УИХ-ын сонгууль дөхөхөөр хууль тогтоогчид хийхгүй ажилгүй болдог. Нэг хэсэг нь автобусаар зорчино, нөгөө хэсэг нь хоол хийж, цас малтаж, юм юм л хийж, түүнийгээ гэрэл зургаар баримтжуулан нүүр хуудсандаа тавьдаг. Тэр жишгээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн сонгууль угтсан улс төр эхлэв бололтой, өнөөдөр “Фермер” зах орж, хүнсээ цуглуулсан тухайгаа нүүр номынхондоо хуучлав. Тэрбээр “Өнөөдөр "Фермер" захаараа орлоо. Боорцгоо авлаа. Талх, өндөг хиамаа авлаа.
Үүнд:
-Ногоо 68100 төг
-Боорцог 6390 төг.
-Жимс 52000 төг
-Тараг, зөөхий,масло 31000 төг
-Өндөг, хиам, бяслаг 37070 төг
-Улаан лооль 20000 төг
-Талх, кекс 5000 орчим
Ингээд нийт 219560 төг боллоо.
Авдаг авдаг гэхэд эр хүн үүнээс илүү юу цуглуулах вэ дээ.
Хагас бүтэн сайнд хүүхдүүд маань аавын хийсэн хоолыг иднэ гэдэг. Миний хийсэн хоолонд дуртай. Ямар хоол хийхээс шалтгаалж хийх хоолныхоо материалыг би өөрөө цуглуулдаг.
Ингэхдээ голдуу зам дагуу Фермерээр ордог. Ийм л байна” гэж “жиргэв”.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ