Цас бороо орж, 27 градус хүрч хална

Цас бороо орж, 27 градус хүрч хална

Цас бороо орж, 27 градус хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд бороо, цас орох нь ээ. Дэлхий дэлэгнэх цагаар бороо цас орохыг малчид “шар тос” гэж олзуурхах нь бий. Учир нь, ногоо ургахын хэрээр мал цадаж, сүү шим ордог.

Цаг агаарын мэдээгээр тавдугаар сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан,  өдөртөө  Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +22…+27, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
15
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2023-05-07 103.212.116.64

Цас нь нойтон юм байж, харин бороо нь нойтон юм болов уу, хуурхй юм болов уу? Лав л энэ нарт ертөнцөд хуурай хур тундас ордоггүй. Цас ч гэсэн хуурай цас байдаггүй. Уг нь хавар намарт райлмаг цас орох нь байдагсан даа.

Avatar

Нэргүй 2023-05-07 103.212.119.195

Өвлийн цас хуурай байдаг.

Avatar

То 2023-05-07 43.242.242.236

😆😀😃

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж