Япончууд ШУТИС-ийн оюутнуудын бүтээлийг 4 тэрбумаар үнэлжээ

Япончууд ШУТИС-ийн оюутнуудын бүтээлийг 4 тэрбумаар үнэлжээ

Япончууд ШУТИС-ийн оюутнуудын бүтээлийг 4 тэрбумаар үнэлжээ

ШУТИС-ийн оюутнуудын хиймэл оюун ухаанаар бүтээсэн төхөөрөмжийг Япон улс дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлж, батламж олгожээ. Тодруулбал, Япон улсын Токио хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-28-нд “DCON 2023” хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх олон улсын тэмцээнд Монгол Улсын ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн оюутан Д.Төгсбилэг, Б.Ганчимэг, М.Анударь нар багшийнхаа хамт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцсон нь дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлүүлж, батламж гардсан гайхалтай амжилтыг үзүүлсэн байна. Оюутан Д.Төгсбилэг, Б.Ганчимэг нар Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курст, М.Анударь өдгөө 3-р курст суралцдаг байна.

Монгол Улсад инженер, технологийн салбарын уралдаан тэмцээн цөөн болдог тул өөрсдийгөө сорьж үзэхээр дээрх тэмцээнд бэлтгэсэн юм байна. Тэд баг болж, санаагаа олоод мэргэжлийн багш Ж.Цанжидхүүгийн тусламжтайгаар хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээсэн нь ийн япончуудад үнэлэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

с 2023-05-07 203.98.76.99

Монголоос бусад газар бол үнэлэгдээд байгаамаа, Амжилт

Avatar

Нэргүй 2023-05-07 103.26.195.177

ямар мундаг охид вэ? улам их амжилт хүсье

Avatar

САЙХАН МЭДЭЭ БНА 2023-05-07 107.127.7.38

МЭДЭЭЛЭГЧ ЯГ ЮУ ХИЙДЭГ ЯМАР БҮТЭЭЛ БОЛОХЫГ ДУРДСАНГҮЙ ШАГНАЛ Л ЯРИАД БАЙХ ЮМ !! ХЭ ХЭ 😀

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.188.209

Яг яадаг бүтээл юм бол

Avatar

Нэргүй 2023-05-07 202.9.40.179

Мундаг охидууд байна. Цаашдын бүтээж туурвих ажилд нь амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-05-07 202.126.88.171

AMJILT!!!!

Avatar

Баяр 2023-05-07 202.21.120.62

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах гэсэн байна яг ямар хиймэл ухаанаар оролцсон юм бол, 4 тэрбум үнэлсэн гэхээр маш сайн робот зохиож дээ, оюутнууддаа баяр хүргэе. Яагаад гэвэл хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй хэн нэгнийг ажлын талбарт нэвтрүүлэхгүй тийм хиймэл оюун ухаан зохиосон бол маш сайн байна, дээр нь хянадаг бол бүр сайн шүү. баярлалаа хүүхдүүдээ

Avatar

Нэргүй 2023-05-07 103.161.242.66

hodolmoriin ayulgui baidliin huvtsasaa omsson esehiig ni hyanaj udirdah ajiltand ni medeeldeg camera zohion bueesen gsn.

Avatar

Zochin 2023-05-07 116.84.110.37

Mundag

Avatar

Zocnin 2023-05-07 209.90.190.165

Bayar hurgey

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж