Н.Учрал: Хулгай тонуулд баригдсан НДС-г ил болгоно

Н.Учрал: Хулгай тонуулд баригдсан НДС-г ил болгоно

Н.Учрал: Хулгай тонуулд баригдсан НДС-г ил болгоно

Засгийн газраас зарласан төрд үүрлэсэн авлига хээл хахуультай тэмцэх хүрээнд “Шилэн” ажиллагаагаар дамжуулж, тусгай сангуудын мэдэээллийг ил болгож буй. Тэгвэл ирэх долоо хоногт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгохоор болжээ.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олон тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж ирсэн. Гэвч үр дүн нь бага, монголчуудын дийлэнх хэсэг ядуу тарчиг амьдарч буй. Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан мөнгө эзнээ олж очсон уу, энд тэндээс нь “цавчаа” гарч ирж, “идэв үү”, эсвэл хөрөнгө зараад байхад үр дүн гарсангүй юу гэдэгт энэхүү мэдээлэл нэлээн тодорхой мэдээлэл өгөх нь.

Мөн Нийгмийн даатгалын сан олон жил алдагдалтай явж ирсэн. Энэ санг ч эрх мэдэлд хүрсэн нэг нь дур зоргоороо хөдөлгөж, хөрөнгө мөнгийг нь завшсан байж болзошгүй асуудлууд хөндөгдөж ирсэн. Тэгвэл мөн л олон нийтэд энэхүү мэдээлэл ил болох нь ээ.

“Шилэн” ажиллагааг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал удирдаж буй. Энэ талаар тэрбээр “Засгийн газрын авлигатай тэмцэх ажил эрчтэй явж байна. Таван Ш ажиллагаа буюу “Шилэн” ажиллагааны хүрээнд индекс зарлаж байгаа. Гуравдугаар сарын 27-ноос хойш Хөдөө аж ахуйн сангийн 150 орчим тэрбумын эргэн төлөгдөөгүй зээл, Жижиг , дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 200 орчим тэрбум төгрөгийн зээл сар хүрэхгүй хугацаанд 500 тэрбум болж, төлөгдөн, үр дүн өгсөн байгаа.

Ер нь тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил болгосноор иргэд “Тэтгэврийн зээл, цалингийн зээл аваад төлөхгүй бол долоо хонолгүй хар жагсаалтад оруулдаг бол төрийн тусгай сангуудаас хэдэн арван тэрбум төгрөгийн зээл авсан хүмүүс нь хэдэн арван жилээр төлөлгүй яваад байгаа нь хэр зөв шударга юм бэ” гэж шударга ёс шаардаж байгаа. Тиймээс шинэ долоо хоногт олон жилийн хулгай тонуулд баригдсан Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санг ил болгоно” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-07 202.21.107.30

Маш зөв.НД аас идсэн уусан нөхдийг ил болго

Avatar

иргэн 2023-05-07 66.181.183.15

Тэтгэвэр тогтоох жилд нь хүрэхгүй байгаа хэдэн жилийн НД шимтгэлийг нь нөхөж төлүүлээд тэтгэвэрийн доод хэмжээнд нь хүргэж өгөж байх нь зөв шүү. Тэгэхгүй бол 3 н жил дутуу гэж тэр ахмад хүнийг хүлээлгэж зовоож хэрэггүй шүү дээ. Бас цэргийн 3 жил хаасан хүмүүсийн тушаалын хоногоор бодож 1 сар дутуу , 3 хан хоног дутуу гэж 1.5 жилийг нэмэхгүй хүлээлгэж зовоож хэрэггүй санагдаж байна. Төр засгийн шинэ залуу эрч хүчтэй удирдагчид энэ асуудалд анхаарал хандуулж ччадна гэдэгт итгэж байна.

Avatar

Баяр 2023-05-07 202.55.188.107

ндш 2009 2014 он хүртэл төлөгдөөгүй байна тэр үед би өөрөө ажиллаж байсан үе одоо хаана хандах вэ

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.182.44

ЖДҮ.ЧИН ЖДҮ.Г ИЛ БОЛГОЧИХ КККК

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.161.48

хамгийн сайн чекист бол бага залуу насандаа хамгийн сайн хүнд гаруудын нэг байдаг тухай бишгүй л нэг сонсож кино тв ээс үзэж байлаа, учир иймд сангаас яаж хусахыг дотор нь орж чанагдан сайн мэддэг болсон хүн л үүнийг илрүүлж чадна гэж ойлгоход амархан.

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.161.191

Тэр бол зөв. Гэхдээ сонгуулийн өмнө л хэлж байгааг анзаарцгаа. Ер нь энэ сангаас төр хэчнээн хэмжээний мөнгийг дээрэмдээд байна аа?

Avatar

ЖДҮ эрхлэгч 2023-05-07 202.126.90.154

ӨӨРӨӨ ЖДҮ сангаас хусч л байсан гар байж шаахаас л больчих.

Avatar

Нэргүй 2023-05-07 103.229.120.219

НДСанг дэлэгвэл ч нилдээ өмхий самхай

Avatar

Нэргүй 2023-05-07 202.55.191.130

uiliin ur

Avatar

Нэргүй 2023-05-07 202.21.108.49

номын сан эмийн сан хийморийн сан 3 аас бусдыг туучихсан гэсэн байх шүү

Avatar

Нэргүй 2023-05-07 124.158.65.28

Улсын нууцаас бусдыг нь "Нээлттэй" ил тод болгох хэрэгтэй. Шилэн тунгалаг нийгмийг бүтээвэл хулгай илт багасна.

Avatar

цог 2023-05-07 64.119.19.116

ил болгочхоод яриачээ худлаа куцааад л

Avatar

Нэргүй 2023-05-07 64.119.26.104

шинэ хүн буюу коммунист сайхан харагдавч маш их аюул дагуулна….

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.180.176

сонгуульд зарцуулсан. буцааж төлүүлээрэй

Avatar

Нэргүй 2023-05-07 59.153.112.133

За Бах Эрдэнэ баларчээ !!! Хамгийн түрүү явнаа, маарш 461-р ангируу ! Юун тэр намын жагсаалт магсаалт, дээлээ толгой дээгүүрээ нөмөрчээ, хөөрхий !

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.160.48

Учрал хүү маш зөв!!! Ийм шинэ залуус л Монголын төрийг өөд татах ёстой доо!!! Оюун-Эрдэнэ хүү тэргүүтэй залуусаа л дэмжье!!!

Avatar

ЖДү 2023-05-07 202.126.90.154

куцаа

Avatar

Ж.Янжив 2023-05-07 202.55.188.84

МОНГОЛ улсад цогцолоосон МАШ олон САНГууд бий бүгдийг байгуулсан цагаас нь эхэлж зарцуулалтыг ил болгох нь тун зөв МАНам,АНам засаглалын үеүдэд ЯМАР албан тушаалтануудын хүйтэн гар орсоныг ард олон мэдэж байж 2024 онд УИХын гишүүдийн сонгоход хэрэгтэй шүү !

Avatar

Нэргүй 2023-05-07 202.21.120.62

Саяханд 2 жилийн өмнө хүүхдийн төлөө фондийг сэргээгээд олон арван байгуулага, хувь хүн хандив тусламж мөнгө өгсөн тэр сангийн мөнгө хөрөнгө хаана хэн зохицуулж хэн шамшигдуулж байгаа бол гээд нэг хардчихья

Avatar

Зочин 2023-05-07 182.160.103.147

mash zub

Avatar

Зочин 2023-05-07 64.119.20.199

Эрдэнэ,Ундармаа,Сумъяабузар гээд бүгдийг ил болго.

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.182.73

Зөв шүү үе үеийн эрх мэдэлтнүүд ашиглаж байсан байх гэж харддаг юм

Avatar

Зочин 2023-05-07 122.201.21.89

Зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж