БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн хэлний шалгалтын хуваарь

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн хэлний шалгалтын хуваарь

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн хэлний шалгалтын хуваарь

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ehalamj.mn сайтаар 2023 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд бүртгүүлж, баталгаажсан иргэд маргааш өдрөөс эхлэн шалгалтаа өгөх аж. Энд дарж үзнэ үү.

Шалгалт тавдугаар сарын 8-19-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Шалгалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт авах бөгөөд шалгалт өгөх иргэдийг дараах зүйл анхаарахыг зөвлөлөө.

Шалгалтын хуваарийг бүртгэлийн программ хангамжаас автоматаар ТАНД олгогдсон 5050… дугаараар шалгана.

Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй.

Үйлчилгээний салбарт бүртгүүлсэн иргэдийг 80-аас дээш оноо авсан нийт 411 Монгол ажилтанг онооны дарааллаар сонгон шалгаруулж авахаар төлөвлөсөн тул ТА солонгос хэлний TOPIK(1~2 түвшин) болон дундаас дээш түвшинд бэлтгэгдсэн байна.

Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан (1-р ээлж 9:00), (2-р ээлж 10:30), (3-р ээлж 13:00), (4-р ээлж 14:30) тус тус заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.

Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.

Бямба, Ням гарагуудад шалгалт зохион байгуулагдахгүй. Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.

Ур чадварын шалгалтыг хялбаршуулан авна.

Шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалтын бүтэцтэй танилцана уу.

Шалгалт явагдах                  ээлжШалгалтын заавар өгөх хугацааҮргэлжлэх хугацаа
Унших шалгалт               (25мин)Бичих шалгалт             (25мин)
1-р ээлж09:20-09:3010:00-10:2510:25-10:50
2-р ээлж10:50-11:0011:30-11:5511:55-12:20
3-р ээлж13:20-13:3014:00-14:2514:25-14:50
4-р ээлж14:50-15:0015:30-15:5515:55-16:20

Тайлбар: Шалгалтын үргэлжлэх хугацаа нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.

Шалгалтын төрөлШалгалтын

Даалгавар

 

Нийт онооХугацаа

 

Үйлчилгээний салбар
80 оноо
УНШИХ2025 мин
СОНСОХ2025 мин
НИЙТ4080 ОНОО50 МИН

Шалгалтын бүтэц: ① олон хувилбарт тест, ② унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ.

Шалгуур: Нийт 100 оноо авах ёстойгоос 40-с дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй тооноос 1.1 дахин их тоонд багтааж шалгаруулна

Онооны тайлбар: Нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 40 оноо нь 80 оноотой ижил байна.

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД:

ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)

ХЭЗОТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) –Оноо харах

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.161.24

504 6sariin 20 hedneer bsn daa bi 6sariin 29nd bsn

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.161.24

shalgalt ni haana boloh yum bloo

Avatar

Нэргүй 2023-05-07 64.119.25.50

1r angiin huuhdiig shalgaltand beldeh surgalt baina uu

Avatar

Б.Бямбахишиг 2023-05-07 66.181.161.16

Дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.

Avatar

Batkhuu 2023-05-07 103.161.242.89

5040 oor helsen burtegliin dugaartai humusiin shalgalt n hzee ym bol

Avatar

Нэргүй 2023-05-07 221.141.33.74

Бүгдд нь конкурсандаа амжилт….кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж