УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргав

УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргав

УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргав

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийнэ.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын  дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт (2023.05.05) захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томиллоо.

УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах юм. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх аж. Улмаар тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-07 202.72.245.204

Ажлын садаанууд

Avatar

Зочин966 2023-05-07 103.57.93.103

Энэ жүжигээ боль ард нийтийн санал асуулга нэг бол АТХ ыг хуралдуул. Хулгайчдын үүр болсон УИХ аар батлуухгүй шүү. Ард түмэн нэгдээрэй.

Avatar

Нэргүй 2023-05-07 202.126.90.25

ӨНГӨРСӨН 30-АД ЖИЛД 76 ХЭЗЭЭ Ч ТОЙРОГТОО ТОГТМОЛ ОЧИЖ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ ‼️ ЦӨМӨӨРӨӨ ХОТРУУ ШИГДЭЭСТЭЙ, ТГЭД ХОТОД ШИГДЧИХЭЭД ӨӨРИЙН ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ САДАН, АНД НАЙЗ, ХАМААТАН САДНУУДАА ТӨРИЙН ХИЙГЭЭД ХУВИЙН ХАМАГ Л ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ АЖЛУУДЫГ ХУВААРИЛДАГ БОХИР УЛС ТӨРЧИД ‼️

Avatar

Нэргүй 2023-05-07 66.181.160.48

1990 оноос өмнөх АИХ-ын депутатууд тойрог бүрээс сонгогдож, тйорогтоо ажлаа "тайлагнадаг" байсан. Харин шинэ ҮХ-ийн дагуу УИХ-ын гишүүн нь зөвхөн сонгогдсон тойргоо биш, бүх ард түмнийг төлөөлөх зарчимтай болсон!! Гэтэл УИХ-ын дарга нь тойрогт нь ажиллуулах захирамж гаргаад сууж байдаг?!! Тойргоо "усла" гэж байгаа юм байх даа??

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-07 202.179.27.125

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД 7 ХОНОГ ТОЙРОГТ АЖИЛЛААД НИЛЭЭД ЗҮЙЛ ОЙЛГООД БАС ҮЗЭЭД ҮНДСЭН ХУУЛЬДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭСЭХЭЭ МЭДРЭЭД ИРГЭДДЭЭ ШИНЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТЭДНИЙ ҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ. ,,,,Иргэд чинь нь ямарч байсан сонгуульд саналаа пропоцианал / ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН / тогтолцоогоор өгөхийг дэмжинэ дээ .ИРЖ БАЙГАА ЦАГ ӨӨР ШҮҮ .

Avatar

- xgyi bxz. 2023-05-07 216.38.195.74

– ylcuun xamgaaltd##

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж