Эрт илрүүлэгт хүн амын 29.6 хувь хамрагдав

Эрт илрүүлэгт хүн амын 29.6 хувь хамрагдав

Эрт илрүүлэгт хүн амын 29.6 хувь хамрагдав

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хүн амаа халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулаад жил болж буй. Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 29.6 хувь буюу 1 022,702 хүн хамрагджээ. Тэдний 45.1 хувь нь эрэгтэй, 54.9 хувь нь эмэгтэй, үзлэгт хамрагдсан нийт хүний 60.5 хувь нь 0-17 насныхан байна. Байршлын хувьд 50.1 хувь нь Улаанбаатар хотод, 49.9 хувь нь орон нутагт хамрагджээ.

СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН 61.4 ХУВИЙГ ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ ӨВЧИН ЭЗЛЭВ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан иргэдээс 638,460 –д нь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 371,732 (58.2%) эмэгтэй, 266,728 (41.8%) эрэгтэй. Ингэхдээ  61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 11.4 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 7.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,  6.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.7 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.5 хувийг эзэлжээ.

ХОРТОЙ БОЛОН ХОРГҮЙ 268 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Хүүхдийн өвчлөлийн 233,182 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорох 75.9 хувь, шүдний гажиг 3.0 хувь, хараа муудах 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 82.6 хувь 6-17 насны хүүхдэд илэрсэн бол эрт илрүүлэгт хамрагдсан 6 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 72 хувь (дэлхийн дундаж 45%), 12 настай хүүхдүүдийн дунд 54 хувь (дэлхийн дундаж 32%) буюу маш өндөр байна.
Хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 268 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 60 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 208 тохиолдол бүртгэгджээ.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДУНД ХОДООДНЫ ҮРЭВСЭЛ ИЛҮҮ БҮРТГЭГДЭВ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 313,753 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 24.6, бөөрний сувганцрын завсрын нефрит 6.3, улаан хоолойн сөргөө 4.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын нийт 3,469 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 18-30 насны ангилалд 37 тохиолдол буюу 1.1 хувь, 31-45 насны ангилалд 1,372 тохиолдол буюу 39.6 хувь, 46-60 насны ангилалд 2,060 тохиолдол буюу 59.4 хувийг эзэлж байна. 31-45 насныханы дунд ходоодны өмөн 1.9, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 1.6, хөхний өмөн 1.6 хувийг эзэлж байна.
61-ээс дээш насны ангилалд 91,525 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 21.6, бамбай булчирхайн үрэвсэл 7.9, анхдагч даралт ихсэх 5.5 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хавдрын 1,175 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 9.1, ходоодны өмөн 6.7, улаан хоолойн өмөн 3.4 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж