Хогийн савнаас олдсон 10 саяыг хотын захиргаа авчээ

Хогийн савнаас олдсон 10 саяыг хотын захиргаа авчээ

Хогийн савнаас олдсон 10 саяыг хотын захиргаа авчээ

Японы Саппоро дахь хог цуглуулах байгууламжаас 10 сая иен олдсон хэрэг энэ оны нэгдүгээр сарын 30-нд гарч байлаа. Тодруулбал, хог цуглуулах байгууламжийн ажилтан Ниши тойрог болон Тэйн тойргоос цугларсан шатах боломжтой хогийг ангилж байгаад уг мөнгийг олжээ. Хогийн цэгээс энэ мэт сонин хачин зүйл, гайхалтай эрдэнэс олдох нь олон.

Ажилтан тэр дороо хотын захиргаанд олзоо мэдээлсэн байна. Японы хуулийн дагуу тухайн эд зүйлийн эзэн нь гурван сарын дотор ирэх боломжтой байдаг.

Энэ хугацаанд "Мөнгөө санамсаргүй унагасан байна", "Сэтгэцийн эмгэгтэй гэр бүлийн гишүүн маань мөнгийг хаяжээ" гэх мэтээр 16 хүн хандаж иржээ. Гэсэн хэдий ч эдгээр нь баримтаар нотлогдоогүй тул эцэст нь дөрөвдүгээр сарын 30-нд мөнгийг Саппоро хотын өмч болгосон байна.

Мөнгийг анх олсон ажилтанд жаахан ч гэсэн хувь өгөх ёстой гэж зарим хүн үзэж байна. "Олсон хүнд юу ч байхгүй юу? Тэр хүн зүгээр өөрөө л халаасалчих ёстой байсан юм", "Наад хүндээ бүгдийг нь өг гэж хэлсэнгүй. Гэхдээ үнэнч байсных нь төлөө шагнаач", "Миний бодлоор үүнийг Төв банкинд буцааж өгсөн нь дээр. Өөр хэн нэгэн ашиг хонжоо олж байгаа нь хачирхалтай байна", "Яагаад ийм их мөнгө хаясныг нь төсөөлөхөд л аймшигтай байна", "Саппоро манайхаас зургаан цагийн зайтай байдаг. Энэ миний мөнгө ч юм бил үү", "Хорвоогийн хамаг худалч хүн энэ мөнгийг авах гээд гараад ирлээ, инээдтэй юм", "Жинхэнэ эзэн нь мэдсэн ч чимээгүй байгаа байх. Хэлчихвэл 10 сая хаанаас ирсэн бэ гэдэг аудиттай тулгарах болно", "Олсон хүнд нь мөнгийг өгвөл ажлаа сайн хийх хөшүүрэг болно шүү дээ" гэж цахим сүлжээнд хүмүүс сэтгэгдлээ бичжээ.

Хогоо ангилахдаа сонор сэрэмжтэй байхыг Саппоро хотын захиргааны албан тушаалтан хэлсэн байна. "Энэ бол бидний иргэний үүрэг. Мөн ямар нэг үнэ цэнтэй зүйлээ санамсаргүй хогтой хольж хаясан байхыг үгүйсгэхгүй" гэжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.161.225

эзэн нь гарч ирэхгүй тохиолдолд олсон хүнд 30 % г өгөх хэрэгтэй.олсон хүнд нь хувь өгөхгүй бол шударга бус бна

Avatar

Эрдэнэ 2023-05-07 66.181.182.44

ЭМЯ сайд асан Нямдаваагийг хүүгийн бэр нөхрийнхөө сейфтэй мөнгийг нь хаяад цагдаа нар олж өгсөн байдаг . Тэр үед шагнал өгөөгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.182.44

япончууд гайхалтай юмаа

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.182.22

neg Avilgach hulgaich barigdah geed sandrahdaa gereeseegargaj hogiin savand hiisen gesen shvvmanai avikgachid bas sanaa avah heregtei kkk

Avatar

buya 2023-05-07 202.21.107.21

olson huniig shagnadag bgaa da

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.160.48

Монгол Улсын Иргэний хууль: 116.3.Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч буюу эрх бүхий этгээд, эсхүл орон нутгийн захиргааны зохих байгууллагаас шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг нь олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
116.4.Шагналын хэмжээг талууд тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцүү байна.

Avatar

иргэн 2023-05-07 103.9.89.103

т1 п**а бэ

Avatar

Нэргүй 2023-05-07 188.162.254.13

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-05-07 202.72.245.204

мөн их цэцэрхэв ээ

Avatar

Нэргүй 2023-05-07 202.126.89.98

ypon ulsiin irged shudraga shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж