж босгож болохгүй заавал хужааа нарыг оруулах гээд байгааг эсэргүүцнэ шүү.багануур бол бүх юм хажуудаа үнэгүй цэвэр ашиг хийх боломжтой газар
Зочин 2023-05-08 203.91.115.49
3 р ангиас англи хэл заах нь хамгийн тохиромжтой Хэрэв 1 р ангиас заана гэвэл 1 р ангид 8 настайгаас нь элсүүлж суралцуулая
зочин 2023-05-08 43.228.128.90
ид нарын зөв эхэлж монголоороо уншиж бичиж сурах хэрэгтэй. Улс орноо олигтой хөгжүүлээгүй байж юун англи хэл дунд ангиас нь ангил хэл заавал маш тохиромжтой
Зочин 2023-05-08 202.126.92.178
Англи хэлийг хүүхдүүд ядах юмгүй сурч байна. Эргээд Монгол хэл асуудал болж байна шүү. Хоёрдугаарт хөдөө мал маллах эсвэл энд Монголдоо нягтлан хийх ч юм уу эндээ ажиллах тохиолдолд англи хэл хэрэгтэй юу? Хавтгайгаар нь англи хэлтэн болгох зорилго яагаад тавиад байна гэж бодох л асуудал шүү. Үнэхээр хэрэг болсон нь сураад бусад нь Монголоороо яриад явж байхад яагаад болохгүй гэж?
Зочин 2023-05-08 59.153.112.133
Англи хэл чинь дэлхий нийтийн хэл болчоод бна шүү дээ, эрхэмсэг монгол малнуудаа ! Хятадад соёлын хувьсгал ын үед гадаадад явж байсан хүн болгоныг гадаадын таг нуул гээд сүйд хийж байсан тэр сэтгэлгээ өнөөдөр манай УИХ-ын гишүүдэд байж бна ш дээ ! Ямарав дээ ?!
Зочин 2023-05-08 103.68.107.106
Ковидын үед 1-3 -р ангид сурацлсан /сурсан гэж дээ/ хүүхдүүд эх хэлээрээ зөв ярьж бичиж сураагүй байхад англи үзвэл юу болох вэ?
Энэ бол нэг л жишээ.
Зочин 2023-05-08 192.82.92.249
Энэ news.mn албаар ингээд тэнэгтээд байдаг юм уу? Боловсролын сайд нь хэлэхдээ 3-р ангиас нь заанаа гэсэн байна лээ шдээ. Тов тодорхой юман дээр яагаад ингээд албартаад байдаг юм бэ.
Зочин 2023-05-08 192.82.81.21
Боловсролын яам монгол хэл туух монголын уран зохиолын хичээлд яагаад анхаарахгуй байнаа Боловсролын шинэчлэлийн гол зуйл англи хэл юм шиг л ярих юм Угуй шуу Хукхдийг бие дааж сурах уйл явцад л сургах естой юм 4 р ангийн хукхэд сайн уншиж чадпхгуй байна Олон хуухэд тийм байна яюун англи хэлл
б 2023-05-08 64.119.25.51
Эх хэлээ эхлээд сайн заахгүй бол монголоор биш англиар сэтгэдэг, хэлд орж ярьдаг хүүхдүүд бий болж байна. Энэ нь эргээд сургуульд ороход нь хүүхдэд өөрт нь муу нөлөөлж байгааг эцэг эхчүүд анхаармаар байна. Эцэг эхчүүд багад нь хүүхдүүдтэйгээ монголоор харьцдаг, монгол ном уншиж өгдөг баймаар байна. Англи хэл бол хэрэглээ болсон учир угаасаа сурна шүү дээ. Үүнд нэг их санаа зовоод байх шаардлага байхгүй шүү дээ.
Зочин 2023-05-08 202.72.245.204
зөв дөө хөө