Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжтой гэдэг ч жил ирэх тусам тус салбарт нийслэлээс өгч буй татаас нэмэгдэх болжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн тайлбараар бол “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж жил бүр 200 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авдаг. Улсаас авах, хүсэх татаасны хэмжээ жил ирэх тусам нэмэгддэг ч үйлчилгээ нь төдийлөн сайжирдаггүй. Тодруулбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан аж. Гэсэн хэдий ч нийслэлийн төсвөөс авч байгаа татаасны мөнгөн дүн нэмэгдсээр иржээ. Тухайлбал, 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 53.7 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 тэрбум төгрөг өгсөн аж. Цаашид нийтийн тээврийн салбар санхүүгийн асуудлаа нийслэлээс татаас хэлбэрээр авч, шийддэг байдалдаа цэг тавьж, өөрсдөө орлого бүрдүүлэлт болон бусад асуудалдаа менежмент хийх ёстой” гэдгийг мэдэгдээд байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөрөө төлж байгаа бол зургаа нь төлбөр төлөхгүй, эсвэл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчдог гэсэн судалгаа гарчээ. Тиймээс иргэдээс ирж байгаа энэхүү мөнгөн урсгалыг сааруулж, төсвийн алдагдлыг бууруулах арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн даалгавар өгөөд буй аж.
з 2023-05-07 202.131.249.27
Тарифаа нэмээч, тэгвэл тэр татаас чинь багасна биз дээ, тэгээд хяналт шалгалтаа сайжруул, өндөр торгууль тавь
Зочин 2023-05-07 202.55.191.130
zugeer mungu saadag gazruud yum bish uu bas neg ideh arga baih daa chaavaas
Зочин 2023-05-07 87.212.206.38
Ингэж ард түмэнд таалагдах гэж дутуу алсан могой шиг болгож байхаар хувьчлаад үнийг нь чөлөөлчихмөөр юм даа. Бас цахилгаан станц байна
Зочин 2023-05-07 66.181.182.22
hairan mungu nadad uguud metro bariuchihaachee bi ta naa 200 tervumaar metro bariad ugii
Зочин 2023-05-07 66.181.182.22
Ugsun yum bol yaj zartsuulj bgaag ni sain hynaj tsgdaj shalgaj tagnaj bail daa ugchuud zvgeer haychuul naaduulchin uursduduu haus vntei mashin avaad l duusna shdee neg kompanii 22 terbum jil bvr tsusalj bna shdee
Зочин 2023-05-07 139.5.219.9
герман шиг сарын хямдхан картаар зорчдог болгох хэрэгтэй бүр орон нутаг руу ч гэсэн
Зочин 2023-05-07 202.126.90.25
УБ ХОТ ХЭЗЭЭ НЭГ МЕТРОТОЙ БОЛНО ДООО
Зочин 2023-05-07 103.212.118.170
жолооч нар бэлэн мөнгө авдаг байж усанд орчихгүй юм шивэр хир нь автобус дүүрэн ханхлаад л цалингаас гадна орлого олдог байж хариуд нь худлаа ч гэсэн ч талархах сэтгэл гаргахд автобусаа угаачихгүй юм
Зочин 2023-05-07 66.181.160.58
Эвхээстэй 500 тогрогийг багсайтал нь халааснаасаа гаргаад тоолж ,тэнийлгээд тумний буян гээд залбирч хуртдэг нь ч бна .Зарим шуналтай жолооч болохоор тумний огч байгаа тэр их монгийг халаасалж байж ганц нэг ядарсан, монгоо толоогуй хуухдийг нээх автобусаа зогсоож байгаад хоож буулгаад л ( уучлаарай буссанд монго толохгуй явах зув гэж байгаа юм биш шуу.) худлаа шударга царайлж би ажлаа хийж бна ч гэх шиг. Автобусны жолооч нарын харьцаа хандлагыг энэ цаг уеийн шаардлагад нийцуулэх арга хэмжээ
Зочин 2023-05-07 103.212.118.170
энэ бусад улс орнууд нийтийн тээврээ яаж тийм сайхан байлгаж чаддаг юм бол нэг хоёрхон хүнтэй ч хот хооронд давхиад л байдагшд
Зочин 2023-05-07 202.55.188.104
zugeer l toroos mongo ogohoo boliod bugd mongoor zorch
Зочин 2023-05-07 43.242.243.64
Бээжинд автобусаар явж байхд хөгшин залуугүй карт уншуулна сандал дээр суухдаа хүртэл оочерлоно манай 8 настай хүү Монгол шигээ санаад таяг тулсан хөгшинд сандалаасаа босоод суу гэсэн чинь зүгээр зүгээр гээд оочер болонгуут сандал дээр сууж байх юм
Зочин 2023-05-07 64.119.24.69
жолооч нарын бэлэн мөнгө авдгийг болиулаач!!!!!