НҮБ-ын Цөмийн эрчим хүчний хяналтын албаны дарга Рафаэль Гросси өчигдөр /2023.05.06/ ОХУ-ын мэдэлд байгаа Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд нөхцөл байдал аюултай болсныг анхааруулжээ. Нөхцөл байдал урьдчилан таамаглах аргагүй аюултай болсон тул арга хэмжээ авахыг тэр уриалав.
"Запорожье атомын цахилгаан станцын ойролцоох ерөнхий нөхцөл байдал улам бүр тааварлашгүй, аюултай болж байна. Станцад тулгарч буй цөмийн аюулгүй байдал, эрсдэлд маш их санаа зовж байна. Бид цөмийн аюул болон түүнээс үүдэн хүн ам, байгаль орчинд гарах нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд яг одоо арга хэмжээ авах ёстой" гэж Гросси хэллээ.
Рафаэль Гросси хамгийн сүүлд гуравдугаар сард Запорожьед зочилсон. Үйлдвэрийн эргэн тойронд цэргийн ажиллагаа явуулах нь аюултай талаар тэр нэг бус удаа анхааруулсан юм.
Үйлдвэрийн олон ажилтан Днепр мөрний өмнөд эрэг дэх Энерходар хотод амьдардаг. Сүүлийн өдрүүдэд тус бүс нутагт байлдаан эрчимжсэн тул фронтын шугамын ойролцоох тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ