Хүүхдүүд мод тарьж, зураг зурж, зургаан улсын соёлтой танилцав

Хүүхдүүд мод тарьж, зураг зурж, зургаан улсын соёлтой танилцав

Хүүхдүүд мод тарьж, зураг зурж, зургаан улсын соёлтой танилцав

“Ээж ээ, аав аа, энэ миний зурсан зураг. Гоё байгаа биз” хэмээн хүүхэд, багачууд шулганалдаж, дахин бас нэг шинэ зураг зурахаар яаравчилна. Хүүхэд бүрийн өмнө өнгө, өнгийн тосон будаг, бийр  ярайх аж.

Мөн “Энэ миний тарьсан гацуур мод. Гацуур модыг яаж тарихыг  заалгалаа. Одоо ээж, аавтайгаа хамтраад хашаандаа гацуур мод тарина” гэж ярих хүү ч таарав. “Монгол арт галерейд” хүүхэд багачуудын дуу хуур цалгиж байна.

Монгол зураачдынхаа уран бүтээлийг олон нийтийг соён гэгээрүүлж, залуу хойч үедээ уламжлуулан үлдээж, урлагийн боловсрол олгох эрхэм зорилготой дүрслэх урлагийн салбарт нэгэн тод мөр үлдээж яваа  “Монгол арт галерей”-н хамт олон хоёр дахь жилдээ олон улсын соёлыг сурталчлах өдөрлөгийг өнөөдөр /2023.05.07/ зохион байгуулж буй нь энэ юм.

Соёлыг сурталчлах өдөрлөгт Монгол, Австрали, БНСУ, Франц, Тайвань, Вьетнам зэрэг зургаан орны соёлын өмөрмөц ялгаатай шинжүүдийг харуулсан бүтээлүүдийг дэлгэж, мөн хүүхэд багачуудад өөрийн гараар бүтээл хийх боломж олгож байгаагаараа энэхүү өдөрлөг онцлог юм.

Зохион байгуулагч, гадаад харилцааны менежер Э.Баярмаа “Энэхүү эвент нь  хүүхдүүдэд зориулсан олон улсын соёл, урлагийг сурталчлах өдөрлөг юм.  Бүх хүүхдэд нээлттэй.  Тэр дундаа бид энэхүү өдөрлөгт зорилтот бүлэг, мөн нийслэлийн захын дүүргийн сургуульд сурдаг хүүхэд, багачуудыг түлхүү хамруулахыг зорьсон. Сурагчдаа энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамруулж, эцэг, эхчүүд нь мөн дэмжин оролцож буйд туйлын баяртай байна” гэлээ.

Өдөрлөгт оролцож буй иргэн Д.Мөнхнасан “Анх удаа охинтойгоо ирж оролцож байна. Тэр болгон хүүхэд дээ цаг гаргаж чаддаггүй. Өнөөдөр энэхүү арга хэмжээгээр дамжуулж, олон улсын соёлтой танилцаж, шинэ зүйл сурч цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа баяртай байна”.

Ойн инженер С.Шинэцэцэг “Манай УБТ ГАРДЕН ойн мэргэжлийн байгууллага маань хүүхдүүдэд мод хэрхэн тарьдаг, яаж ургадаг, бидний амьдралд ямар ашиг тустай зэрэг мэдээлэл өгч,  хүүхдүүдийн хамгийн сайн мэдэх гацуур модыг яаж тарих талаар зааж өгч байна. Хүүхдүүд их сониучирхан идэвхтэй оролцож байна” гэлээ.

Д.НЯМХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж