Дархан аварга А.Сүхбат спортдоо эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2023.05.07-нд нийтлэгдсэн

Дархан аварга А.Сүхбат спортдоо эргэн ирэв

Дархан аварга А.Сүхбат спортдоо эргэн ирэв

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан аварга А.Сүхбат 100 кг-ын жинд хүч үзэж байна. Тэрбээр 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнээ гарч буй аж.

Спортын төв ордонд энэхүү тэмцээн болж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм.

Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох аж.

Сануулахад, Дархан аварга А.Сүхбат сарын өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.  Спортын холбооны ерөнхийлөгч нар тэр бүр тэмцээнд зодоглоод байдаггүй ч Дархан аварга А.Сүхбатын хувьд улс төрд хөл тавьсан алдаагаа засахаар спортдоо эргэн ирэв үү гэх дуулиан дагуулаад байна. Тэрбээр үндэсний бөхийн спортоор өрсөлдөж байхдаа уран мэхийг уралдуулан барилдаж наадамчин олноо шуугиулж явсан нь бий. Гэвч зодог тайлан, улс төрд хүч үзсэнээр болж, бүтэхгүй зүйлтэй нэр холбогдох болсон. Тухайлбал, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд хамаарал бүхий компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан асуудалд нэр холбогдож, дуулиан дагуулсан удаатай. Тодруулбал, отгон дүү А.Баттөгсийнх нь эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэлтүмэн хишиг" компани 2017 онд ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан байсан юм.

Гэрэл зургийг Н.ГАЛБАДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж